Багамын арал дээр амьдардаг эрх чөлөөтэй гахайнууд

0

Багамын арал дээр амьдардаг эрх чөлөөтэй гахайнууд


Багамын арал дээр Биг Мажор Кэй Big Major Cay нэртэй элсэн хөвөө байдаг. Хэдийгээр албан ёсны нэр нь Биг Мажор Кэй боловч хүмүүс ихэвчлэн Пиг Айлэнд буюу Гахайн арал гэж нэрлэдэг. Энэ бүс нутаг нь халуун орны салхинаас хөрш арлуудын зурвасаар хамгаалагдаж нөмөрлөгдсөн, байгалийн усан сан бүхий тааламжтай сайхан газар юм. Бүх л өдөржингөө залхуурч хэвтэх дуртай гахайнуудын хувьд энэ газар үнэхээр диваажин л гэсэн үг. Гэтэл энэ диваажинд үнэхээр хэдэн аз жаргалтай гахайнууд эрх дураараа амьдардаг байна.Эргийн цэвэр тунгалаг усанд сэлж, тоглож наадан өдрийг өнгөрүүлдэг энэ гахайнууд энд яагаад ирсэн нь сонин. Үүний учрыг өгүүлсэн цуу яриагаар бол хэдэн жилийн өмнө энэ арлын дэргэдүүр өнгөрч явсан усан цэргүүд хэдхэн гахайг энд үлдээгээд эргэж ирээгүй гэнэ. Гахайнууд эндээ бүр үлдсэн бөгөөд хоол хүнсний тал дээр санаа зовох зүйл байдаггүй. Учир нь арлын дэргэдүүр өнгөрч яваа дарвуулт завинууд хоол хүнснийхээ илүүдэл хог хаягдлыг далайн усанд байнга хаядаг ба хөлөг онгоц, завь ирэх тоолонд гахайнууд усан руу шунган орж, хөлөг онгоцонд хэдхэн метрийн ойр сэлэн ирээд хоол хүнсний үлдэгдэл хаяхыг нь хүлээдэг байна. Багамын арал дээр гахайнууд амьдардгийг анх 2009 онд гэрэл зурагчин Эрик Ченг, ахмад Жим Абернати нар олж тогтоожээ. Эрик Ченг Багамын өмнөд хэсэгт далайн цагаан хоншоорт аварга загасны зураг авах хүсэлтэй байгаагаа хэлтэл хөлгийн ахмад Биг Мажорт гахайнууд байдаг тухай сонссоноо хэлснээр тэд тэнд хүрч, гахайнуудыг хайтал цуу яриа батлагдаж, үнэхээр тэнд гахайнууд байсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2013/03/28 at 21:19

    хахаха

  2. McTavish

    2013/03/28 at 21:40

    азтай л юм хаха

  3. Зочин

    2013/03/29 at 14:05

    juulchidtai buur zurgaa avahuulaad sursan yum baishdee

  4. Зочин

    2013/03/29 at 14:55

    өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худалдаалж байна. дэлгэрэнгүйг 88226272

  5. Зочин

    2013/04/01 at 16:06

    bid naraas iluu amidardag goyiimaa..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *