Дорнын кино урлагийн шилдэг 13 бүтээл

0

Хэрвээ та эртний гүн ухаан сонирходог бол, байгалийн сайхныг харан баясах дуртай бол киноны төгсгөл хүртэл сэтгэл догдлохыг хүсч байвал танд дараах кинонуудыг үзэхийг санал болгож байна.

1. House of flying daggers, найруулагч Чан Имау (Хятад – Хонгконг)

Энэ киноны тухай хүмүүс “ямар гоё юм бэ. Жинхэнэ хайр гэж энэ байх…” гэх зэргээр ярьцгаадаг. Энэ кино нь байгалийн биширмээр сайхныг үйл явдалтай хослуулж чадсан бүтээл юм. Үйл явдал дүүрэн эрчтэй өрнөх энэ кинонд адал явдал, романтик зүйлс ихээр гарахаас гадна дорнын гүн ухаан ч бий: “Чи салхи хэзээ ч зогсохгүй гэж хэлсэн”- “Салхи зогсдог юм… Хэрвээ өөрөө хүсвэл шүү”

Дорнын кино урлагийн шилдэг 13 бүтээл 1

2. Hwal, найруулагч Ким ки Дук (Өмнөд Солонгос – Япон)

Задгай далайд нэгэн завин дээр 60 орчим насны эр, багаас нь үрчилж авч өсгөж байгаа 16 насны охинтой амьдрах бөгөөд охиныг хайрлан хамгаалж, цаашдаа түүнтэй гэрлэх санаатай байдаг. Гэтэл загас барихаар тэдэнтэй нэгдсэн нэгэн залуугаас болж бүх зүйл өөрчлөгдөх нь тэр.
Бүх л киноны турш гол дүр ганц ч үг хэлдэггүй энэ бүтээлийг Азийн шилдгийн нэг гэж үнэлдэг билээ.

Дорнын кино урлагийн шилдэг 13 бүтээл 2

3. Oldboy, найруулагч Пак Чхан Ук (Солонгос)

Олдбой бол Өмнөд Солонгосын шилдэг кинонуудын нэг бөгөөд өөрийн өвөрмөц, санаанд оромгүй үйл явдлаараа онцлог. Санаандгүй хэлсэн нэг үг 15 жилийн дараа ч ямар их гай авчирж болох талаар өгүүлсэн энэ киноны төгсгөл таныг гайхашруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Дорнын кино урлагийн шилдэг 13 бүтээл 3

4. Shiawase no pan, найруулагч Юкико Мисима (Япон)

Энэ киног хамгийн богиноор тодорхойл гэвэл “тохитой, тухтай” гэхэд болох байх. Энэ киног бүтээхдээ хоол хийх нарийн ширийн зүйлсийг маш дэлгэрэнгүй өгүүлсэн учир танд шинэхэн талх, шинэ кофены үнэр хамарт тань мэдрэгдэх болно. Амьдралын ээдрээ, дуу шуунаас жаахан ч гэсэн хол байж, бие сэтгэлээ амраах гэсэн хүмүүст энэ кино таалагдах бөгөөд та гол дүрийн баатруудтай хамт хүнсний элдэв адал явдалд оролцох болно.

Дорнын кино урлагийн шилдэг 13 бүтээл 4

5. Departures, найруулагч Иожиро Такида (Япон)

Киноны гол дүр хөгжимчин-вилончилист гэнэт ажилгүй болох ба удалгүй оршуулгын товчоонд ажил олно. Найруулагч киног бүтээхдээ оршуулгын бэлтгэл, зан үйлийг дэлгэрэнгүй, эерэг талаас нь буюу урлаг талаас нь харуулахыг зорьсон гэдэг.
Энэхүү дэлгэцийн бүтээлд хөгжим, гүн гүнзгий утга шингэсэн яриа, харилцан яриа их гарах бөгөөд тэдний нэг нь гол дүрийн баатар маань гүүрэн дээр зогсон усанд сэлэх загасыг ажиглан зогсдог хэсэг юм.

Дорнын кино урлагийн шилдэг 13 бүтээл 5

6. In the Mood for Love, найруулагч Ван Карвай (Хятад – Хонконг)

Гэр бүлийнх нь хүн үнэнч биш гэдгийг гэнэт мэдсэн хөрш айлын эхнэр нөхөр хоёрын тухай бүтээл бөгөөд цаашид яах вэ? бас л тэдэн шиг үнэнч биш байх уу яах вэ? гэсэн асуултанд хариу олох гэж зовж яваа хоёр киноны төгсгөлд хариугаа олно.
Мөн саундтрэк болох Шигеру Умебаяшигийн Yumejis Theme гэсэн ая кино дууссан ч танд сонсогдсоор байх болно гэдгийг онцолж хэлэх ёстой болов уу.

Дорнын кино урлагийн шилдэг 13 бүтээл 6

7. The Drummer, найруулагч Кеннет Би (Хонконг – Тайвань – Герман)

Кино бүтээгчдийн үзэж байгаагаар бол хүн эхийн хэвлийд анх бөмбөрийн дуу буюу зүрхний цохилтыг сонсдог гэнэ.
Хөгжимчин Сид Тайванийн ууланд нуугдаж яваад жен-бөмбөрчидтэй дайралдах болно. Тэд Сидийг өөрсдийн эгнээнд авах бөгөөд цаашид яг л Шаолинд сургаж байгаатай адил явдал болох бөгөөд ялгаа нь энд тулаанд биш хөгжимд сургах болно.

Дорнын кино урлагийн шилдэг 13 бүтээл 7

8. Bin-jip, найруулагч Ким ки Дук (Солонгос – Япон)

Хэрвээ 21-р зуунд хийсэн дуугүй кино гэж байдаг бол энэ нь “Хоосон гэр” кино бөгөөд энэ кинонд ганц ч харилцан яриа байхгүй билээ. Үүнийг үзэж суугаа хүн бүтэн цаг хагасын турш гал дээр тавьсан цайгаа мартах, хүүхдээ авахаа мартах зэрэг асуудал гаргахад гайхах зүйлгүй.
Ким Ки Дук энэ кинондоо зөвхөн хөдөлгөөн, харцны тусламжтайгаар санаандгүй байдлаар учирсан эрэгтэй, эмэгтэй залуусын харилцааны тухай гаргажээ.

Дорнын кино урлагийн шилдэг 13 бүтээл 8

9. The Dolls, найруулагч Такеши Китано (Япон)

Үүнийг кино гэхээсээ илүү уран зураглал гэвэл илүү тохирох байх. Энэхүү зураглал нь 3 хэсгээс бүтэх ба уран бүтээлийн болон харааны үнэт бүтээл гэхэд хэтрүүлэг болохгүй. Улаан, цагаан, ягаан өнгөний хослол, ялгарал бүхий фон дээр үйл явдал болдог бөгөөд 3 хэсэг хоорондоо холбоогүй боловч бүгд хайр дурлалын тухай юм. Магадгүй бид бүгд хайр дурлалдаа шатах үедээ утсан хүүхэлдэй төдий болдог гэж Китано энэ киногоороо хэлэх гэсэн байж болох юм. Хүн болгон өөрийн гэсэн дүгнэлт хийх биз ээ.

Дорнын кино урлагийн шилдэг 13 бүтээл 9

10. The Flowers of War, найруулагч Чан Имау (Хятад – Хонконг)

Япон-Хятадын дайны үед болсон явдлаас сэдэвлэн бүтээсэн кино юм. Америкийн нэгэн авсчин дайн тулаан болж буй газрын яг төвд нь сүмийн залуу гэлэнмаа, эмсийн хүрээлэнгийн хүүхнүүдийн дундах цорын ганц эр хүн болж үлдэнэ. Хэдийгээр хөгтэй гэмээр нөхцөл байдал боловч нөгөө талаас хүний сэтгэл шимшрүүлсэн түүхийг энэ кино өгүүлэх бөгөөд хэцүү цагт хүн бусдын төлөө өөрийн сонголтоо хийж байгаа тухай гарах болно.

Дорнын кино урлагийн шилдэг 13 бүтээл 10

11. Spring Snow, найруулагч Исао Юкисада (Япон)

“Хаврын цас” киног Юкио Мисимагийн “Далайн гайхамшиг” номын эхний хэсгээр сэдэвлэн хийсэн. Хэрвээ танд Ким Ки Дук таалагддаг бол та дуртайяа үзэх болно. Найруулагч залуу хүний хайр дурлалыг харуулахыг хичээжээ – зорилгодоо ч хүрсэн.

Дорнын кино урлагийн шилдэг 13 бүтээл 11

12. Crouching Tiger, Hidden Dragon, найруулагч Энг Ли, (Тайван – Хонконг – АНУ – Хятад)

Тус кино нь Оскарын шагналыг 4 шалгуураар авсан бөгөөд Азийн киног баруунд таниулж чадсан. Кино бүх зүйлээрээ гайхагдана: байгаль, хувцас, тулаан, нисэх үзүүлбэр. Энгийн үйл явдлаараа найруулагч Азийн гүн ухааныг хүн болгонд ойлгомжтойгоор гаргаж чадсан: хайр, нэр хүнд, эрх чөлөө, үнэнч байдал, амьдралын ухаан гэж юу болохыг харуулжээ.

Дорнын кино урлагийн шилдэг 13 бүтээл 12

13. Infernal Affairs, найруулагч Вэй Кеунг Лау, Сиу Фай Мак (Хонконг)

Леонардо Ди Каприогийн тоглосон “The Departed” киног энэ киноны сэдэв дээр сэдэвлэн бүтээсэн. Ялгаатай нь гэвэл киноны турш ямар ч дэлбэрэлт, спецэффект байхгүй хааяахан буудалцана, гэхдээ таныг тайван ганц ч минут байлгахгүй. Энэ киногоор хятадын гэмт хэргийн байдал, мафийнханы амьдралыг харна. Төгсгөлийг урьдчилан таамаглах аргагүй, даанч эмгэнэлтэй. Үзэх эсэхээ та өөрөө шийднэ биз ээ.

Дорнын кино урлагийн шилдэг 13 бүтээл 13

5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/18 at 14:50

    Сэтгэгдэл *bugd hogiin kino

  2. Зочин

    2015/11/18 at 14:58

    Гайхалтай кинонууд шүү кино урлаг ойлгохгүй хүмүүст бол хогийн л байх

  3. Зочин

    2015/11/18 at 15:11

    Yeooe ter flying daggerstai bol margahguiee unen tasarhai kino

  4. Тэнэглэл

    2015/11/25 at 12:47

    Үндэсний телевизээрээ орчуулгатай гарсан хэдэн киногоо л хорвоо дэлхи йцөм бүх урлагийн төгс гэж ойлгоод дотор нь бас жагсаачиж эвий эвий

  5. Зочин

    2015/11/25 at 14:53

    Сэтгэгдэл *za ene arai bsihee hooy oilgodog ,al mini chi neg iimerhuu l yum oilgono l doo end chin tulaantai kino zaawal oroh yostoi oilgoo

  6. Зочин

    2015/11/25 at 20:45

    Hero?

  7. oyu

    2015/11/26 at 21:39

    Jang Yimou -giin uur olon sain kinonuud bii. jishee ni Hero, Banquet zereg. mun Akira kurasawagiin kinonoos ogt alga bgaag gaihlaa. Jishee ni 7 samurai, Roshimon zereg mash sain, tuhain tsag uedee unduruur unelegdsen kinonuud alga bgaag ih gaihlaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *