2 сая фунт хожсон ч 5 жилийн дараа долоохон фунттай үлдсэн эр

0

2 сая фунт хожсон ч 5 жилийн дараа долоохон фунттай үлдсэн эр


Рожер Гриффитс Үндэсний лоттерейгоор бараг хоёр сая фунт стерлинг хожих үедээ гэр бүлээрээ насаараа идээд барахгүй мөнгөтэй боллоо гэж бодож байжээ. Тансаг харшид амьдарч, Порше жолоодон давхиж, гэр бүл, найз нөхдийн тансаг амралтыг хилийн чанадад зохион байгуулж, хүүхдүүдээ жилийн 10,000 фунт стерлингийн төлбөртэй хувийн сургуульд сургаж байсан тэрээр өнөөдөр банкинд ердөө долоохон фунттай болж хоцорсон байна. Таван жилийн дотор хоёр сая фунтыг салхинд хийсгэж чадсан түүний түүхтэй танилцацгаая.42 настай Рожерын 14 жилийн гэр бүлийн амьдрал сүйрснээр барахгүй эцэг эхдээ авч өгсөн байшингаа зарахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд хоёр хүүхдийн эцэг тэрээр хэлэхдээ “Надад бүх зүйл байсан. Гэхдээ одоо юу ч алга. Надад үүнийг хэлэх ичгэвтэр байна. Гэвч надад мөнгийг зөв хэрэглэх хангалттай ухаан байсангүй.” гэжээ. Мөн тэрээр “Надад баян байх нь таалагддаг байсан. Надад үнийн шошгыг харах нь тэнэг, утгагүй санагддаг байсан учир түүнийг огт хардаггүй үеүд байлаа. Гэвч энэ нь надад таалагдсан.” гэсэн байна. Мэдээллийн технологийн менежерээр ажилладаг байсан тэрээр 2005 онд Үндэсний лоттерейгоор 1,8 сая фунт стерлинг хожжээ. Рожер болон түүний эхнэр Лара нар 200,000 фунтаар гоо сайхны салон худалдан авч, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийсэн нь тогтвортой орлоготой болж, эд хөрөнгөө нэмэх зорилготой байсан байна. Тэд 670,000 фунтын байшинд амьдарч, Монако, Нью Йорк, Дубай руу нисэж, Take That зэрэг алдартнуудтай хамт цэнгэхэд мөнгөө үрж байжээ. Түүгээр ч барахгүй Рожер оюутан цагийнхаа үеийн рок хамтлагтай эргэн нэгдэж, хамтлагийнхаа цомгийг 25,000 фунтаар ивээн тэтгэсэн ч цомог нь ердөө 600-хан ширхэг зарагдсан байна. Гэвч тэдний мөрөөдлийн амьдрал 2007 оны санхүүгийн хямралаар уналтанд орж эхэлжээ. Хөрөнгө оруулалтынх нь үнэлгээ долоо хоногтоо л гэхэд хагас хувиар буурч, гоо сайхны салон нь сардаа 4000 фунт алдав. Удалгүй мөнгөө хадгаламж байдлаар хадгалахаар шийдэж, нэг сая фунтаас доошоо буулгахгүй гэж ярьж тохиролцсон ч үүн дээрээ нэмж ч чадаагүйгээр барахгүй байсныгаа ч үгүй хийсэн байна. “Бид мөнгөө зүгээр л урсган алдаж байсан. Энэ үнэхээр аймшигтай. Нэг удаа бидэнд тэрбумтаны амьдралаар амьдрах боломж олдсон. Гэвч буцаад алхахад маш хэцүү байсан.” хэмээн өгүүлэх Рожерын гэр бүл санхүүгийн доройтлоос болж салж бутрахад хүрчээ. 43 настай хатагтай Гриффитс Ветерби дэх 2010 оны 12-р сард 120,000 фунтын үнэтэй тансаг эд зүйлсээ галд алдсан байшин руугаа нүүсэн бол Рожер хөрөнгө оруулалтаар худалдаж авсан Неррогэйт дэх байшин руугаа нүүжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/03/28 at 18:22

    ;-)

    img]http://tinyurl.com/beyp9ad/.jpg[/img][img]http://tinyurl.com/awyrqd6/.jpg[/img]

  2. MUNHJARGALTUGULDUR

    2013/03/28 at 19:10

    archaagvi *** ve

  3. Зочин

    2013/03/28 at 20:40

    yr n mungugui humuus mungutei bolhooroo ingedeg,baylag gedeg tuuniig huleej avhad belen boloogui hund irdeggui gedeg ene dee,sugalaagaar mungu hojson humuus bugd l iim baidald ordog!

  4. jerry-man

    2013/03/28 at 21:16

    т1 гар вэ

  5. McTavish

    2013/03/28 at 21:40

    ёоооо азтай мөртлөө мунхаг нөхөр байна даа… тун ичгэвтэр !

  6. Зочин

    2013/03/28 at 22:36

    hozor mdq hund mod irnee gj

  7. Зочин

    2013/03/28 at 23:12

    az gej sohor baih ymdaa

  8. Зочин

    2013/03/29 at 00:05

    shshhhhhh ene zaluu tghdee bs aztai ym zarim humuus mongo hojihoosoo omnoh amidralaas iluu doloondor boldog ym bnlee 1 zaluu mongo hojood uyel egchidee aluulj bsn gdgiin bnlee bs het bayjih osoltoi mongoliin zuir tsetsen ug bdgiishdee gent bayjih nasand muu gej ta nar apu giin zahiral batsaihan nugelten geed youtubees haraarai

  9. Зочин

    2013/03/29 at 14:49

    өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худалдаалж байна. дэлгэрэнгүйг 88226272

  10. uniQu3

    2013/03/29 at 15:08

    хөлдүү хүүр вэ!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *