Оросын алдарт бизнесмэн Чичваркиний Лондон дахь шинэ бизнес

0

1974 онд Москвад мэндэлсэн Евгений Александрович Чичваркин нь Оросын алдартай бизнесмэн, улс төрч нэгэн. Оросын хамгийн том гар утас худалдаалагч Евросетийг үүсгэн байгуулсан тэрээр өнгөрсөн хоёр жилийн турш Hedonism Wines хэмээх шинэ төсөл дээрээ ажиллаад тун завгүй байсан. Харин саяхан тэрээр 10 сая гаруй фунтын хөрөнгө оруулалт бүхий дарсны дэлгүүрийнхээ үүд хаалгыг Английн нийслэл Лондон хотын хамгийн нэр хүндтэй газруудын нэгэнд нээсэн байна. Бизнесмэн эрхмийн шинэ дарсны дэлгүүртэй танилцах фото аялалд эрхэм уншигч та бүхнийг урья.

1. Hedonism Wines дэлгүүр нь өндөр үнэтэй оффис болон дэлгүүрүүдтэй хөршлөн байрладаг Оксфордын гудамжны ойролцоо байдаг байна.

2. Дарсны дэлгүүрийн хаалга

3. Уужим том өрөөнүүд бүхий хоёр давхар энэ дэлгүүрт голчлон дарснаас бүрдэх 600 гаруй төрлийн согтууруулах ундаа худалдаалдаг нь энэ хот дахь хамгийн шилдэг цуглуулга ажээ.

4. Дэлгүүрийн дизайн маш гайхалтай, тааламжтай байхаар хийгдсэнээс гадна худалдагчид нь үнэхээр уриалгахан, боловсон юм.

5.

6. Дэлгүүрт байх нэг шил дарсны үнэ 500 рублиэс 6 сая хүртэлх рублийн үнэтэй аж. Дэлгүүрийн эхний өрөөнд оргилуун дарс болон бусад спиртийн төрлийн ундаанууд байгаа бол газар доор байрлах хоёр дахь давхарт дан дарснуудыг байрлуулжээ.

7.

8.

9. 1955 оны Glenfiddich виски гэхэд 6 сая орчим рублийн үнэтэй.

10.

11. Доод давхарт байх дарсны өрөө

12.

13.

14. Том шилтэй дарснуудыг хуримын цайллаганд зориулж худалдан авах нь илүү тохиромжтой.

15.

16.

17. Энд пянз тоглуулагч байрлуулж, хөнгөн хөгжим эгшиглүүлсэн нь дарсаа сонгох үеийг улам онцгой болгож өгчээ.

18.

19.

20. Амталгааны ширээ

21. Дарс болон тусгай карт авахыг хүссэн хүн бүр дарсыг амсаж үзэх боломжтой.

22. Дарсны дэлгүүрийн бас нэгэн онцгой хэсэг бол ариун цэврийн өрөө. Ариун цэврийн өрөө нэг хэвийн уйтгартай байх ёстой гэж хэн хэлсэн юм бэ хэмээн Чичваркин хөгжилтэйгээр өгүүлжээ.

23. Чичваркин төмөр хаалганы түлхүүрийг харуулж байна. Энэ бол нууц зоорины түлхүүр.

24.

25. Энд нэг сая рублийн үнэтэй дарснууд байна.

26. Hedonism (эртний Грекээр Ηδονή, латинаар Hedone) гэдэг нь баяр хөөр, таашаал, амьдрах чин хүсэл гэсэн утгатай үг юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. uniQu3

    2012/11/07 at 17:18

    гоё л юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *