Сэнди хар салхины дараах амьдрал

0

Сэнди хар салхины дараах амьдрал


Энэ оны 10-р сарын сүүлээр Карибын орнууд, Дундад Атлант, АНУ-ын зүүн хойд хэсэг, Канадын зүүн хэсгийг нэрвэж орхисон Сэнди хар салхины дараах сэргээн босголтын ажил аажмаар явагдсаар байна. АНУ-ын Нью Йорк хотын ажилсаг иргэд аль хэдийнээ ханцуй шамлан ажилдаа орсон бөгөөд жижиг худалдаачид гудамжинд батерей худалдаалж, хотын үйлчилгээнийхэн үер болон хар салхинд нэрвэгдэн сүйдсэн газруудыг цэвэрлэх ажлыг хийцгээж байгаа юм. Зүүн эргийг сандаачиж орхиод явсан Сэнди хар салхины дараах амьдралын дүр зургийг мэдээний дэлгэрэнгүйгээс тольдоцгооё.Цахилгаан эрчим хүч, ундны цэвэр ус, харилцаа холбоо, тээврийн хэрэгсэлгүй үлдэж хоцорсон хүмүүсийн төрх байдлыг ажихад галав юүлсний дараах амьдрал, нийгмийг харуулсан уран сайхны киног санагдуулам ажээ.
1. Нью Жерсигийн Хобокен хотын үерт автсан гудамжаар эхнэрээ үүрэн алхаж буй эр. Сэнди хар салхинд амиа алдагчдын тоо 185-д хүрээд байгаа ба тэдгээр хүмүүс үерийн ус болон мод унаснаас болж амь насаа алджээ. (REUTERS / Gary Hershorn)

2. Нью Йоркын Бруклин дүүргийн Brighton Beach-д түр зуурын гадаах худалдааны газраас ус, хүнсний зүйл худалдан авч байгаа хүмүүс. (REUTERS / Andrew Kelly)

3. Нью Йоркын Манхэттэн дүүргийн 40-р гудамжин дахь цэнэглэх байранд утас, зөөврийн компьютер зэргээ цэнэглэж байгаа хүмүүс. (Andrew Burton / Getty Images)

4. Манхэттэн дүүрэг дэх 11.7 үнэ төлбөргүй цэнэглэх байранд хүмүүс утас, компьютероо цэнэглэж байна. (Mario Tama / Getty Images)

5. Нью Йоркын JFK олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн хүлээлгийн байранд нислэг эхлэхийг хүлээж байгаа хүмүүс. (MEHDI TAAMALLAH / AFP / Getty Images)

6. Нью Йоркын банкнууд ч мөн адил цэнэглэх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна. (Andrew Burton / Getty Images)

7. Утсаа цэнэглэж байгаа хүмүүс. (Andrew Burton / Getty Images)

8. Манхэттэн дүүрэгт дохионы чийдэн асааж байгаа залуу болон цагдаа нар. (Mario Tama / Getty Images)

9. Манхэттэн дэх баарны менежер Devin Vilardi цахилгааны хомсдолд орсон ч цаасан дээр ажлаа хийсээр байгаа юм. Түүнээс гадна олон сургуулиуд ажлаа үргэлжлүүлсээр байгаа билээ. (REUTERS / Brendan McDermid)

10. Гудамжны худалдаачнаас гар чийдэнгийн үнэ асууж байгаа эмэгтэй. (REUTERS / Carlo Allegri)

11. Манхэттэний Анхны өргөн чөлөөн дэх явган хүний талбай дээр татсан аюултай газрын анхааруулга тууз. (Andrew Burton / Getty Images)

12. Зургаадугаар өргөн чөлөөнд нийтийн тээврийн хэрэгсэл хүлээж байгаа Нью Йоркчууд. (TIMOTHY A. CLARY / AFP / Getty Images)

13. Манхэттэний Анхны өргөн чөлөөн дэх хүн чихсэн автобус нь Нью Йорк хотын хувьд үнэхээр энгийн бус дүр зураг юм. (Andrew Burton / Getty Images)

14. Бруклины гүүрэн дээгүүр ажилдаа явж байгаа хүмүүс. (REUTERS / Keith Bedford)

15. Пиццаны мухлагийн гадаа дараалалд зогсож байгаа хүмүүс. (TIMOTHY A. CLARY / AFP / Getty Images)

16. Зогсоолд байсан машины дээрээс унаж сүйтгэсэн модон дээр зогсож зургаа авахуулсан явуулын иргэн. (REUTERS / Gil Cohen Magen)

17. Түүхт Queens Quay. Энд олон байшингууд сүйджээ. (Spencer Platt / Getty Images)

18. Хүнсний дэлгүүрийн дараалалд тэврэлдэн зогсож байгаа Ramos-ын гэр бүл. (REUTERS / Adrees Latif)

19. Хий холилдсон үерийн ус. (REUTERS / Lucas Jackson)

20. Хар салхинд сүйдсэн гэртээ зогсож байгаа Donna McBride. (REUTERS / Lucas Jackson)

21. Хобокен дэх гэрээ орхин нохойтойгоо явж байгаа Blaine Badick. (BRENDAN SMIALOWSKI / AFP / Getty Images)

22. Мэрилэндэд амьдардаг Kisha Jones Сэнди хар салхины дараа гэрийнхээ хөргөгчийг цэвэрлэж байна. (Kim Hairston / The Baltimore Sun)

23. Фэйрмонтд амьдардаг Gary Catlin Сэнди хар салхинд нэрвэгдсэн гэр орныхоо аймшигт дүр төрхийн талаар ярьж байна. (Kim Hairston / The Baltimore Sun)

24. Харфорд каунтийн замыг бүрмөсөн хааж унасан модыг зайлуулахаар ажилчид ажиглаж байна. (Kenneth K. Lam / The Baltimore Sun)

25. Нью Жерсигийн үерт автсан гудамжаар явж байгаа хосууд. Энэ хот их хэмжээний үерт автсан учир хотын ихэнх иргэд дүрвэж явсан байна. (BRENDAN SMIALOWSKI / AFP / Getty Images)

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/11/07 at 16:56

    ene mu hogin snady gas bolj gta 5 iin 2 doh trailer garaguis shd!!!!! uulan bol 11 sarin 2 garah baisan!!!!!!
    gehdeee 11 sarin 14 und 3 dah udur trailer ee gargan eeeeeeeeeeeeeeeeeeayyyyyyhhhhhhhhhhhhhhh
    bas 5 dah udur gta 5 hudas der 18 hudas info garan eayyyyyyyyyaaaaaaaaaeeeeeeh

    [ Зассан: admin , өдөр 2012/11/7 17:40 ]

  2. uniQu3

    2012/11/07 at 17:20

    хүний амь нас ярьж байхад үхсэн хатсан gta 5 тоглоом тоглохоос өөр юм мэдэдгүй юм уу!

  3. Maru

    2012/11/07 at 18:43

    haha… ulaan gamer ain…

  4. ariunbold_gg

    2012/11/08 at 09:37

    юм л болвол нью иорк-д тохиолдоод байдаг байгалын гамшигийн аймар кино хийгээд дурлаад байдаг хүмүүс одоо яаая гэхэвдээ. :-)

  5. Зочин

    2012/11/08 at 16:52

    yu yariad bga yum be hunii am yaragdaj baihad hoshnoguuda

  6. Зочин

    2012/11/08 at 22:52

    :4:

  7. ookss

    2012/11/11 at 14:02

    энэ салхи баракобома л хэрэг боллоо дооо…
    өөр бусдаараа хэнд хэрэг болоогүй, хэдэн саяаар нь хохироолооо…
    азтай обома зөв үед зөв пиар хийгээл сонгуульд кокоо авлаа шдээ хэхэ…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *