Хеллоуины баярыг хэзээ ч мартагдашгүй аймшигтай бас хөгжилтэй байдлаар тэмдэглэх 3 нууц

0

Чөтгөр жижиг зүйлд оршдог гэдэг. Бид та бүхэндээ хэзээ ч мартагдахгүй үдэшлэг зохион байгуулахад туслахаар шийдлээ.

Таагүй байдал эсвэл дайллага

Хеллоуины нэг уламжлалт ёс – амттан гуйх. Хүүхдүүд мангасын эсвэл өөр аймшгийн хувцас өмсөөд айлын хаалга тогшин амттан гуйна. “Мөнгө уу, амь чинь уу?” гэж тэд гэрийн эздээс асууна, харин гэрийн эзэд бяцхан чөтгөрүүдийг амттанаар хуурна. Амттан нь ч гэсэн уг баярыг санагдуулам байх ёстой: муми-жигнэмэг, Жек гэрлэн мандарин гээд амттай гэхдээ хөгжилтэй юу ч байж болно.

Барууны орнуудад Хеллоуинд томчууд нь ч гэсэн хүүхэд шиг бэлддэг. Гэрээ чимж гоёно, гэрэл нь хүртэл уг баярыг санагдуулам сэдэвтэй. Бидний хувьд хүүхдүүд л бужигнахаас бус өөрөөр онцгой тэмдэглэдэггүй.

Хеллоуины хоол аймшигтай амттай байх ёстой.

Зүгээр нэг чанасан өндгийг хүртэл аймшигтай болгож болно, аалзтай (олив) өндөг идэх үү?

Баярын сэдэвтэй зууш зэрэг нь Хеллоуины үдэшлэгт баярын уур амьсгалыг нэмж өгнө.

 

Багт наадмын парад

Гайзин (guise) буюу хөгжөөнт хувцаслалт нь Хеллоуины салшгүй нэг хэсэг. Вампир, зомби, шулам чөтгөрийн хувцас ихэвчлэн өмсдөг.

АНУ болон Европын орнуудад 10-р сарын 31-ний баяртаа зориулж зуны эхнээс бэлддэг. Хеллоуины үдэшлэгт өдөр тутам өмсдөг хувцастайгаа очвол юуных нь баяр байх вэ дээ? Хеллоуины баяр шинэ байр эсвэл төрсөн өдрийн баяраас тэс өөр баяр юм.

Бүгдийг этгээд аймшигтай болгох нь Хеллоуины зорилго.

Өөрийн зан чанар, сонирхолд нийцсэн хувцас сонгож чадвал Хеллоуины баяраар өөрийгөө илүү сайн илэрхийлэх боломж болно, найз нартаа ч гүн сэтгэгдэл үлдээнэ. Чөтгөр шулам, цус сорогч энэ олон дүр дотроос танд тохирох нэг нь байж л таараа. Зарим нэг сонгодог дүрүүдийг танилцуулъя.

 

Хеллоуины баярын эмэгтэй дүрүүд

1. Цус сорогч

Харахад энгийн л эмэгтэй, харуй бүрий болонгуут л цус сорох хүсэл нь төрнө. Хачирхалтай нь одоо ч гэсэн цус сорогчийн тухай итгэсээр яваа хүмүүс их байдаг.

Өөрийнхөө нууцлагдмал төрхийг илүү мэдрүүлэхийг хүссэн охид, бүсгүйчүүдэд энэ дүр тохиромжтой.

 

2. Харли Квин

Оюутан, тамирчин, гоо үзэсгэлэн Харли бүсгүй галзуурмаар хайр дурлал гэж байхгүй байсан бол чадварлаг сэтгэл зүйч болох байсан биз. Joker-той нийлснээс хойш дэлхийн хорон муу санаатан болсон юм.

Харли Квинний дүрийг “Suicide Squad” кинонд Марго Робби гайхалтай амилуулсан. Богино өмд, бомбер, хөх-ягаан үс – охидуудад нэн тохиромжтой.

 

3. Катрина

Катрина нэртэй энэ сүйт бүсгүйн дүр Мексикийн үхэгсдийн баяраар тун чиг алдартай дүр болдог. Уг баярыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын материаллаг бус өвөөр бүртгэсэн.

Үхэгсдийн баярын өдөр бараг л Хеллоуиныхтай давхацна, тиймээс сарафантай, үсэндээ цэцэгтэй, “сахаран араг яс”-тай бүсгүйчүүд их байдаг байна. Хосоо хайж байгаа бүсгүйчүүдэд нэн тохиромжтой.

 

Хеллоуины эрэгтэй дүрүүд

1. Жейсон

Жейсон Вурхиз – цуст аллага үйлддэг алуурчин. Хоккейн маск, сэлмээрээ шууд танигдана.

“Friday the 13th” киноны дүрийг аймшгийн кино, уран зохиол сонирхдог залуучууд сонгож болно.

 

2. Араг яс

Бага байхын л босоод ирсэн араг яс гэхээр яс хавталздаг байж билээ. Бие махбодь нь өмхийрч унаад цагаан хувхай яс л үлджээ.

Аймшигтай ч гэсэн энэ костюм нэг давуу тал бий. Ажлын костюмаа шууд багт наадмын костюм болгох боломжтой.

 

3. Зомби-мэс засалч

Амь орсон хүүрүүд өөрийнхөө үйл явдлыг хянах ямар ч боломжгүй.

Энэ дүрийг анагаахын оюутнууд эсвэл одоогийн эмч нар сонговол бүр ч догь харагдана шүү.

Сонгосон дүрээс үл хамааран костюм нь биед эвтэйхэн, чанартай байх ёстой. “Хямдхан болон хэт аймшигтай” гар хийцийн костюмаас татгалзсан нь дээр. Ийм костюм өмсөөд хагас цагийн дараал тайлмаар санагдана (энэ тэндээ барина, загатнуулна, хөлрүүлнэ) – зугаатай үдэшлэгийг цагаан хэрээ шиг л өнгөрүүлэх биз. Хятадын интернет дэлгүүрийн бараа ч эргэлзээтэй: зураг дээрх дүр зураг бодит байдалтайгаа нийцэхгүй, хүргэлтийн хугацаа урт учраас ер нь амжиж ирэх эсэх нь ч эргэлзээтэй.

 

Зугаатай тоглоом

За, зочид аймшгийн амттай хоолоо идэж уулаа, аймшгийн хувцастайгаа зургаа дарцгаалаа. Одоо тэгээд яах уу? Тодорхой төлөвлөгөөгүй бол баярын үдэшлэг бараг эхэлж амжилгүй дуусна. Үдэшлэгээ бэлдэж байхдаа ихэнх зохион байгуулагч нарын орхигдуулдаг нэг зүйл бий.

Зочдыг уйдаахгүйн тулд баярын сэдэвтэй үлгэр домог, түүх ярьж эсвэл тоглоом тоглож болно. Зарим нэгээс нь дурдвал:

  • Цуст Мэри. Шар айрагны аяганд адил нэр бүхий коктейл хийж тавина. Уралдаанд оролцогчийн даалгавар – соруулаар коктейлийг уух. Хурдан ууж дуусгасан нь ялагч.
  • Жекийг гэрэлтүүлэг. Уралдаанд оролцогчийн даалгавар – тодорхой хугацаанд гэрэлтүүлэг хийх. Гэхдээ хулууны оронд ягаан өнгийн шаар, утас, маркер.
  • Хар хайрцаг. Тэмцээнд оролцогчийн нүдийг боогоод өмнө нь ямар нэгэн заваан, аймаар зүйл тавина (цэлцэгнүүр өт, резинэн гүрвэл гэх мэт). Түүний даалгавар – айдсаа дарж юу болохыг нь тэмтэрч тодорхойлох.

Хеллоуин зохион байгуулах – уран бүтээлийн эрч хүчээ ил гаргах боломж. Авьяасаа таниулах мөч – этгээд ширээ засаж зочдоо цэнгүүлэх боломж.

26
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Sanchir Ochirbold

    Sanchir Ochirbold

    2017/10/21 at 14:00

    Ene bayar manaixand tiim chuxal u?! Aix ni bidend, ur xuuxduuded mini xeregtei yum u?! Deer ueiin yosloliig temdeglelt udur bolgood tuuniigee bayar boltol xugjuulsen baruunii muxar sujig gej boddog.

  2. Boogii Achitaa

    Boogii Achitaa

    2017/10/21 at 15:06

    Ene manaihand tohirohgui bayr aa

  3. Nyamsuren Nyamka

    Nyamsuren Nyamka

    2017/10/21 at 15:51

    Ene bayraar dutav l gej zunduu bayr amralt baina

  4. 21r zuu shuu

    2017/10/21 at 18:14

    hogshchuud bitgii hutsaa

  5. айимүлб

    2017/10/23 at 10:55

    хйллүцууи нйлий1

  6. Tuya Tuya

    Tuya Tuya

    2017/10/23 at 19:13

    Tiim shvv

  7. Narantsatsralt Sodov

    Narantsatsralt Sodov

    2017/10/24 at 11:30

    Ene Mongol n bayar bish yumsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *