Гэдэсний үйл ажиллагааг сайжруулах 8 төрлийн гэрийн эмчилгээ

2

Таны гэдэс хийгээр дүүрээд байна уу? Магадгүй юм идсэний дараа хэвлий тань хөөдөг үү? Бас таны өтгөн байнга хатдаг уу? Хэрэв та тийм гэж хариулах бол, таны гэдэс бактериар дүүрсэн байна гэж үзэж болно.

Гэдсэн дэх бактериуд таны идсэн хоолыг шингээх үйл явцад саад учруулдаг. Бактери гэдэс өвчлөх хамгийн том шалтгаан бөгөөд бактерийн балансыг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Үүний тулд танд дараах аргууд тус болно гэдэгт итгэлтэй байна.

1. Ферменттэй хоол хүнс идэх

Ферменттэй хоол хүнс найрлагандаа их хэмжээний пробиотик агуулдаг. Даршилсан ногоо, месо, кефир болон таргийг хоол хүнсэндээ хэрэглэснээр гэдэсний үйл ажиллагаа хэвийн болох боломжтой.

2. Хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх

Боловсроогүй ширхэглэг ихтэй хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон бүтэн үр гэдсэн дэх бактерийн балансыг тэнцвэржүүлэх ач тустай.

3. Хүхэр агуулсан хоол хүнс идэх

Байцаа, буржгар байцаа, брокколи болон цэцэгт байцаа нь найрлагандаа глюкозинолат агуулдаг бөгөөд үр дүнд нь гэдэсний төрөл бүрийн үрэвслийг намдаана.

4. Согтууруулах ундаа уухгүй байх

Согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах нь гэдсэн дэх бактерийн балансыг тэнцвэржүүлнэ. Согтууруулах ундаа гэдэсний эрүүл үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна.

5. Пребиотиктой хоол хүнс хэрэглэх

Гэдсийг пребиотикоор хангаж өгөхөөс гадна, гэдэсний эрүүл үйл ажиллагааг дэмжинэ. Ширхэглэг болон боловсорсон нүүрс устай хоол хүнс пребиотикоор баялаг байдаг.

6. Гадил идэх

Гэдсэн дэх бактерийн балансыг тэнцвэржүүлэхэд гадил сайн нөлөө үзүүлнэ.

7. Сахар орлуулагчийг хэрэглэхээ болих

Сахар орлуулагчийг хэрэглэх нь эсрэгээрээ гэдсэн дэх бактерийн балансыг алдагдуулдаг. Иймээс сахар орлуулагчийн хэрэглээгээ багасгах хэрэгтэйг анхаарна уу.

8. 6 сарын турш хөхөөр хооллох

Нярай хүүхдийн гэдсэн дэх бактерийн тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд хүүхдээ 6 сарын хугацаанд хөхөөрөө хооллох хэрэгтэй.

Та цаг алдалгүй эдгээр аргуудыг туршиж үзвэл өвдөлт, тав тухгүй байдлыг дахин мэдрэхгүйгээр барахгүй гэдсэн дэх бактерийн балансаа алдахгүй байх ач тустай.

2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *