Ганц бие ижил хүйстэн эр дауны синдромтой бяцхан охиныг үрчилж авч өсгөжээ. Тэдний хувь заяа тэр цагаас хойш орвонгоороо өөрчлөгдсөн юм

0

Дауны синдромтой төрсөн Алба охин ээждээ гологдож, үрчилж авахаар ирсэн 20 гэр бүл түүнийг үрчилж авахаас татгалзаж байсан ч Лука Трапанес хэмээх ижил хүйстэн эр түүний амьдралд орж ирснээр түүний хувь заяа орвонгоороо өөрчлөгджээ. Манай сайт уншигч танд тэдний гайхалтай түүхийг хүргэж байна.

Хүндрэлтэй зүйлс тэдний амьдралд маш олон байв.

© trapaluca / Instagram

 

© trapaluca / Instagram

Тэдний учрал яг л урьдаас төлөвлөсөн зохиол мэт байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь тухайн үед Лука удаан хугацаагаар үерхсэн залуугаасаа салаад байсан бол Алба охиныг үрчилж авахаас 20 гаруй гэр бүл татгалзаад байсан ажээ. Ийнхүү тэд 2017 онд 7-р сард танилцсан юм.

© trapaluca / Instagram

Лукагийн хувьд удаан хугацааны туршид аав болохыг хүсч байсан ч ижил хүйстэн, ганц бие гэдэг шалтгаанууд хүүхэд үрчилж авахад нь хүндрэл учруулдаг байжээ. Түүнчлэн Итали улсад тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болох боломжгүй байдаг тул заавал хүүхэд үрчилж авах л зам түүнд байсан аж. Мөн түүнд эрүүл хүүхэд үрчилж авах боломж олдохгүй байсан тул эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан ч хүүхэдтэй болохоор шийдсэн хэмээжээ.

 

Алба охиныг үрчилж авсан нь.

© trapaluca / Instagram

 

© trapaluca / Instagram

Өдгөө 45 настай ганц бие эр охинтойгоо хэрхэн аз жаргал дүүрэн амьдарч байгаагаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан бусадтай хуваалцдаг бөгөөд Инстаграм хуудасныхаа намтар хэсэгт “Охиндоо хайртай, аз жаргал дүүрэн ганц бие аав” хэмээн бичжээ.

© trapaluca / Instagram

Алба охин нь өдгөө 4 нас хүрсэн бөгөөд тэрбээр хэвлэлд өгсөн олон ярилцлагадаа өөрийгөө аав л болохоор төрсөн нэгэн хэмээн тодотгоод охиныхоо эрүүл мэнд, хөгжилд бүхнээ зориулдаг тухайгаа дурдсан байдаг ажээ.

 

Тэдний амьдрал хөгжилтэй мөчүүдээр дүүрэн.

© trapaluca / Instagram

 

© trapaluca / Instagram

 

© trapaluca / Instagram

Тэд цагийг хамтдаа өнгөрүүлэх хамгаас дуртай. Хамтдаа байх үедээ дуулж, бүжиглэх туйлын дуртай бөгөөд Алба охин нь туйлын авъяастай хэмээн дурдаж байжээ.

Мөн тэрээр хөлд ороод анх удаагаа алхаж байх үедээ аав хэмээн охиноороо дуудуулсан нь хамгийн жаргалтай, дурсамж дүүрэн мөч байсан хэмээжээ.

© trapaluca / Instagram

Бяцхан охины хувьд хөлд орж, ярьж сурна гэдэг онцгой зүйл боловч дауны синдромтой хүүхдийн хувьд маш том алхам гэдэг нь мэдээж биз ээ.

 

Лука охиндоо бүхнээ зориулдаг.

© trapaluca / Instagram

 

© trapaluca / Instagram

 

© trapaluca / Instagram

Алба охин эрүүл саруул бусдын нэгэн адил биш тул Лука охиныхоо төлөө бүхнээ зориулж, бүх л амьдралаа хүмүүс охиныг нь илүү сайн таньж мэдэж, энэ төрлийн өвчтэй хүмүүсийг ойлгодог орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа ажээ.

© trapaluca / Instagram

Иймээс ч Лука хэзээ нэг өдөр Алба охиныг нь хөгжлийн бэрхшээлтэй гэж бус авьяас чадварыг нь үнэлж, түүгээр нь дүгнэн хардаг хүмүүс бий болно гэдэгт итгэлтэй явдаг гэжээ.

 

Лука ижил төрлийн өвчтэй хүүхэдтэй гэр бүлүүдэд туслах хүсэлтэй.

© trapaluca / Instagram

 

© trapaluca / Instagram

 

© trapaluca / Instagram

“We Will Amaze You With Special Flaws” нэртэй номоороо тэрбээр бусдын хувьд хөгжлийн бэрхшээл гэж харагддаг ч тэдгээр зүйлсээ өөрийн давуу тал болгон амжилтад хүрч буй 3 хүүхдийн жишээгээр эрүүл мэндийн хувьд дутмаг хүүхдүүдийн эрх, боломжийг бусдад ойлгуулахыг зорьжээ. Тэрээр ч тус номонд бичигдсэн хүүхдүүдийн нэгэн адил охиноо амжилттай нэгэн болгож өсгөх хүсэлтэй.

© trapaluca / Instagram

Мөн тэрбээр ирээдүйд хүүхэд үрчилж авахаар төлөвлөж буй эрчүүдэд зориулж “Хүүхэд үрчилж авна гэдэг хүний хийж болох хамгийн том буяны нэг. Гэхдээ ийм шийдвэрт хүрэхээсээ өмнө сайтар төлөвлөх шаардлагатай. Аав болно гэдэг маш том үүрэг хариуцлага” хэмээжээ.

34
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bold Soronzonbolor

    Bold Soronzonbolor

    2022/02/09 at 09:48

    estoi hovorhon mundag aav bna.

  2. Erdenetuya Vandansenge

    Erdenetuya Vandansenge

    2022/02/09 at 11:03

    Ямар буянтай хүн бэ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *