80, 90-ээд оны өсвөр насны охидын өрөөний хананд зураг нь өлгөөтэй байдаг байсан алдартай залуус өдгөө ийм болж өөрчлөгджээ

0

Гэрэл зургийн нэгэн адил бичлэг, кино уран бүтээлүүд ч бидэнд өнгөрсөн цаг үе рүү хэсэгхэн хугацаанд ч аялах боломжийг олгодог билээ. Манай сайт уншигч танд 1980, 1990-ээд оны тайз, дэлгэцийн урлагт од болон гялалзаж, өсвөр үеийн охид өрөөндөө зургийг нь өлгөдөг байсан алдартнууд өдгөө ямар болон өөрчлөгдсөн талаар мэдээг бэлтгэн хүргэж байна.

1. John Travolta

© Blow Out / Filmways Pictures and co-producers, © johntravolta / Instagram

Дэлгэцийн уран бүтээлүүдээсээ гадна бүжиг, дуугаараа олны анхаарлын төвд явсан John Travolta “Vaselina”, “Impacto”, “Surviving” киногоороо 1980-аад оны үеийнхний шүтээн болж байсан билээ. Тэрээр өдгөө ч “ Trading Paint”, “The Fanatic” зэрэг кинонуудад дүр бүтээсээр байгаа юм.

 

2. Richard Gere

© American Gigolo / Paramount Pictures and co-producers, © Invision / Invision / East News

1970-аад онд кино урлагт хөл тавьж, 1980-аад оны үед “American Gigolo” цувралд дүр бүтээж алдар нэрд гарсан тэрбээр хожим 1990 онд үзэгчдийн хүртээл болсон “Pretty Woman” киногоороо алдартай билээ. Хамгийн сүүлд тэрээр “The Dinner” хэмээх бүтээлд дүрээ мөнхөлжээ.

 

3. Christopher Lambert

© Highlander / Thorn EMI Screen Entertainment and co-producers, © christopherlambertofficiel / Instagram

1980-аад оноос дэлгэцийн уран бүтээлд тоглож эхэлсэн франц гаралтай жүжигчин Christopher Lambert “Greystoke”, “Тhe Legend of Tarzan”, “Тhe king of the apes”,  “Highlander: the last immortal” зэрэг бүтээлүүдэд тоглосон юм.

 

4. Kurt Russell

© Tango & Cash / Warner Bros. and co-producers, © F9 / Universal Pictures and co-producers

1960-аад онд урлагийн ертөнцөд хөл тавьсан тэрбээр “Ransom in Chinatown”, “Tango”, “Cash” зэрэг кинонуудад тоглож 1980-аад онд алдаршиж, олны хайр хүндлэлийн эзэн болсон гэдэг. Хожим тэрээр “Once Upon a Time in Hollywood”, “The Christmas Chronicles: Part Two and Fast” болон “Furious 9” кинонд тогложээ.

 

5. Rob Lowe

© The Outsiders / Zoetrope Studios and co-producers, © roblowe / Instagram

8 насандаа загвар өмсөгч хийж явсан тэрээр 12 наснаасаа кино урлагийн салбарт орсон түүхтэй. 1980-аад онд тэрбээр жүжигчин Patrick Swayze, Tom Cruise, Matt Dillon болон Ralph Macchio зэрэг алдартнуудын хамтаар “Rebels” кинонд дүр бүтээж байжээ.

 

6. Tom Selleck

© High Road to China / City Films and co-producers, © Blue Bloods / CBS Productions and co-producers

1960-аад оны сүүл, 1970-аад оны эхээр уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн тэрбээр өөрийн нэрийн хуудас болон живэр сахлаараа хаана ч явсан олны анхаарлын төвд орж явдаг нэгэн байв. 1980-аад оноос гол дүрийн эрхийг авах болсон тэрээр “Magnum”, “PI3” болон “Three Men and a Baby” зэрэг кинонуудад тогложээ. Өдгөө ч уран бүтээлээ хийсээр яваа тэр хамгийн сүүлд “Blue Bloods” нэртэй цувралд дүр бүтээсэн байна.

 

7. Harrison Ford

© The Empire Strikes Back / Lucasfilm, © LUDOVIC MARIN / AFP / East News

Алдарт “Star Wars” кинонд найруулагч George Lucas-ын урилгаар тоглож олны танил болсон жүжигчин Harrison Ford “Indiana Jones” киногоороо өөрийгөө кино урлагийн түүхэнд мөнхөлсөн нэгэн билээ.

 

8. Michael Douglas

© Romancing the Stone / Twentieth Century Fox and co-producers, © michaelkirkdouglas / Instagram

Нэрт жүжигчин Kirk Douglas-ын хүү Michael Douglas аавынхаа замналыг үргэлжлүүлэн 1980-аад онд кино урлагт хөл тавьж, “Fatal Attraction”, “Low Instincts” зэрэг бүтээлүүдэд тоглож явжээ. Өдгөө 77 нас хүрсэн ч уран бүтээлээ үргэлжлүүлэн хийсээр буй тэрээр хамгийн сүүлд “Ant-Man and the Wasp”, “Avengers: Endgame”, “The Kominsky Method” зэрэг кинонд тогложээ.

 

9. Matt Dillon

© My Bodyguard / Twentieth Century Fox and co-producers, © mattdillon / Instagram

1980, 1990-ээд оны үеийнхний хайрыг татсан бас нэгэн жүжигчин болох Matt Dillon “Rebel”, “The Outsiders”, “There’s Something Abput Mary” зэрэг кинонуудад дүр бүтээж байжээ.

 

10. Matthew Broderick

© WarGames / United Artists and co-producers, © Lev Radin / Pacific Press / SIPA / SIPA / East News

Урлагийн гэр бүлд өсч торнисон тэрээр “Godzilla”, “Inspector Gadget” зэрэг кинонуудад дүр бүтээж байжээ. Хамгийн сүүлд тэрбээр “Lazy Susan” кинонд тоглосон юм.

 

11. Devon Sawa

© Wild America / Morgan Creek Entertainment and co-producers, © d.sawa / Instagram

1995 онд “Casper” кинонд тоглож олны танил болсон тэрээр 2000 онд “Final Destination” кинонд дүр бүтээсэн нь амжилт олж алдар нэрийн оргилд гарч байв. Хамгийн сүүлд тэрээр энэ жил нээлтээ хийсэн “Gasoline Alley” кинонд тогложээ.

 

12. John Cusack

© Class / Orion Pictures, © Pursuit / Cartouche and co-producers

“Being John Malkovich” киногоороо олон сая айлын хойморт гарч, танил болж явсан тэрээр өдгөө ч уран бүтээлээ хийсээр яваа билээ.

 

13. James Spader

© Tuff Turf / New World Pictures and co-producers, © The Blacklist / Sony Pictures Television and co-producers

“The Blacklist” цувралын Raymond Reddington-ийн дүрээрээ алдартай түүний урлагийн замнал тэртээ 1980-аад онд эхэлж байжээ. Тэрээр “Stargate: The Gate of Time болон  Stranger Pleasures” кинонд гол дүр бүтээж байв.

 

14. Alan Ruck

© Ferris Bueller’s Day Off / Paramount Pictures, © Succession / Project Zeus and co-producers

“A Fun Expert”, “Star Trek: The Next Generation”, “Top Speed” киногоороо алдартай тэрээр хамгийн сүүлд “The Dropout” цувралд жүжигчин Amanda Seyfried-ийн хамтаар тоглосон билээ.

1980, 1990-ээд оны үеийн таны хамгийн дуртай алдартан хэн бэ?

3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *