Цусны даралтаа хэрхэн зөв хэмжих вэ? Хүмүүсийн 90% нь даралтаа буруу үзэж хариуг нь алдаатай гаргадаг

7

Өнөөгийн амаргүй цагт олон хүмүүс цусны даралт нь савлах өвчнөөр шаналж байна, тэр ч бүү хэл энэ өвчлөл улам залуужиж байгаа нь айдас төрүүлнэ. Байнга толгой өвдөх, бие сулрах, толгой эргэх, чихээр шуугих – энэ бол цусны даралт савлаж байгаагийн анхны шинж тэмдэг. Өнөөдөр айл болгонд л цусны даралт хэмжих багаж бий. Үнэндээ өндөр настай, жирэмсэн эмэгтэйчүүдтэй айлд заавал байх ёстой хэрэгсэл юм.

Цусны даралт хэмжих багажийг зөв ашиглаж сурах нь маш чухал. Цусны даралтын зөв хариуг авахад эмч нар ч алдаа гаргадаг, яагаад гэвэл цусны даралт хэмжих дүрэм гэж бий бөгөөд энэ нь даралт хэмжих багажны чанартай огт хамаагүй асуудал болно. Даралтаа үзэж байгаа хүмүүсийн 90% нь уг дүрмийг үл тоодог учраас та бүхэндээ цусны даралт хэмжих дүрмийг тусгайлан танилцуулахаар бэлдлээ.

 

Цусны даралтыг хэрхэн зөв хэмжих вэ?

Цусны даралт хэмжих багаж алдаатай тоо гаргаж болно – энэ нь уг багажийг зөв ашиглах дүрмийг баримтлаагүйтэй холбоотой. Механик эсвэл цахилгаан багажаас үл хамааран багаж ашиглах дараах дүрмийг баримтлаарай.

Цусны даралт зөв үзэх дүрэм

1. Цусны даралт хэмжиж үзэхээс 30 минутын өмнө тамхи, архи болон кофеин хэрэглэхээс татгалзана (кофе, кола, цай).

2. Цусны даралт үзэхээс өмнө дор хаяж 5 минут тайван амарсан байна.

3. Цусны даралтаа хэмжиж үзэхээс өмнө шээж давсгаа сулласан байх ёстой.

4. Эм ууснаас хойш 2 цагийн дотор цусны даралт үзэхгүй. Хоёр дахь хэмжилтийг анхны хэмжилт хийснээс 1 минутын дараа л хэмжиж үзнэ.

5. Цусны даралт үзэхдээ цусны даралт хэмжих багажийн бүслүүр нь зүрхний түвшинд байхаар гараа зөв байрлуулна. Багажны бүслүүрийн доод үзүүр тохойноос 2-3 см–ээр дээш байрлана. Сандлын түшлэгт нуруугаараа бүрэн нална.

6. Хэмжиж байхад ярихгүй, хөлөө ачиж суухгүй, хөлийн хоёр ул хоёул шаланд хүрсэн байна.

7. Механик багаж гадны дуу чимээд маш мэдрэг. Тийм учраас хөл хөдөлгөөн ихтэй, жишээ нь эмийн санд үзсэн цусны даралтын хэмжээ ихэвчлэн өндөр гардаг байна.

Эдгээр дүрмийг баримтлаагүйгээс болж цусны даралтын хэмжээ буруу гарна: кофе уусны дараа 11/5 мм мөнгөн усны баганаар (муб) их, архи – 8/8 мм муб-аар их, тамхи – 6/5 мм муб-аар их, давсаг дүүрэн байхад – 15/10 мм муб-аар их, нуруу түшлэг тулаагүй байхад – 6-10 мм муб-аар их, гар тулах зүйлгүй байхад – 7/11 мм муб-аар их гарна.

Механик багаж хэрэгслийг бүрэн ашиглаж чадахгүй эсвэл хэрэглэхэд төвөгтэй санагдаад байвал цахилгаан багаж хэрэглэж болно. Цахилгаан багаж нь мөр, шуу эсвэл хуруундаа хийж хэмждэг. Гэхдээ механик багаж шиг тодорхой хариу гаргаж чадахгүй гэж ихэнх хүмүүс үздэг.

Цусны даралт тогтворгүй савлаж байгаа тохиолдолд анхааралгүй орхиж огт болохгүй! Энэ өөрчлөлтийг анхааралгүй орхисон хүмүүсийн тархины цусан хангамж муудах өвчлөлийн эрсдэл 7 дахин, зүрхний шигдээс өвчнөөр өвдөх эрсдэл 4 дахин, хөлийн судас хагарах өвчин тусах эрсдэл 2 дахин нэмэгддэг болохыг анхаарна уу.

Найз нөхөд, гэр бүлийнхэндээ энэхүү хэрэгтэй мэдээллийг хуваалцахаа мартаж болохгүй.

59
ГоёГоё
15
ХарамсалтайХарамсалтай
15
БахархмаарБахархмаар
14
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Саруул

    Саруул

    2018/03/15 at 11:34

    Baatka Otgoo

  2. Л. Сарнай

    Л. Сарнай

    2018/03/15 at 13:04

    Shak Shak

  3. Roxy Roxy

    Roxy Roxy

    2018/03/15 at 22:48

    Javzandolgor Dorjsuren

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *