Хэрвээ чи үнэхээр авьяастай л бол мөрөөдөлд хүрэх зам үргэлж нээлттэй байдгийг дауны хам шинжтэй Испани бүсгүй өөрийн биеэр баталжээ

0

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Испанийн загвар өмсөгч Мариан Авила (Marian Avila) үүнийг өөрийнхөө амжилтаар баталж чадлаа. Дауны хам шинжтэй бяцхан охин загварын бизнест хөл тавьж амжилт гаргасан юм. Ийм оноштой хүмүүсийн дунд хөдөлмөр эрхлэлт хүнд асуудалтай тулгардаг гэдгийг бид сайн мэднэ.

Өөрийн зорилгодоо хүрсэн хүн бидний хүндлэлийг хүлээдэг. Тийм учраас бид энэ бүсгүйн түүхийг уншигч тантай хуваалцахаар яарлаа.

© marianavilamodel / instagram

Мариан бага байхаасаа л загварын ертөнцийг эзэгнэж, загвар үзүүлэхийг мөрөөддөг байжээ. Мөрөөдөлдөө хүрэх замд түүнд юу ч саад болж чадаагүй юм, Бүсгүй Дауны хам шинжтэй, түүний биеийн өндөр загварын бизнест ноёрхдог 170-180 см биш харин 161 см.

© marianavilamodel / instagram

2016 онд мэргэжлийн загвар өмсөгч бэлтгэх 10 сарын сургалтад суужээ. Тэр жилдээ дизайнер Лина Лавины Мадридад зохион байгуулагдсан сайн үйлсийн шоунд загвар өмсөгчөөр ажиллах завшаан тохиосон байна. Мариан гоёж, загварлаг харагдах их дуртай. Ялангуяа тэр үдэшлэгийн даашинз өмсөөд төрөл бүрийн арга хэмжээнд оролцохыг их хүсдэг. Энэ бүгд түүнд маш их баяр хөөр, аз жаргал бэлэглэдэг ажээ.

© marianavilamodel / instagram

Бүсгүй загварын долоо хоногоор тайзан дээгүүр алхах том мөрөөдөлтэй байсан гэдэг. Энэ мөрөөдөл нь ч биелэх хувьтай байжээ.

Энэ тухайгаа бүсгүй ийн ярьжээ: “4 дүгээр сард дизайнер Талиша Аайт намайг 2018 оны 9 дүгээр сард Нью-Йоркод болох Загварын долоо хоногт “алдартай загвар өмсөгч”-ийн хувиар оролцуулах бодолтой байна гэж захидал ирсэн юм. Ашгүй, мөрөөдөл минь биелэх нь! Сэтгэл хөдлөл гэж жигтэйхэн их, би уйлаад л, энэ миний мөрөөдөл байсан гэж дахин дахин хэлээд л…

Өдөр хоног ойртох тусам миний хоолой дээр нэг юм тээглээд, баярласнаасаа болоод хэзээ ч уйлахад бэлэн явлаа. Надад үнэхээр хэлэх үг олдоогүй, тун удахгүй миний мөрөөдөл биелэх нь байна шүү дээ.

Танихгүй хүн намайг мэдэхгүй байж миний хүч чадалд итгэнэ гэж хэзээ ч бодож байсангүй… Тэр бол миний сахиусан тэнгэр!”

© marianavilamodel / instagram

Бүсгүйд мөн Кензи Дагмор захидал илгээсэн байдаг. Загварын шоу зохион байгаалугчийн охин Дагмор санамсаргүй байдлаар Марианы фейсбүүк хуудсаас нь загварын долоо хоногт оролцох мөрөөдөлтэй гэдгийг нь олж харжээ. Мариан шагайгаа гэмтээсэн тул жилийн дараа л үзүүлбэрт оролцож чадсан юм.

9 дүгээр сарын 8-нд Мариан New York Fashion Week-ийн тайзан дээр хэд хэдэн гоёл өмсөж алхахад гэр бүлийнхэн нь түүнийг дэмжиж байв.

Түүнээс авсан нэгэн ярилцлагын үеэр гэр бүлээс хэн нь илүү түүнийг их дэмжиж тусалдаг вэ гэж асуухад эгчийгээ гэж хариулжээ. Эгч нь түүнийг бүхий л талаар нь дэмжиж тусалдаг, сошиал сувагт тавих гэрэл зургийг нь ч авч өгдөг байна.

© marianavilamodel / instagram

“Үнэхээр сэтгэл догдлуулсан мөч боллоо, юу мэдэрч байсныг үгээр илэрхийлэхийн аргагүй, ид шид л тийм байдаг болов уу. Мөрөөдөл гэж байдаг бол биелүүлэхэд юу ч саад болохгүй гэдгийг би дэлхийд харуулж чадлаа гэж бодож байна” гэж загварын долоо хоног дууссаны дараа ярьжээ. Тоглолтын дараа Мариан өөрийн биеэр Талишад талархсанаа илэрхийлэхээр очсон боловч биеэ барьж чадалгүй уйлсан гэдгээ ч нуулгүй дэлгэсэн байна.

© marianavilamodel / instagram

Энэ явдал түүнд загварын ертөнцийн үүд хаалгыг бүрэн нээж өгчээ. Бүсгүй өдгөө 23 настай, Бенидормд амьдарч байгаа бөгөөд өнөөдөр Levi’s-ийн шинэ нүүр царай болсон юм. Үүнээс өмнө тэрээр Vogue, New York Times, Vanity Fair болон Harper’s Bazaar зэрэг томоохон сэтгүүлүүдтэй аль хэдийн хамтран ажиллаад үзсэн байжээ.

Моделинг болон гэртээ хийх байнгын дасгал сургуулилтаас гадна англи хэл үзэж, дуу сонирхож эхэлжээ. Ийм их хичээл зүтгэлд атаархаж, мөн үүгээр бахархахаас өөр арга алга.

© marianavilamodel / instagram

Авила олон нийтийг Дауны хам шинжтэй хүмүүст анхаарал хандуулах зорилгоор өөрийн сошиал хуудас, тоглолтуудыг ашиглах болжээ. Ийм өвчтэй хүмүүс ямар ч ажил хөдөлмөр эрхэлж чадна гэдгийг тэр өөрийн биеэр батлахыг хүссэн юм.

© marianavilamodel / instagram

10 дугаар сарын 14-нд бүсгүй Quincy Jones Exceptional Advocacy 2020 шагнал хүртсэн, “Загвар өмсөгчийн хувьд өндөр амжилт гаргасан, мөн бусдад үлгэр жишээ үзүүлсэн” хэмээн түүнийг өндрөөр үнэлжээ.

© marianavilamodel / instagram

Сэтгэлийн хаттай, зорилгодоо үнэнчээр зүтгэх энэ бүсгүйг ирээдүйд амжилт л хүлээж буй. Алдар хүнд, нийгмийн хүндлэл, тэр олон хүнийг зоригжуулж байна, хамгийн гол нь – тэр өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж чадлаа.

Та энэ түүхийг юу гэж бодож байна? Мөрөөдөлдөө хүрэхийн тулд заавал төгс төгөлдөр байх албагүй гэдэгтэй та санал нийлэх үү? Юуг ч үл харгалзан тавьсан зорилгодоо алхам алхмаар ойртох л хэрэгтэй.

24
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Khulan Qn

    Khulan Qn

    2020/12/14 at 20:28

    Г. Заяа🥰

  2. Г. Заяа

    Г. Заяа

    2020/12/14 at 20:34

    Khulan Qn 😚

  3. Х. Рогьяп

    Х. Рогьяп

    2020/12/15 at 01:33

    Dauniiii ham shinj gj yu bdgiiin bolooo

  4. Ukawa

    2020/12/15 at 18:39

    Дауны синдром (англ. Down Syndrome) буюу Дауны хам шинж нь 21 дэх хромсом хос биш 3 болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм. Дауны синдром нь өвөрмөц онцгой царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг.Дауны Синдромтой насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг бөгөөд оюун ухааны хувьд 8-9 настай хүүхэдтэй адил байдаг.

  5. Mundag bvsgvie yumaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *