Бүсгүй 25 нас хүрлээ: Леонардо ДиКаприо 5 жил үерхсэн Камила Морронегоос салжээ

0

47 настай Холливудын жүжигчин Леонардо ДиКаприо 2017 оноос хойш Аль Пачиногийн дагавар охин Камила Морронетэй болзож эхэлсэн ч 2020 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр л албан ёсоор харилцаагаа ил болгож байсан түүхтэй.

Олон хүн тэдний харилцааг нухацтайд тооцож байсан төдийгүй Лео хөл хорионы үед загвар өмсөгчтэй илүү дотносож байгаагаа ч нуулгүй хэлж байсан удаатай. Хамгийн сүүлд 7 дугаар сард тэдний цуг явж байгаа нь харагджээ.

ruposters.ru

People сэтгүүлийн мэдээлснээр тэд салцгаасан байна. Морроне одоогийн байдлаар ээжтэйгээ цуг Сен-Тропед амьдарч байгаа бол Ди Каприо саяхан Лос-Анжелест найз нартайгаа уулзаад явж байгаа нь харагдав.

medialeaks.ru

Тэд 22 насны зөрүүтэй, шүтэн бишрэгчид нь энэ их насны зөрүү салахад нөлөөлсөн байж болох юм гэж үзэж байна. Камила харилцааныхаа тухай урьд нь өгсөн нэг ярилцлагадаа: “Холливудад ч тэр, дэлхийн түүхэнд ч тэр насны маш их зөрүүтэй харилцаа их байсан. Хүн өөрт таалагдаж байгаа хэнтэй ч үерхэж нөхөрлөж болно гэж би боддог” гэж байжээ.

ruposters.ru

47 настай Холливудын жүжигчин Леонардо ДиКаприо загвар өмсөгч Камила Морронегийн хамт

Гэхдээ Леонардогийн хувийн амьдралыг нарийвчлан сонирхох юм бол түүнд ямар нэгэн зарчим байгааг ойлгож болно. Түүний хайрлаж явсан эмэгтэйчүүд дунд 25-аас дээш насны ганц ч бүсгүй байхгүй. Камила Морроне энэ жилийн 6 дугаар сард 25 нас хүрсэн юм.

hsmedia.ru
thevoicemag.ru

Бусад найз бүсгүйчүүдийн хувьд ч мөн адил. Загвар өмсөгч Жизель Бюндхен жүжигчин ДиКаприотой 5 жил найзалж байгаад бүсгүйг 25 нас хүрэхээр тэд салцгаасан. Цаашлаад, жүжигчин ДиКаприо загвар өмсөгч Бар Рафаэльтэй болзож эхлээд түүнийг 24 нас хүрсний дараа бас л салцгаасан. Дараагийн найз бүсгүйчүүд гэвэл Блейк Лайвли, Эрин Хитертон, Тонни Гарн, Нина Агдал  болон Лорена Рэй нар болно. Эдгээр бүсгүйчүүд бүгд 25 нас хүрээгүй эсвэл дөнгөж 25 нас хүрээд л жүжигчинд “хаягдацгаажээ”.

osnova.io

Зүгээр нэг тохиолдлын хэрэг үү эсвэл жүжигчний өөрийн сонирхол уу? Үнэндээ тодорхой хэлэх боломжгүй. Эсвэл ямар нэгэн хaраал, ерөөл үү, далдын хүч үү, чиг хандлага уу? Элдвийг сонирхдог сошиал сүлжээ хэрэглэгчид жүжигчний хайртай бүсгүйчүүдийн насыг харуулсан хүснэгт хүртэл хийсэн байна. Лео, Камила хоёрыг салахаас өмнө гаргасан хүснэгт л дээ, тиймээс Камила 25 насандаа жүжигчнээс салсан дөрөв дэх бүсгүй болж байгаа юм.

1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *