
1970 оноос хойш төрсөн улсаасаа гарч аж төрөх хүмүүсийн тоо өмнөх үеийнхнээс даруй 3 дахин олширсон гэх тоо баримт бий. Тэдний дунд та бидний танил болсон алдартнууд ч багтах ажээ.
“The Last of Us” цувралын од Pedro Pascal Чили улсын Сантиаго хотод мэндэлжээ.

Британийн жүжигчин Emma Watson Францын нийслэл Парис хотод төрсөн

Жүжигчин Amy Adams Италийн Виченца хотод төрж, 8 настайдаа АНУ-д амьдрахаар очиж байжээ

Жүжигчин Joaquin Phoenix Пуэрто Рико улсад төрж, 5 настайдаа гэр бүлийн хамтаар Лос Анжелес хотыг зорьсон түүхтэй

Герман, Франц, Нидерланд удамтай жүжигчин Charlize Theron Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Бенони хотод төржээ

Жүжигчин Sebastian Stan Румын улсын Константа хотод төржээ

Жүжигчин Lupita Nyong’o Мексик улсын Мехико хотод төрсөн ч Кени улсад 3 нас хүртлээ амьдарчээ

Алдарт жүжигчин Bruce Willis Баруун Германд 1955 онд төржээ. Улмаар 1957 онд түүний гэр бүл АНУ-ын Нью Жерси муж руу нүүжээ

“The Matrix” кинонд агент Smith-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Hugo Weaving тухайн үеийн Британийн Нигери улсын Ибадан хотод төржээ

Жүжигчин Millie Bobby Brown Британи гаралтай боловч Испанийн Марбелла хотод төрсөн аж

Жүжигчин Nina Dobrev Болгарын Софи хотод мэндэлжээ

Жүжигчин Keanu Reeves Ливан улсын Бейрут хотод төрж, Канадын Торонто хотод өссөн нэгэн








