Циркийн баавгай тоглолтын үеэр амьтан сургагч руугаа дaйрсан хэрэг гарчээ. Хэрэв үзэгчид рүү дaйрсан бол яана?

3

Карелийн Оленец хотод циркийн тоглолт үзэж байсан үзэгчид хүрэн баавгай амьтан сургагч руугаа дaйрсан явдлын гэрч болжээ. Баавгай тоглолт хийж байх үедээ гэнэт амьтан сургагчаа дарж унаган бүх л жингээрээ дээрэс нь дарж эхэлжээ.

Олонец хэмээх Карелийн хотод хийсэн нүүдлийн циркийн тоглолтын үеэр баавгай сургагч руугаа дaйрсан тохиолдол болж үзэгчдийг айлгасан байна. Сургагдсан баавгай тэрэг түрэн явж байх үед нь амьтан сургагч нь урамшуулан хоол өгчээ. Гэтэл баавгай гэнэт уурлаж сургагчаа дарж унасан байна. Амьтан сургагчийн туслах баавгайг түүний дээрээс босгох гэж өшиглөж, зoдоод үр дүнд хүрэхгүй болохоор нь электрошокер буюу цахилгаанаар цохиулж байж салгаж авчээ.

Цирк үзэж байсан хүмүүсийн ярьж байгаагаар бол циркэд амьтнаас хамгаалах ямар ч хаалт байгаагүй бөгөөд уурласан араатан үзэгч рүү дaйрахад ямар ч саадгүй байжээ. Азаар амьтан сургагч гэмтэж бэртээгүй ба баавгайд хошуувч хийсэн байсан нь хэрэг болсон бололтой.

Энэ тохиолдол нь циркэд зэрлэг амьтан тоглуулах хэрэггүй гэдгийг дахин нотлож өглөөЗэрлэг амьтад байгальдаа байж өөрийн газар нутгаа хамгаалж эзэн болох ёстой болохоос хүмүүсийн өмнө тэрэг түрэн гүйх ёсгүй билээ.

42
БурууБуруу
15
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
11
ГоёГоё
9
ХарамсалтайХарамсалтай
8
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ариука Аагий

    Ариука Аагий

    2019/11/01 at 21:41

    samariig n idtsiin bxda xaxa #joke shvv

  2. Namuu Ni

    Namuu Ni

    2019/11/02 at 06:40

    Tsirkuud ingej amitan tamalhaa bolimoor yum!

  3. Misheel Ananda

    Misheel Ananda

    2019/11/02 at 11:19

    Baavgaig surgah gej surgagch ni uhtel ni zodoj nudej haranhguid bailgaj hool und dutaaj, argagui erhend dairsan bailguide. Humuus yurduusu amitanii zovlongiin talaas harahgui, hunruu dairla yaanaa l geh yum. Zunduu tsirkiin, amitanii hureelengiin amitad erh chuluugui uzver bolj torond buh nasaa unguruuj bna shu de

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *