Англи залуу найз бүсгүйгээ нисдэг тэргээр хамтдаа аялахыг урьжээ. Бүсгүй өндөр дээрээс ийм сэтгэл догдлом зүйл харна гэж хэзээ ч төсөөлөөгүй байсан юм

1

Хайр дурлал, ирээдүйн гэрлэлт, сүй тавих, гэрлэх санал тавих тухай яригдахад хүн бүрийн сэтгэлд сайхан мэдрэмж бий болдог. Варун Банот гэх 28 настай англи залуу хайртай бүсгүй Аниша Сэтэд гэрлэх санал тавихаар шийджээ. Энэ саналаа тэнгэр дээрээс илэрхийлэхээр зориглосон юм. Залуу өөрийнхөө төрсөн өдрөөр Анишад нисдэг тэргээр хамтдаа зугаалъя гэж урихад (залууд төрсөн өдрийн ваучер байсан) бүсгүй юу ч гадарлаагүй юм. Үнэндээ юугаа ч гадарлах билээ дээ, хайртай хосууд нэг удаагийн болзоог агаарт нисдэг тэргээр зугаалж л өнгөрүүлэх гэж байгаа биз. Сүйн бөгжтэй газардана гэж хэн санах вэ дээ?

Англи залуу Варун Банот хайртай бүсгүй Аниша Сэтдээ нисдэг тэргээр зугаалъя гэж хэлээд гэрлэх саналаа мартагдахын аргагүйгээр илэрхийлжээ

Залуу өөрийнхөө төрсөн өдөрт зориулж л нисдэг тэргээр зугаалж байгаа мэтээр ойлгуулжээ. Бүсгүй төрөлх Чеширийн Жодрелл-Бэнк орчмоор л ниснэ гэж бодсон аж. Үнэн хэрэгтээ бүсгүйг тэс өөр зүйл хүлээж байв. Аниша шинжлэх ухааны уран зөгнөлд их дуртай нэгэн, тийм ч учраас Варун энэ сэдвээр нь гэнэтийн бэлэг бэлдсэн юм.

 

Хэсэг нисэж яваад залуу хосууд тариан талбай дээгүүр нисжээ, 60 метрийн өндрөөс сайтар ажиглавал ямар нэгэн юм бичсэн байгааг алсаас харж болохоор байв

 

Үнэхээр томоор бичжээ: “Аниша, надтай гэрлээч?”

 

Цаашлаад Варун хайрт бүсгүй Анишагаасаа сайхан хариу авна гэсэн бодолтойгоор сүйн бөгж гаргаж иржээ. Бүсгүй ч мэдээж “Тийм” гэж хариулсан юм

 

“Тун удахгүй ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан, гэхдээ яг энэ өдөр гэж огт бодож байсангүй. Миний хувьд их гэнэтийн зүйл болж өнгөрлөө” гэж Аниша сэтгэгдлээсээ хуваалцжээ.

 

Варун энэ ажилд эртнээс бэлджээ. Гурван сарын өмнөөс өөрийн эдлэн газар дээрээ томоос том хэмжээтэй бичиг бичүүлэх боломжтой фермерүүдийг хайж эхэлсэн байв.

Тэгээд газраа олсон байна. Залуугийн ах, эгч хоёр нь түүнд тусалсан гэдэг. Үүгээр гэнэтийн бэлэг дуусаагүй ажээ. Сүй тавьсан хосууд галт тэргээр гэртээ буцаж ирэхэд нь хаанаас ч юм бүү мэд Rolls Royce гарч ирээд залуу хосуудыг суухыг урьжээ. Энэ удаад Варуны гэр бүл тэдэнд гэнэтийн бэлэг бэлдэж романтик үдшийг зохион байгуулсан байв. Дурлалт хосууд лааны гэрэлд сарнай цэцгийн дунд оройн зоог барьжээ.

“Баярлах, гайхах хоёр хоёулаа зэрэгцээд яахаа мэдэхээ больсон. Миний хувьд үнэхээр том шок боллоо” гэж бүсгүй сэтгэл хөдлөлөөсөө хуваалцжээ. “Варун миний ярьсан болгоныг бүгдийг анхааралтай сонсдог байсныг би одоо л ойлголоо. Тэр минь үнэхээр санаачилгатай юм. Өөрийгөө хатан хаан шиг л мэдэрлээ” гэжээ.

Танд энэхүү гэнэтийн бэлэг таалагдсан уу? Та ч бас өөрийнхөө гэрлэх санал хүлээн авсан эсвэл гэрлэх санал тавьсан түүхээ бусдад хуваалцаарай.

48
ХөөрхөнХөөрхөн
14
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Од Гэгээ

    Од Гэгээ

    2020/12/13 at 13:08

    Гоё юмаа.

  2. Bayarmaa Bayanbileg

    Bayarmaa Bayanbileg

    2020/12/13 at 22:42

    Хөөрхөн юм бэ!

  3. Т. Амартүвшин

    Т. Амартүвшин

    2020/12/14 at 04:31

  4. Batchimeig Chimeigbat

    Batchimeig Chimeigbat

    2020/12/14 at 05:56

    Сайхан хайр сэтгэл зүрх гж энэ бхдаа.

  5. Battsetseg Tungalag

    Battsetseg Tungalag

    2020/12/14 at 08:41

    Yooy ataarhaj bna gej jigteihen kkk

  6. Sarnai Sarnai Sarna

    Sarnai Sarnai Sarna

    2020/12/14 at 10:26

    bi uur untsguus haraad aij bna ( manai turiin umchiin zahirlyyd porkyrar .shvvgch .tenderchidiin . hvvhdvvded bitgii haryylaarai ) aaw eej n ( tuswuus ilvv ihiig ) hylgailj ingene geed dairna shvv ( olon2 Badamsvrend hayglaw)

  7. Р. Дариа

    Р. Дариа

    2020/12/14 at 10:41

    азтай залуучууд

  8. Хандаа Нямдорж

    Хандаа Нямдорж

    2020/12/14 at 11:37

    Цагаанчулуун Баярмагнай

  9. Deegii Ganhuyag

    Deegii Ganhuyag

    2020/12/14 at 16:26

    Goe yumaa

  10. Ariun Gantumur

    Ariun Gantumur

    2020/12/14 at 18:18

    Za shan yumaa shan yum kkk🤪

  11. Hishgee Hishgee

    Hishgee Hishgee

    2020/12/15 at 00:01

    Wow super

  12. Oyuhai Batbayar

    Oyuhai Batbayar

    2020/12/15 at 02:54

    Gaihuultsiin

  13. Shinezul Tserendorj

    Shinezul Tserendorj

    2020/12/15 at 06:48

    Goyiin goyiin

  14. Oogii Oogii

    Oogii Oogii

    2020/12/15 at 11:37

    Сайхан юмаа

  15. Гэгээн Туул

    Гэгээн Туул

    2020/12/15 at 15:02

    Purvee Monhbaatar

  16. Ганхуяг Ууган

    Ганхуяг Ууган

    2020/12/15 at 15:59

    Азтай бүсгүй бгаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *