Хууран мэхлэлтийг илэрхийлэх гар утасны аппликейшнууд

0

Хууран мэхлэгчийг та газар дээр нь барьж чадсангүй юу: цахилгаан шуудан, мессеж эсвэл орсон цахим хуудасны түүхийг нь харахаар юу ч байхгүй. Тэд өөрсдийнхөө ул мөрийг сайн дарж чаддаг болсон. Өөрсдийнхөө муу муухай үйлдлийг тэд аппликейшний тусламжтайгаар нуудаг болжээ.

Тэдний зарим нэгээс нь дурьдвал:

Private Photo

Найз залуу тань таныг хууран мэхлэж байгаа сэжиг төрж гар утсыг нь шалгаж байгаа бол тооны машиныг нээх бодол огтоос төрөхгүй биз. Тийм ээ, хэнд ч төрөхгүй. Private Photo аппликейшний цонх яг л тооны машин шиг харагдана, зөв кодыг хийнгүүт нууц зураг гарч ирдэг байна. Эдгээр зураг гар утасны альбом цэсэнд огт харагдахгүй.

 

Tiger Text

Угтаа бол бизнесийн харилцаанд зориулагдаж зохиогдсон аппликейшн, үүнийг нь хууран мэхлэгч нар яаж зүгээр орхих билээ. Ирсэн дуудлага, мессежийг нууна (жишээ нь нууц амрагаас ирсэн). Хүсээгүй дуудлага ирсэн байхад харилцагч холбогдох боломжгүй гэсэн хариу өгнө.

 

Nosy Trap

Хэрвээ та урвасан нэгэн бөгөөд үүнийгээ тас нууж байгаа юу? Таны утсыг оролдохыг завдсан хүний зургийг Nosy Trap авч орхино. Энэ нь утсаа ширээн дээрээ орхиод явахад маш хэрэгтэй аппликейшн гэж үзэх явдал ч байдаг.

 

Fox Private Message

Хэрвээ хайртай залуу тань таныг орж ирэнгүүт утсаа сэгсрээд зогсож байвал нэг зүйлийг бодох хэрэгтэй – утсаа сэгсэрч нууц мессежээ устгаж байгаа юм биш биз? Аппликейшн суулгасны дараа мессеж авах утасны дугаарыг тохируулахад мессеж үндсэн цэс дээр ирэх бус зөвхөн аппликейшн доторх цонхонд л ирнэ.

7
БурууБуруу
7
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Enhmaa Enhmaa

    Enhmaa Enhmaa

    2017/10/20 at 19:19

    Awcih yumsan aytaihn yum bishvv

  2. Enhmaa Enhmaa

    Enhmaa Enhmaa

    2017/10/20 at 19:19

    Awcih yumsan aytaihn yum bishvv

  3. Enhmaa Enhmaa

    Enhmaa Enhmaa

    2017/10/20 at 19:19

    Awcih yumsan aytaihn yum bishvv

  4. Enhmaa Enhmaa

    Enhmaa Enhmaa

    2017/10/20 at 19:19

    Awcih yumsan aytaihn yum bishvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *