Эдгээр 10 зүйлийг хийж бай – тэгээд хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовох хэрэггүй болно

2

Орчин үед хүүхэд өсгөн хүмүүжүүлэх ажил их хүнд болжээ. Энэ бол эцэг, эхийн үүрэг мөн: бид өнөөдөр хүүхдүүддээ нөлөөлснөөр түүний ирээдүйг тодорхойлох болно.

Хүүхдүүд – алс ирээдүйн ертөнцийг босгох бидний залгамж хойч үе, тийм ч учраас тэднийгээ зөв чиглэлд нь оруулах нь бидний үүрэг.

Хүн болгон өөрийн гэсэн хүмүүжлийн арга барил, дүрэмтэй байдаг, энэ нь ч хэвийн зүйл. Хүүхэд, томчуудын дунд ялгаа их бий. Гэхдээ томчуудын заавал мөрдөж байх ёстой үндсэн зарчмууд гэж байх ажээ.

Тэрхүү 10 дүрэм бол:

1. Өөрийн тань буруу байвал хүүхдүүдээсээ уучлалт гуйж байгаарай.

2. Өөрийгөө хүүхдээс насаар ахимаг учраас илүү ухаантай гэж бүү бод.

3. Хүүхдүүд тань танд болон бусдад сайн үйл хийвэл үүнд нь заавал талархаж байгаарай.

4. Хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч бай, хүүхдүүдээсээ бүү нуу.

5. Хүүхдүүдээ сонсож бай. Тэднийг хэзээ ч битгий үл тоосон байдал гаргаж байгаарай.

6. Биеэ авч явах хил хязгаарын заагийг тогтоож бай.

7. Өөрөө үлгэр дуурайлал бол.

8. Өрөвдөх, хайрлах, хайраа илэрхийлэхэд нь сурга.

9. Аливаа үйлдэл (сайн болон муу) араасаа дагуулах үр дагавартай гэдгийг ойлгуул.

10. Хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа харилцаанаас таашаал авч бай. Хүмүүжил – том хариуцлага бөгөөд үнэ цэнэтэй зүйл юм шүү.

Эдгээр дүрэм дээр та өөр юу нэмэх вэ?

8
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *