
Аливаа нэг алдартай брэндийн нэрийг хэлэхэд тодорхой нэр бүхий бараа бүтээгдэхүүн шууд санаанд ордог. Нэг брэнд нэг л чиглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь түгээмэл. Энэ нь брэнддээ ч амар, бас худалдан авагчид ч аливаа нэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад нь амар. Гэхдээ алдартай олон брэндүүд үндсэн төслөөсөө гадуур бидний тархийг эргүүлмээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Тэгэхээр Toyоta ганцхан авто машин үйлдвэрлэдэггүй болж таарч байна уу? Тэгвэл машины дугуй үйлдвэрлэдэг Michelin рестораны бизнестэй холбоотой байж болох уу? Тэгээд Volkswagen яагаад авто машинаас гадна зайдас үйлдвэрлээд байдаг юм бэ?
Бидний сайн мэддэг компани бидний мэдэхгүй ямар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсныг эсвэл өнөөдөр хүртэл үйлдвэрлэж байгааг сонирхоцгооё.
1. Lamborghini трактор

Lamborghini Trattori компанийг Ферручоо Ламборгини үүсгэн байгуулж дэлхийд алдартай авто машин үйлдвэрлэх болжээ.
2. Toyota оёдлын машин

Авто машин үйлдвэрлэдэг Toyota Motor компани нь Toyota Group-ийн харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд группийн хэмжээнд оёдлын суурин машин, цахилгаан оёдлын машин зэрэг үйлдвэрлэдэг компани ч багтдаг байна.
3. Colgate-ийн бэлэн хоол

Уг компани шүдний оо үйлдвэрлэдгээрээ алдартай. Гэхдээ 1980-аад оноос хойш хөлдөөсөн хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн боловч удалгүй үйлдвэрээ зогсоожээ.
4. Cosmopolitan тараг

Загварын алдартай сэтгүүл 90-ээд оны сүүлээр өөрийн нэрийн тараг худалдаанд гаргаж эхэлсэн ч Colgate-ийн бэлэн хоолны адил хэдэн жилийн дараа муу борлуулалтын улмаас үйлдвэрлэхээ больжээ.
5. Cheetos уруулын тос

2000-аад оны үеэс Cheetos компани чипсний амттай уруулын тос худалдаанд гаргасан нь төдийлөн амжилттай төсөл байж чадаагүй юм.
6. Samsung экскаватор

Самсунг компани нь зурагт, ухаалаг утаснаас ямар их алслагдсан юм бэ дээ? Samsung Heavy Industries–ийн экскаватор яг л Toyota-гийн тохиолдол шиг Samsung Group-ийн нэг охин компани юм.
7. Michelin рестораны гарын авлага

Төрөл бүрийн тээврийн хэрэгслийн дугуй үйлдвэрлэлээ алдартай Michelin компани рестораны бизнест яаж хөл тавьж чадсан юм бол? Бүр удаж байгаа гэнэ!
1900 оноос хойш “Мишлен”-ий улаан гарын авлага нь Европын ресторануудын үнэлгээг хийдэг болжээ. Энэ гарын авлага нь үнэхээр чухалд тооцогдоно. “Мишлен”-ий гэх тодотголтой рестораныг өндөр зэрэглэлд тооцох бөгөөд энэ нь тухайн үйлчилгээний байгууллагын ирээдүйн амжилтад ихээр нөлөөлдөг ажээ.
8. Volkswagen зайдас

Volkswagen currywurst – 1973 оноос хойш Volkswagen-ий үйлдвэрлэж байгаа зайдас. Авто машин үйлдвэрлэлээр томоохонд тооцогддог тус компанийн хувьд энэ нь тоглоом төдий зүйл биш юм. Харахад үнэндээ тоглоом шоглоом шиг санагдаж болно, яагаад гэвэл нэр нь хүртэл “Volkswagen-ий оригинал эд анги” гэдэг, бүр өөрийн гэсэн серийн дугаартай – 199 398 500 A.
Гэхдээ зайдасны худалдааг харахад Volkswagen компанийг авто машины үйлдвэрт хөл тавьж үзэж байгаа зайдасны үйлдвэр гэлтэй санагдана. Сүүлийн 5 жилийн борлуулалтын тооцооноос харахад авто машин болон сэлбэгээс илүүтэй зайдасны борлуулалт (жилд ойролцоогоор 7 сая) нь хавьгүй өндөр гарчээ.
9. Peugeot перцний сав

Peugeot-ийн давс, перц нунтагладаг сав аль эртнээс (1840-өөд оноос) худалдаанд гарч байсныг хүмүүс тэр болгон мэдэхгүй биз ээ. Өөрөөр хэлбэл авто машин үйлдвэрлэхээс өмнө ийм зүйл үйлдвэрлэж байсан франц компани гэж хэлж болно. Одоо ч гэсэн давс, перц нунтагладаг саваа үйлдвэрлэсээр байгаа бөгөөд нэр хүнд, чанараараа гайхагдсаар байна.
10. Zippo үнэртэн

Асаагуураар алдартай компани үнэртэн үйлдвэрлэхээр шийджээ – эрэгтэй болон эмэгтэй хүний үнэртэн. Үнэртний савны дизайнд толгойгоо ч удаан ажиллуулсангүй, шууд л Zippo асаагуурын хэлбэртэй үнэртэн гаргасан юм.
Танд дээрхээс хэрэглэж үзэх хүсэлтэй эд зүйл байна уу?







