Залуу нас аль хэдийн өнгөрсөн гэдгийг хэрхэн ойлгох вэ? Энэхүү нийтлэлд сэтгэгдлээ хуваалцсан 29 хүний бодол танд энэ талаар ойлгуулаад өгөх болно

0

Reddit-ийн нэгэн хэрэглэгч мундаг асуулт тавьсан байна: өөрийгөө залуу хүн биш болсныг албан ёсоор яаж ойлгосон бэ? Насанд хүрсэн (эсвэл өтөлсөн) гэдгийг танд ямар дохио ойлгуулав? Хүмүүс ийн хариулсан байна.

1. Орондоо хэвтээд эвшээлгэж байхад эрүү мултарсан. Ийм юм болдог гэж би бодож ч байсангүй

acidcow.com

 

2. Метронд сууж явахдаа үнэхээр дур булаам шаргал үстэй бүсгүйг харсан юм. “Пөөх, ямар дур булаам юм бэ” гэж бодохын оронд: “Нарнаас хамгаалах сайн л тос түрхэж байгаа байх даа, тэгэхгүй бол арьсны xорт хавдар тусах вий дээ” гэсэн бодол төрсөн дөө

acidcow.com

 

3. Залуудаа сонсох дуртай байсан дуугаа сонсохоор радио асаатал “ретро” дууны төрөлд орсон байсан

acidcow.com

 

4. Аяга таваг угаах порлоныг шинээр задлаад угаалга хийхдээ их баярласан үед

acidcow.com

 

5. Өнгөрсөн амралтын өдөр шөнийн цэнгээний газар орсон юм. Эргэн тойрон дан хүүхдүүд харагдах үед л өөрийгөө хөгширсөн гэдгийг ойлгосон доо

acidcow.com

 

6. Бөгтийж байхад юу юугүй найтаах нь ээ. Энэ үед нуруугаа тэгшлэхгүй бол нуруундаа юм оруулчих вий гэж бодсон үед

acidcow.com

 

7. Ажилдаа явахаас өмнө 4 цаг унтаад сэрэхдээ яг л үxэж байгаа мэдрэмжийг мэдрэх үед. Арван жилийн өмнө бол баасан гарагийн оройноос авахуулаад даваа гаригийн өглөө хүртэл шоудаад сэргэлэн цовоо явдаг байж. Харин одоо ганц шөнийн нойр даахгүй байна, тэгэхээр хөгширсөн л гэсэн үг

acidcow.com

 

8. Орой 9 цагт унтахаар орондоо орохдоо их баярлаж байгаагаа анзаарах үедээ

acidcow.com

 

9. Дууг чангаар сонсож чадахгүй болж, гэртээ эрт харихыг хичээдэг болж бас хөршүүдийг бага шуугиасай л гэж хүсдэг болж дээ

acidcow.com

 

10. Хөршийн хүүхдүүд “Зогс” анхааруулах тэмдэг дээр юм сараачаад байхад нь дөхөж очоод загнасан юм. Энэ үед иргэний үүргээ биелүүлж байгааг ухаарсан. Би чинь том хүн шүү дээ. Эсвэл аавыгаа оpшуулаад гэрийнхээ хамгийн том эрэгтэй хүн нь болсон үед ч юм болов уу?

acidcow.com

 

11. Шатаар бууж байхад 22 настай залуу гараа өгөөд туслах үед. Би хөгшин биш ээ, зүгээр л жоохон ядарсан юм

acidcow.com

 

12. Өсвөр насны хүүхдүүдээс айж эхлэх үед. Тэднээс ямар ааш авир гарах бол гэдгээс айж байна

acidcow.com

 

13. Миний насны эхний тоог хараад сoгтууруулах төрлийн ундааг шууд өгч эхэлсэн үед. Энэ тэ.нэг гэмээр зүйл яагаад надад ингэж их нөлөөлж байгааг хэлж мэдэхгүй юм даа

acidcow.com

 

14. Охин маань хуучны дуунуудыг цугтаа сонсъё гэж гуйх үед. Жишээ нь, Nirvana, Pearl Jam, Foo Fighters. Харин би “үгүй ээ, тэд нар чинь хуучных биш шүү дээ” гэж билээ

acidcow.com

 

15. Шинэ (гарт эвтэйхэн) шүүр худалдаж аваад гэртээ харьж ашиглаж үзсэний дараа их баярлаж билээ. Тэр өдөр гэрээ их өөдрөг сэтгэлээр цэвэрлэсэн дээ

acidcow.com

 

16. Шaрх сорви урьдных шигээ хурдан эдгэхээ больсон үед

acidcow.com

 

17. Найзынхаа төрсөн өдрөөр үсэрдэг тавцангийн төв орсон юм. Эхний 10 минутад булчингаа тасалсан үед

acidcow.com

 

18. Өвдөгний үеийн артроз гэх онош тавьсан үед

acidcow.com

 

19. Хөрш хаалганы хүү 22 орчим настай залуу байдаг юм, намайг “Ах аа” гэж хэлсэн үед өөрийгөө хөгширч дээ гэж бодлоо. Эхний удаа “Ах” гэж дуудахад нь би “Ах? Анд минь би уг нь … за, за чамаас хэдэн насаар л ах юм байна” гэж бодогдоод өнгөрсөн дөө

acidcow.com

 

20. Найзтайгаа дараа сард концерт үзэхээр тасалбар захиалах боллоо. Энэ үед амьдралдаа анх удаа өөрсдөдөө асуулт тавьсан л даа: “Танхимд суудал авах уу эсвэл партерт зогсоогоороо үзэх үү?”

acidcow.com

 

21. 36 нас хүрсэн үед.  Насаараа бол аль хэдийн өвөө болох боломж байна – гэхдээ би 18 настайдаа эцэг болоод, миний хүүхэд бас л 18 настайдаа эцэг болсон бол шүү дээ

acidcow.com

 

22. Мотоцикл унасан залуучуудыг хараад хөөрөх биш өмнөөс нь санаа зовж эхэлсэн үед… өөрийн эрхгүй “дэггүй хүүхдүүд аминаасаа уйдаа юу” гэсэн бодол төрж байна. Урьд нь бол “янзтай, хар даа, янзын сайхан давхиж байна” гэж боддогсон

acidcow.com

 

23. 2021 оны 07-р сарын 23-нд усанд ороод биеэ арчиж байхдаа доошоо хараад л нэг зүйл ойлгосон… Би 40 настай, умдaгны үс бууралтаж. Би энэ өдрийг бүр өөрийн хуанлидаа тэмдэглээд авсан гээч

acidcow.com

 

24. Өсвөр насны хүүхдүүд таны тоглоом шоглоомоор хэлсэн үгэнд инээхгүй эсвэл таг дуугүй болох үед. Хүүхдүүд таныг “Ах аа” эсвэл “Тэр эрэгтэй хүн” гэж дуудах үед. Биедээ ямар нэгэн байдлаар илүү ачаалал авахад маргааш нь бүх бие өвдөж босож ирнэ. Идэхийг хүссэн болгоноо ар араас нь идэж чадахгүй, амандаа хийхээс өмнө үр дагаврыг нь бодож байна

acidcow.com

 

25. Гэнэт нуруу өвдсөн чинь би өөрийгөө хөгширч дээ гэж бодсон шүү

acidcow.com

 

26. Доошоо бууж байхад 1,2 метрийн өндөртэй саадыг давж гарах үед тохиолдсон явдал. Би нэг хөлөө бүр доор тавьчихсан байсан үед толгойд гэнэт: “Аюул! Маш болгоомжтойгоор өвдгөө нугалаад үсрэх гэж оролдъё” гэж бодогдсон шүү

acidcow.com

20 настай байхдаа энэ тухай юу ч боддоггүй байлаа, дээрх бодол төрөхөд би 30 дөнгөж гарч байсан юм.

 

27. 20 орчим насны залуу намайг “хатагтай” гэж дуудах үед эвгүй бодол төрсөн. Тэр миний зүрхийг шaрхлуулсан даа

acidcow.com

 

28. Сүйт залуугаа их сургуульд сурч байхдаа орох дуртай байсан бааранд нь авчирсан юм л даа. Маргарита захиалахад зөөгч надаас ингэж асуусан юм: “Та ердийн текила авах уу эсвэл … тусгайг уу?”

acidcow.com

 

29. Би зүгээр л толинд харан зогсоно. Би 20 орчим настай, сүүлийн жил арай л их өтлөөд байгаа юм шиг санагдаад. Намайг одоо яав ч өсвөр насны хүү гэхээргүй болжээ

acidcow.com

Уншигч танд хөгширсөн мэт сэтгэгдэл төрж байсан уу? Ямар зүйл тэгж бодогдоход хүргэсэн бэ?

2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *