
Хүмүүс хэлэхдээ буйдан дээрээ бүхий л өдрийн турш тухалж суунгаа, телевизор үзэх зуураа, ажил хайна гэдэг боломжгүй зүйл гэцгээдэг. Тэгвэл бид буйдан дээрээ сууж, телевизор үзэхийг ажил гэж хэлмээр байна. Та бүгдийн хийх ёстой зүйл гэвэл Диснейн хамгийн том фен нь байх хэрэгтэй. Тэгээд та “Toy Story” эсвэл “Monsters University” болон өөр бусад хүүхэлдэйн кинонуудаас үзэх бөгөөд хариуд нь таны гарт амархан мөнгө орж ирнэ. Бидний ихэнхид нь энэ бүхэн гайхалтай сайхан сонсогдож байгаа, тийм биш гэж үү?
Хамгийн дуртай зүйлээ хийнгээ мөнгө олж болно гэдэгт итгэх хүн цөөхөн байгаа биз ээ. Гэхдээ энэ бүхэн үнэн, бас мөрөөдөл биелж байна.
“Reviews.org” вебсайт хэсэг фенүүдийг сонгож, нэгэн сэтгэл хөдөлгөм арга хэмжээг зохион байгуулж, хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна – 2019.11.12-ны өдөр Disney+ сувгийг албан ёсоор нээнэ. Хэрэв та азтай нэгэн бол Диснейн хамгийн их хүмүүст хүрсэн 30 шоу эсвэл киног 30 өдрийн турш үзэх хүнээр шалгарах аж.

Энэ тэмцээнд оролцохын тулд АНУ-ын иргэншилтэй, 18 нас хүрсэн байх ёстой гэнэ. “Reviews.org” вебсайт Диснейгүйгээр амьдарч чаддаггүй хүмүүсийг хайж байгаа бөгөөд тэд хайж буй хүмүүсээ “Хүчтэй салхинд урсаж буй гол мөрөн шиг хурдан байх ёстой” хэмээн хошигножээ.

Хэрэв та энэ арга хэмжээг сонирхож байгаа бол анхаарлаа хандуулаарай. Компани маш олон хүн энэ боломжийг ашиглана гэж бодож байгаа юм байна. Тийм учраас таниар анкет бөглүүлж, тохирох хүн мөн эсэхийг эхлээд шалгах аж. Мөн та дараах асуултуудад хариулна:
- Хамгийн ихээр шимтэн, нягтлан үзэж байсан Диснейн хүүхэлдэй кино
- Яагаад өөрийгөө энэ арга хэмжээнд тохирох хүн гэж бодож буй тайлбар

Сайн мэдээ: компани 5 азтай хүнийг хайж байгаа гэнэ. Дээрээс нь хүн тус бүрд 1000 доллар болон Disney+ сувгийн бүтэн 1 жилийн турш үнэгүй үзэх эрх, мөн орой гэртээ кино үзэхэд таатай орчин бүрдүүлэхэд туслах онцгой бэлгүүдийг бэлэглэх юм байна. Үүнд Диснейн тав тух мэдрүүлэх хөнжил, 4 ширхэг аяга, бас попкорн хийгч багтаж байгаа аж.

Хэрэв энэ арга хэмжээ таны оролцохыг хүсэж байсан зүйл мөн бол, эртхэн бэлтгэлээ хангаж, бас анкет бөглөөрэй. Анкет хүлээж авах сүүлийн хугацаа 11-р сарын 7-ны өдөр юм байна. Таныг компанийн албан ёсны YouTube хуудсыг дагадаг гэдэгт итгэлтэй байна. Учир нь тэд энэ хуудсаараа хамгийн азтай 5 хүнийг тодруулж, олон нийтэд зарлах юм.

Хэрэв та энэ тэмцээнд оролцох бол LIKE дараарай. Мөн энэ тэмцээнд оролцох хүсэлтэй найзууддаа мэдэгдэж SHARE хийгээрэй.







