Дуучин Рианнагийн “төөрсөн ихэр”, Бразил улсын иргэн Присилла Беатриз бүсгүйтэй танилц!

0

Алдартнуудтай тун ижил дүр төрхтэй хүмүүс дэлхий даяар олон байдгийн дундаас хамгийн алдартай “төөрсөн ихэр” гэгдэх хүмүүсийн нэг бол дуучин Рианнатай усны дусал мэт ижилхэн Присилла Беатриз хэмээх бразил бүсгүй ажээ.

Нэрт дуучин бүсгүйтэй маш ижилхэн тэрээр Инстаграм сүлжээнд 450,000 дагагчтай бол ТикТок сүлжээнд 2.4 сая дагагчтай ажээ. Тэрээр Барбадосын супер од Рианнаг цахим орчинд дуурайхаас гадна дэлхийн олон хотуудаар явж, дуучин бүсгүйн фенүүдтэй зураг татуулж, гарын үсэг зурах ч тохиолдлууд их гардаг байна.

Анх 2020 онд цахим сүлжээнд Рианнатай туйлын ижилхэн тэрээр олны танил болж, “The Shade Room” хуудас түүний бичлэгийг хуваалцсан нь түүнийг улам бүр алдаршуулсан юм.

Нэрт дуучинтай ихэр мэт ижил царайтай тул алдар нэртэй болоход хялбар байсан байх гэж таамаглаж болох ч тэрээр Рианнаг дуурайхын тулд түүний хийдэг нүүр будалт, хэв маяг, биеэ авч яваа байдал зэргийг үргэлж судалж байх шаардлага түүнд тулгардаг гэжээ. Мөн тэрээр зураг авалтад орохын тулд олон цагаар нүүр будалт хийлгэх ч шаардлага их гардаг аж.

Беатризийн хувьд найзууд нь түүнийг дуучин Рианнатай туйлын адилхан хэмээн их ярьдаг байсан нь ийнхүү дуучин бүсгүйг дуурайхад том нөлөө үзүүлжээ. Үнэхээр ч түүнийг Рианнаг дуурайж эхлэхээс өмнө ч хүмүүс түүний цахим хуудсуудыг дагаж, нэрт дуучинтай ижилхэн талаар бичдэг байсан ажээ. Өдгөө тэрээр жирийн нэгэн одыг дуурайгч бус цахим сүлжээнд нөлөө бүхий инфлюенсер нэгэн болжээ.

 

2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *