Соёлтой хүмүүс ажилдаа явахдаа эдгээр 10 төрлийн хувцсыг хэзээ ч өмсдөггүй

0

Анхны харилцаа – харааных гэж үздэг. Бид хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэж ярьцгаадаг билээ. Ярилцлага өрнөж байгаа тухайн орчны дүрэм журамд нийцэж чадвал ярилцаж байгаа хүнийхээ итгэлийг хүлээж чадна. Үүнд мэргэжлийн ертөнц ч мөн хамааралтай. Ажил мэргэжил бүр өөрийн гэсэн онцлогтой, хэрвээ энэ онцлогийг эвдвэл өөрийн улаан диплом эсвэл олон жилийн туршлагыг үнэгүйдүүлж мэдэх юм.

Хамт олныхоо хүндэтгэлийг хүлээсэн, удирдлагынхаа сэтгэлд нийцсэн байхын тулд ажилдаа ямар хувцас өмсөхгүй байх ёстойг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Анималист хээтэй хувцас

© Krakenimages.com / Depositphotos.com, © Victoria Chudinova / Shutterstock

Анималист хээ нь хурц, зарим нэг талаараа түрэмгий дүр төрхийг бий болгох тул өөртөө итгэлтэй байдал, эр зоригийг мохоох нөлөөтэй – хүмүүс ажил мэргэжлийн хувьд чухам энэ л шинж чанарыг хамт олондоо харуулахыг чармайдаг. Гэхдээ ирвэсийн хээг жишээлбэл хамгийн мэдрэг бөгөөд нээлттэй гэж үздэг. Ийм дүр төрх ажил хэрэгч харилцаанд сайнаар нөлөөлөх нь юу л бол.

Хэтрүүлэхээс зaйлсхийж анхаарвал зохих зүйл: ийм хээтэй хэтэрхий бариу болон богино даашинз өмсөхгүй байх, хэв маягтаа иймэрхүү загварын нэгээс илүүгүй элемент ашиглах.

 

2. Ноосон, нэхмэл даашинз

© AliExpress, © Depositphotos.com

Өнөөдөр нэхмэл даашинз өмсөх моод яваад байна. Нарийн утсаар нэхсэн даашинз нь биеийг барьж байгаа ч гэлээ биед маш эвтэйхэн, зөөлөн мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ ямар ч одон медаль хоёр талтай байдгийг бүү март: ийм загварын даашинз биеийн нугалам болгоныг давтдаг, дотуур хувцасны ирмэг ч мэдрэгдэж харагдана.

Мэргэжлийн салбарт ийм зүйл байж огт боломгүй. Оффист биеийн галбирыг өөгүй харуулсан, зузаан материалаар хийсэн даашинз л зохино.

 

3. Кроп-топ

© Pixabay, © Depositphotos.com

Кроп-топ болон ажлын байр хоёр огт зохицохгүй. Ханцуйгүй, нуруугаараа задгай хувцас ер нь л нvцгэн биеийн илэрхийлэл болдог. Энэ нь олны анхаарлыг өөртөө татаад зогсохгүй мөн дресс-код зөpчиж байгаа хэрэг юм.

Ажилд товчтой цамц л хамгийн тохиромжтой, харин кроп-топыг ажлын бус өдөр эсвэл үдэшлэг цэнгээнд л өмсөөрэй.

 

4. Мини буюу богино банзал

© Atena / Flickr, © Jamie / Wikimedia Commons

Зөвхөн мини-банзал л хөлийн гоо сайхан, уртыг харуулдаггүй юм. Өөрийн биед таарсан харандаа-банзал ажлын байранд хамгийн тохиромжтой. Ийм банзал өмссөн эмэгтэй хүн төлөв даруу харагдана – мэргэжлийн хувьд өөртөө итгэлтэй эмэгтэйн дүр төрхийг бий болгох ажээ.

 

5. Спорт хувцас

© Depositphotos.com

Стилистүүд малгайтай цамц болон свитшотыг гэртээ эсвэл спорт зааландаа л өмсөж бай гэж зөвлөж байна. Энэ хувцас биед эвтэйхэн, дулаахан, гэхдээ оффист огт зориулагдаагүй. Ажлын хувцаслалтандаа бага зэрэг замбараагүй төрх нэмэхийг хүсэж байгаа бол бага зэрэг томдсон свитер эсвэл том товчтой кардиган өмсөөрэй.

 

6. Үл тохирох загварын жийнсэн өмд

© Depositphotos.com, © Depositphotos.com

Зарим нэг байгууллагууд баасан гарагт жийнсэн өмд өмсөхийг зөвшөөрдөг. Харин зарим нэг компаниудын ажилтнууд өдөр болгон өмссөн ч болохоор. Гэхдээ бүгдэд нэг л дүрэм үйлчилнэ: жийнсэн хувцас нь энгийн бөгөөд даруухан өнгө, загвартай байх ёстой. Нарийхан, уранхай эсвэл өнгийг нь цайруулсан жийнс зохимжгүй.

 

7. Гоёлтой бугуйвч

© Depositphotos.com, © Depositphotos.com

Гоёл чимэглэлтэй бугуйвч – оффисын дүр төрхөд үнэхээр буруу сонголт. Бугуйвчны элементүүд чимээ гаргаж зөвхөн хамт олны тайван байдлыг алдагдуулаад зогсохгүй мөн таны өөрийн ч анхаарлыг сарниулна. Тиймээс аль болох минималист гоёл сонгохыг хичээгээрэй.

 

8. Леггинс

© Kaspars Grinvalds / Shutterstock

Леггинс – өмд биш гэдгийг байнга санаж яваарай. Ялангуяа оффисын хувцаслалтын талаар яригдаж байгаа бол. Леггинс, том нэхээстэй свитер эсвэл малгайтай цамц – аялал зугаалганд зориулагдсан болохоос биш мэргэжлийн хүрээнд өмсөх хувцас огт биш юм.

 

9. Хурц өнгийн трико

© Depositphotos.com

Зурагтай трико улам алдаршиж оффисын ажилтнууд өмсөх нь их болжээ. Уг триког зохимжтой харагдуулахын тулд стилистүүд сонголт хийхдээ зарим нэг дүрэм баримтлахыг анхааруулжээ.

Нэгдүгээрт, зураг нь хэтэрхий хурц байж болохгүй. Хоёрдугаарт, аль болох жижигхэн зурагтай трико сонгохыг хичээ, жишээ нь цэгэн зурагтай байж болно. Трико нь хэв маягийг дүүргэх нэгэн туслах элемент байхаас биш төв нь байх ёсгүй.

 

10. Толгойн гоёл

© Unsplash

Оффист малгай өмсөх – муугийн ёр. Толгойн гоёл нь толгойг дааруулахаас эсвэл нарнаас хамгаалах л үүрэгтэй. Тасалгаанд сууж байгаа хүнд малгай огт хэрэггүй, нэг ёсондоо толгойн гоёл оффист сууж байгаа хүнд ямар ч хэрэггүй зүйл болно.

Та бидний бэлдсэн жагсаалтыг өөр юугаар баяжуулах уу?

6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *