Эрчүүд яагаад өөрөөсөө эгч эмэгтэйчүүдийг сонирхдог вэ? Ахимаг насны эмэгтэйчүүд залуу эрчүүдийг юугаараа татаад байдгийн нууцыг дэлгэе

3

Гэр бүлд нөхөр нь ах байх ёстой гэдэг буруу ойлголт олон хүний дунд байдаг. Урьд өмнө нь өөрөөсөө насаар дүү залуутай дотносох харилцааг нийгэмд хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Харин өнөөдөр хүмүүс аливаа зүйлийг өргөн цар хүрээтэй хүлээж авдаг болжээ, үүнд насны ялгааг тэр болгон тоохоо больж. Хачирхалтай санагдаж болох л юм, олон эрчүүд өөрөөрөө эгчмэд эмэгтэйчүүдтэй олон янзын шалтгаанаар нэр холбогдож л байна.

Ингээд ахимаг насны эмэгтэйчүүд залуу эрчүүдийг юугаараа татаад байгаагийн нууцыг дэлгэхээр шийдлээ.

Ахимаг насны эмэгтэйчүүд өөрийгөө юу хүсэж байгаагаа сайн мэддэг

© Gilbert Flores/Broadimage/Broad Image/East News

Ахимаг насны эмэгтэйчүүд тодорхой зорилготой байдаг нь залуучуудын хүсэл, сонирхлыг татдаг ажээ. Юу хүсэж байгаагаа тэр мэднэ, мөн зорилгодоо хүрэхийн тулд юун дээр анхаарч ажиллахаа ч сайн ойлгосон байдаг. Залуу бүсгүйчүүд дэлхий ертөнц, бүтэлгүй хайр зэрэгтэй танилцаж ухаарч байхад ахимаг насны эмэгтэйчүүд өөрийнхөө болон өөрийн хайртай хүний амьдралыг сайжруулахын тулд бүх л хүч, анхаарлаа хандуулж чаддаг байна.

 

Ахимаг насны эмэгтэйчүүд амьдралын тухай ихийг мэддэг

Тэд харилцааны туршлагатай, тиймдээ ч залуу эрчүүд тэднээс суралцдаг. Ахимаг насны эмэгтэйчүүд өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлнэ, амьдралын туршлагатай тул эрчүүдийг амьдралыг илүү бодитоор ойлгоход нь тусалдаг буюу ухаан, буурь суухад тусалдаг. Эр хүн өөрөөсөө олж харж чадаагүй тэр мөн чанарыг ахимаг насны эмэгтэй олж харж түүний нүдийг нээж өгнө. Хэн болохыг нь ойлгуулж илүү их зүйлд хүрэх хүсэл зоригийг нь өдөөж өгдөг ажээ.

 

Эд зүйлсийг өөр өнцгөөс харахад хүргэдэг

Ахимаг настай эмэгтэйчүүдтэй харилцах харилцаа – хувь хүн талаасаа өсөж хөгжих сайхан боломж. Хосууд хоорондын харилцаанаасаа өөрийгөө олж нээдэг, харин ахимаг насны эмэгтэй хайртай залуу нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бодитоор мэдрэхэд нь тусалдаг. Түүний сэтгэлийг хөгжөөх гэж элдэв арга заль хэрэглэх шаардлагагүй. Түүнийг эргэлзээнд оруулах ч шаардлагагүй – таны бодолд юу яваагаа шууд хэлэхэд л хангалттай, тэр танд дарамт ч үзүүлээд байхгүй. Тэд эр хүнтэй илүү бат бөх харилцаа тогтоохыг хичээж байгаа, илүү ирээдүйтэй харилцааны төлөө байгаа.

 

Тэд бие даасан бөгөөд өөртөө итгэлтэй

Залуу бүсгүйчүүдэд байнга анхаарал халамж тавьж байх ёстой байдаг, олны өмнө түүнийг энхрийлж хайрлана, харин ахимаг насны эмэгтэйчүүдийн хувь тэд өөртөө сэтгэл хангалуун улс. Тэр хэн нэгэнд ямар нэгэн зүйл батлах гэхгүй, өөрийгөө ч зөвтгөх, өмөөрөх шалтаг хайхгүй. Өөрийнх нь амьдрал түүнд таатай мэдрэмж төрүүлнэ. Өөртөө итгэлтэй байгаа байдал эргэн тойрны хүмүүсийг өөрийн эрхгүй татах хүч болж өгдөг. Ахимаг насны эмэгтэйчүүд эрчүүдийн анхаарлыг татах нь зүйн хэрэг, гэхдээ энэ бодолтойгоо орооцолдоод байдаггүй – түүний амьдралд үүнээс илүү чухал асуудлууд бий шүү дээ.

 

Тэд сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг

Ахимаг насны эмэгтэйчүүд амьдралын арвин их туршлагатай байдаг, тэд амьдралын урт зам туулсан. Тэд сэтгэл хөдлөлөө сул чөлөөтэй тавихгүй, өөрийгөө хэрхэн авч явах ёстойг сайн мэднэ, сэтгэл хөдлөлөө хяналтандаа байлгаж чаддаг. Энэ байдлаас тэднийг уйтгартай эсвэл баярлаж хөөрч чаддаггүй хүмүүс гэж ойлгож огт болохгүй. Тэд бусад залуу бүсгүйчүүдийн адил тоглож наадах, дэггүйтэх дуртай, ялангуяа хайртай дотнын хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж чадна.

 

Тэд гайхалтай сонголт хийж чадна

Зарим нэг залуу эрчүүдэд ахимаг настай эмэгтэйчүүдээс ундран гарч байгаа тайвшрал ихэд таалагддаг ажээ. Залуу бүсгүйчүүд эрч хүч ихтэй, үүнийгээ замбараагүй зарцуулна – энэ байдал нь эрчүүдэд таалагддаггүй ажээ. Олон залуу насны эрчүүд амьдралын тайван байдлыг эрхэмлэдэг. Ахимаг насны эмэгтэйчүүд аль болох тайван хобби сонгохыг эрмэлздэг: цэцэг ногоо тарина, уран зургаар хичээллэнэ, гар урлал оролдоно тайвширч болох газарт очихыг хүсдэг – жишээ нь жазз-бар.

 

Тэд гайхалтай харилцан ярилцагч байдаг

Ахимаг насны эмэгтэй шиг найдвартай харилцан ярилцагчийг хаанаас ч олохгүй дээ. Тэд өөрийн амьдралын туршлага дээрээ суурилж дэлхий ертөнцийг илүү өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий харж чадна. Үүнээс гадна нэг статистик тоо танилцуулахад, 30-аас дээш насны ихэнх эмэгтэйчүүд дээд боловсролтой болсон байна. Боловсролтой эмэгтэйчүүд дурын сэдвээр яриа өрнүүлэх чадвартай. Бүх л асуудлаар өөрийн гэсэн үзэл бодолтой болсон байх бөгөөд үүгээр эрчүүдийн анхаарлыг татдаг байна.

 

Тэд материаллаг эд баялгаар хангагдсан

© Gilbert Flores/Broadimage/EAST NEWS

Ахимаг насны эмэгтэйчүүдтэй харилцаа тогтоосон залуу эрчүүд санхүүгийн байдлаа дээшлүүлэх хүсэл эрмэлзэлгүй байдаг нь нууц биш. Ихэнх ахимаг насны эмэгтэйчүүд ажлын амжилтад хүрсэн байх бөгөөд тэтгэврийн хуримтлал ч хийсэн байдаг. Тэд цаг тухайд нь бүх зайлшгүй төлбөрүүдээ төлчих чадвартай. Зарим нэг тохиолдолд залуу эрчүүд тэднээр тэжээлгэх хүсэл ч тээж явдаг байна.

 

Хүүхдүүд нь эцэг, эхийнхээ үүрийг орхин одоцгоосон

© John Shearer/Invision/AP/East News

Бүдүүлэг эсвэл доромжилсон байдалтай сонсогдох байх л даа, гэхдээ олон эрчүүд хүүхдийн хүмүүжилд хариуцлага хүлээхээс зайлсхийдэг. Ихэнх ахимаг насны эмэгтэйчүүдийн хүүхдүүд аль хэдийн насанд хүрсэн байна, тэд тусдаа амьдралтай болсон. Ингэснээр хосууд бие биедээ илүү их анхаарал халамж тавих боломж нь нэмэгдээд ирдэг. Зарим нэг эрчүүд хэтэрхий амиа хичээсэн байх бөгөөд хайртай эмэгтэйдээ болон хүүхдүүддээ зохих анхаарал халамж тавих хүсэлгүй байдаг.

 

Тэр “ээж” байж чаддаг

© Jean Paul/Pierre Aslan/East News

Өөрт нь анхаарал халамж тавьж байгаасай гэж хүссэндээ залуу эрчүүд ахимаг насны эмэгтэйтэй харилцаа үүсгэдэг. Энэ нь сэтгэл зүй болон сэтгэл хөдлөлийн дэмжлэг авахтай холбоотой юм – энэ дэмжлэгийг ахимаг насны эмэгтэй өгнө. Энэ нь ээжийн эрх хүү хэмээгддэг хам шинж – эмэгтэй хүнээс бүх л үйлчилгээ, халамж авахыг хүснэ – хоол хийхээс авахуулаад хувцас сонгох хүртэл. Гэхдээ олон ахимаг насны эмэгтэйчүүдэд энэ дүр таалагддаггүй.

 

Тэд сайхан хоол хийдэг

Ахимаг насны эмэгтэйчүүд хоолны урлагт суралцсан байна. Ямар ч хоолыг хурдан хийх чадвартай, хийсэн хоол нь “хажууд байгаа хүндээ өгөмгүй” сайхан болно. Залуу бүсгүйчүүд гал тогоонд бага цаг зарцуулахыг хүсдэг тул ихэвчлэн ресторан, кафегоор хооллоно. Эсвэл оройн хоолоо гэртээ хүргэлтээр захиалчихна. Харин ахимаг насны эмэгтэйчүүд хайртай эрчүүддээ өөрийн гараар л хоол хийж өгдөг. Гэр бүлээрээ ширээ тойрон сууж гэрийнхэнтэйгээ амттай хоолоо идэж элдвийг ярилцан суух дуртай.

Та эмэгтэй нь залуугаасаа эгч тийм хосуудыг таних уу? Дээр дурдсан шалтгаануудтай та санал нийлж байна уу?

24
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Enkhjargal Jargal

    Enkhjargal Jargal

    2019/03/04 at 10:17

    Баттөмөр Эрдэнэсувд хаха

  2. Н. Алзахгүй

    Н. Алзахгүй

    2019/03/04 at 12:44

  3. Tsagaankhuu Magsarjaw

    Tsagaankhuu Magsarjaw

    2019/03/04 at 12:57

    Үнэн л юм байна…кх кх

  4. Munkh-Irmvvn Tsogtsaikhan

    Munkh-Irmvvn Tsogtsaikhan

    2019/03/04 at 14:19

    Olonbayr Olnoo oilgojinu ain????

  5. Selenge Gantulga

    Selenge Gantulga

    2019/03/04 at 22:23

    Allurebelle RB eniig unsh ???

  6. Бобо

    2019/11/12 at 02:03

    Би өөрөөсөө 10 нас дүү хүнд сайн болсон. Дээр бүх зүйл үнэн одоо тэр маань намайг гэхийг л хүлээх үлдсэн шүү. Надад амжилт хүсээрэй. Бид хоёр насаараа хамтдаа амьдрах болно.

  7. Бобо

    2019/11/12 at 02:03

    Би өөрөөсөө 10 нас дүү хүнд сайн болсон. Дээр бүх зүйл үнэн одоо тэр маань намайг гэхийг л хүлээх үлдсэн шүү. Надад амжилт хүсээрэй. Бид хоёр насаараа хамтдаа амьдрах болно.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *