Эрчүүд эхнэрээ хуурдаг боловч салдаггүйн 5 шалтгаан

8

Орчин үед гэр бүл гэдэг ойлголт өөрийн чухал шинж чанараа алдсаар байна. Нийгэмд гэр бүл салах явдал улам бүр газар авч байгаа нь нүднээ ил болжээ. Эхнэр, нөхрийн “араар тавих” явдалд эрчүүд голлох үүрэг гүйцэтгэж байна. Бүгдэд нь л өөрийн гэсэн шалтгаан байх боловч яагаад эхнэртээ үнэнч биш боловч эхнэртэйгээ цуг байдаг юм бэ? гэсэн сонин асуулт урган гарч ирдэг. Зүгээр нэг цуг байх биш бүр хамгийн үлгэр жишээ гэр бүлийн хүн шиг байна гээч.

Яагаад ийм байдалтай байдаг тухай сэтгэл судлаач болон эрчүүдийн санал бодлыг судалсан байна. Ингээд эхнэрээ хуурдаг ч салдаггүйн 5 шалтгааныг та бүхэнд танилцуулъя.

 

Үнэнч биш нөхөр

1. Тэр тав тухыг эрхэмлэнэ

Хөлөө олсон амьдрал, гэр орон, үр хүүхэд – эр хүнд бүх юм бий. Нууц амрагтаа зөвхөн арай илүү шинэ юм сонирхож юм уу эсвэл залуу болохоор нь очдог байна. Түүнд бүх л зүйл болж бүтэж байгаа ба ямар нэг юм солих сонирхол огт үгүй. Түүний бүх л дутагдлыг нь хүлээн зөвшөөрдөг эхнэртэйгээ цуг байх нь амар тайван, тухтай билээ. Харин шинэ хатагтайн өмнө супер баатар дүр бүтээх гэж дахин зовох хэрэгтэй болно.

 

2. Зөвхөн зугаа, цэнгэл

Олон эрчүүд полигам буюу бэлгийн хэд хэдэн харилцагчтай байж болох тухай бодлоос салж чаддаггүй байна. Тэд нууц амрагаа зөвхөн зугаа цэнгэлийн нүдээр хардаг. Ердөө л бэлгийн харилцаа. Энэ нь урт хугацааны харилцаа биш бөгөөд гэр бүлийн төсөвт ч хохирол учруулах нь үгүй. Нууц амрагтай цуг байхад өөрийгөө залуу, хүчирхэг, хэрэгтэй хүн мэт мэдэрч байдаг байна.

 

3. Салахаас айдаг

Энэ шалтгаан нь 1-р шалтгаантай зарим талаар холбогдоно. Эрчүүд элдэв яршиг төвөгт тун дургүй хүмүүс. Гэтэл энд өмгөөлөгч, баахан бичиг цаас, эд хөрөнгө хуваах, элдэв хэрүүл. Эр хүнд гэртээ эхнэр хүүхэдтэйгээ цуг байх нь салах гэсэн аймшигтай тамаас хол дээр зүйл байдаг байна.

 

4. Тэр эхнэртээ хайртай

Хэдийгээр ойлгоход хэцүү боловч явдалтай эрчүүд эхнэртээ хайртай байдаг. “Хайр болон үнэнч биш байдал цугтаа байх аргагүй гэж ярьдаг. Гэхдээ та хайртай хүндээ янз бүрээр зовлон учруулдаг байж таараа. Энд ч гэсэн мөн тийм юм болж байгаа нь тэр” – хэмээн нэгэн үнэнч биш хүн ярина. Эр хүн гэж ойлгохын аргагүй хачин амьтан шүү: нэгийг хайрлаж, нөгөөхтэй унтаж, өөр нэгийг мөрөөднө…

 

5. Хүүхдийнхээ төлөө

Эрчүүд хүүхэд эцэгтэй байх ёстой гэж боддог. Мэдээж салсны дараа хүүхэдтэйгээ харьцахад хэн ч саад болохгүй боловч энэ шалтаг нь жижигхэн нууцаа алдсан үед эхнэрээсээ өршөөл гуйж, өршөөгдөх нөхцөл болдог билээ. Тэд эхнэртэйгээ огт ярилцахгүй байж чадах боловч хүүхдийнхээ төлөө цуг амьдарсаар байдаг.

Гэр бүлдээ үнэнч биш байгаа явдалд ямар нэг зөвтгөх зүйл үгүй юм. Зүгээр нэг нууц явдал гэж үгүй билээ. Хэрвээ эр хүн, тэр тусмаа эмэгтэй хүн ийм алхам хийх бол гэр бүлийн харилцаанд болохгүй зүйл байгаа гэсэн үг юм. Тиймээс ханьтайгаа харьцаж, сайн сайхан бүхнийг авахаасаа илүү өгч байх хэрэгтэй.

Хайраа хамгаалж яваарай. Хайр гэдэг бол амьдралын утга учир. Харин үнэнч биш явдлыг хайртай хүн чинь төдийгүй хүүхдүүд хамгийн эмзэгээр хүлээж авдаг юм шүү.

Та гэр бүлийн тогтворгүй явдалд яаж ханддаг, үнэнч биш байдал нь гэр бүл салах шалтгаан мөн эсэх талаар өөрийн бодлоо хуваалцаарай. Мөн энэ сонирхолтой мэдээллийг найз нөхөдтэйгөө сошиал сүлжээгээр хуваалцаарай.

81
ГайхмаарГайхмаар
33
БурууБуруу
33
ТэнэглэлТэнэглэл
26
БахархмаарБахархмаар
25
ГоёГоё
20
ХарамсалтайХарамсалтай
18
ХөөрхөнХөөрхөн
18
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Батхишиг Ц.

    Батхишиг Ц.

    2018/03/12 at 20:26

    Hamgiin shunaltain erchuud bga bhgui yu

  2. Erdene Beegii

    Erdene Beegii

    2018/03/12 at 20:27

    Esu Bold

  3. Suvd Undrakh

    Suvd Undrakh

    2018/03/13 at 07:47

    Nonsense

  4. Б. Глюк

    Б. Глюк'оза

    2018/03/13 at 09:20

    Ss hiigd ogoch

  5. Narantuya

    2018/03/13 at 10:39

    Sonirxoltoi medeellvvd bn

  6. Юу

    2021/11/27 at 17:17

    Батхишиг Ц. гэдэг сдаг ална даа

  7. Зочин

    2023/12/20 at 17:30

    Эр хүний хувьд хайр сэтгэл, секс хоёр хоорондоо огт хамааралгүй тусдаа асуудал юм шд…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *