Энэхүү жор котлетны талаарх таны тогтсон ойлголтыг бүхэлд нь өөрчилнө! Ердөө л 25 минут хангалттай…

2

Шарах шүүгээнд болгосон котлет жигнэсэн котлетноос амтны хувьд илүү болдог. Мөн тосонд шарсан котлетыг бодвол илүү эрүүл хоол болох ажээ.

Өнөөдөр та бүхэндээ франц маягаар бэлдсэн котлетны жорыг танилцуулж байна. Дотроо өндөгтэй. Минийхээр бол уг санаа их сайхан санагдсан. Шүүслэг, тэгээд бас маш амттай.

Шарах шүүгээнд болгосон котлет

Орц:

  • 250 г татсан мах
  • 1 сонгино
  • 1 зүсэм цагаан талх
  • 4 өндөг
  • 1 х.х ургамлын тос
  • Хар перец, давс өөрийн хүслээр
  • Шинэ яншуй

Бэлдэх арга:

1. Сонгиноо жижиглэн хэрчээд ургамлын тосонд шарна.

2. Саванд татсан махаа хийгээд дээрээс нь 1 өндөг, шарсан өндөг, усанд дэвтээсэн талх, перец, давсаа нэмнэ. Сайтар хольж хутгана. Сонгиноо заавал шарах ёстой юу? Үгүй ээ, гэрийн эзэгтэй нар ямар амтыг эрхэмлэж байна, түүндээ л тааруул. Түүхий сонгиноор амталсан котлет илүү шүүслэг болдог гэдэг. Би ч үүнтэй санал нийлж байна.

3. Котлетуудаа хэвлээд хүнсний цаасан дээр тавина.

4. Котлетонд бага зэргийн хонхорхой хийгээд дээрээс нь өндгөө болгоомжтой асгаарай. Өндөг дээрээ жижиглэж хэрчсэн яншуйгаа асгаад перец, давсаар амтална.

Котлетыг шарах шүүгээнд 200 хэмээр шарна. Хэдэн минут шарах вэ? Ердөө 25 минут.

5. Хэрвээ та өндөгний шард дургүй бол шарах шүүгээнд котлетоо байлгах хугацааг уртасгаж болно. Маш амттай хоол болно шүү. Бүр тансаг ч гэж хэлж болохоор.

Өндөгнийхөө дээрээс үрж жижиглэсэн хатуу бяслаг эсвэл өөрийн дуртай амтлагчаа цацаж болно. Би өндөг, базиликийн хослолд дуртай учраас хатаасан базилик цацдаг. Хоолыг шарахаас илүүтэй шарах шүүгээнд болгож идэх нь надад илүү санагддаг, тийм ч учраас энэ жороор үе үе котлет хийж иддэг юм. Хэрвээ танд миний танилцуулсан жор таалагдсан бол хадгалаад аваарай. Сайхан хооллоорой.

28
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Narantsetseg Naran

    Narantsetseg Naran

    2019/04/17 at 18:13

    Түүхий өндөг шарсан өндөг хийх юм уу

  2. Өмиргул Хуанбек

    Өмиргул Хуанбек

    2019/04/17 at 18:25

  3. Gerlee Geegee

    Gerlee Geegee

    2019/04/17 at 18:39

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *