Урт наслах нь бүсэлхийний тойргийн хэмжээнээс шууд хамаарна

5

Тэгшхэн гэдэс, нарийн бэлхүүс нь олон эмэгтэйчүүдийн мөрөөдөл бөгөөд үүнийхээ төлөө тэд уулыг ч эргүүлэхэд бэлэн байдаг.  Танд илүүдэл жин байхгүй ч өөрийн бүсэлхийний хэмжээнд анхаарал тавьж байх шаардлагатай бололтой. Учир нь эрдэмтэд тэрхүү бүсэлхийний тойргийн  илүүдэл хэдэн сантиметрт таны урт наслах эсэх тухай асуудал нуугдаж байдаг гэдгийг тогтоожээ.

Нас явах тусам гэдэс гүзээгээрээ зузаарах нь таны амьдрах насыг багасгаж байгаа тухай танилцуулъя.

 

Бүсэлхийний тойрог

Илүүдэл жин, түүний хаана илрэх байдал зэрэг нь ямар нэг өвчтэй болж байгааг илэрхийлдэг нь нууц зүйл биш билээ. Жишээ нь нүүрний орчимд, хүзүү, нуруу нугас орчмын өөх нь бөөртэй холбоотой асуудал үүсч байгааг илтгэх бол хэт туранхай нь гэдэсний шимэгч болон чихрийн шижин өвчтэй холбоотой бэрхшээл байж болохыг харуулж байдаг.

Гэхдээ Харвардын эрдэмтдийн үзэж байгаагаар өөхний хуримтлагдсан байдлаар одоо байгаа өвчин төдийгүй ирээдүйд тусч болох, хэзээ мөдгүй бие организм руу довтлох өвчнийг тодорхойлж болдог байна.

Бүдүүн гэдэс, зүрхний өвчин үргэлж шахам цуг явах ба саяхны шинжилгээгээр бүсэлхийний хэт том  тойргийн хэмжээ нь хорт хавдар үүсэх нөхцөл, амьсгалын дутагдал зэрэг удахгүй нас барах магадлалыг нэмэгдүүлэх нөхцлийг бий болгодог гэж тогтоожээ.

Том гүзээтэй, харвинтай байх нь хэвлий орчим маш их өөх тос хуралдсан, энэ нь холестерины хэмжээ маш их, чихрийн шижин тусах өндөр магадлал, даралт ихсэх, болон цусны эргэлт хаагдах замаар амь алдаж болох нөхцөл бий болсныг илтгэдэг байна.

Ер нь хүний биеийн жингээс шалтгаалах зүйл их биш бол харин гэдэсний орчим дахь өөхний давхарга, хэмжээ нь хүний эрүүл мэндэд ямар бэрхшээл үүсэж, бий болох зэрэгт нөлөөлөх үндсэн шалтгаан болдог байна.

Америкийн эрдэмтдийн судалгаанд дүгнэлт хийж үзээд бүсэлхийний тойрог, амь алдах магадлал хоёр шууд холбоо байгааг тогтоосон байна. Нас явах тусам хүний биеийн жин зүрхэнд нөлөөлөх нь багасах ба харин бүсэлхийний тойргийн илүүдэл сантиметр бүрийн аюул занал улам бүр их болж байдгийг мэргэжилтнүүд  анзаарсан байна.

“Хэрвээ таны жин өндөртэйгөө таарч байгаа боловч гэдэсний тойрог нэмэгдсээр, өмсөх хувцасны хэмжээ томорсоор байвал зөв хооллож, идэвхтэй бэлтгэл хийх цаг болжээ. Ядаж 2-3 сантиметр хасаж чадвал энэ нь маш их ашигтай юм шүү” гэж доктор Эрик Ж. Жейкобс анхааруулж байна.

Та аюултай группд байна уу үгүй юу, бүсэлхийний тойрог хэвийн хэмжээнд байна уу үгүй юу гэдгээ хэрхэн мэдэх вэ? Хүнд ажил биш бөгөөд метр аваад хэмжээд үз. 75 кг-тай эр хүний хэвийн хэмжээ нь 90 см байх бол эмэгтэйчүүдэд 75 см байна. “Энэ хэмжээнээс цааш байж огт болохгүй” гэж Америкийн эмч нар анхааруулсаар. Илүүдэл 10 см нь танд үхлийн өвчин тусах магадлалыг 25%-иар нэмэгдүүлдэг байна.

Гэтэл хоол судлаач Екатерина Белова энэ тоог бодит байдлаас нилээд хол тоо гэж үзэж байна. Европын стандарт нь эр хүн 94 см бол эмэгтэй нь 82 см. Азиуд бүсэлхийний хувьд биднээс нилээд өргөн хүмүүс. Энэ нь гентэй холбоотой. ГЭхдээ бүсэлхийний илүүдэл өөх нь бусад өөх хуримтлагдахаас хамгийн аюултай нь бөгөөд дотор эрхтний хэвийн ажиллагааг алдагдуулдаг билээ.

Урьдчилан сэргийлэх арга хэмээ

  1. Эхлээд амттан болон түргэн хоолноос татгалз. Бага багаар олон удаа идэж, хоол хүнсээ тэнцвэртэй байлгахыг хичээ. Олон тоогоор багаар идэх нь бодисын солилцоог сайжруулж илүүдэл өөх тосыг зайлуулах болно.
  2. Уураг ихтэй хүнс хэрэглэ. (мах, загас, өндөг, самар) Мөн нарийн нүүрс ус бүхий хүнс хэрэглээрэй. Харин хурдан нүүрс ус болон өөх тосноос татгалз.
  3. Хүнсэндээ эслэг ихтэй шинэ ногоо, жимс хэрэглэж С витаминыг мартаж болохгүй.
  4. Энэ өөхийг хэрхэн алга болгох вэ? Их амархан – зөв хооллолт, биеийн ачаалал. Гэхдээ энд босч, суух, тонгойх гэдийх, гэдэсний дасгал хийх зэрэг нь ач холбогдол багатай юм. Өөхний хамгийн том дайсан бол идэвхтэй байх явдал. Гүй, сэл, дээсээр харай, ажилдаа дугуйгаар оч, лифтнээс татгалз.
  5. Бас нэг чухал зүйл бол стресс бүхий нөхцөлд орохоос зайлсхий. Учир нь бүх л өвчин хүний мэдрэлээс шалтгаалдаг гэдэг нь эрт тодорхой болсон зүйл билээ.

Энэ нийтлэл маань таныг эрүүл мэнддээ анхаарч, өөрийн биеийн харьцаандаа анхаарал тавьдаг болоход тус болно гэж найдаж байна. Загвар хөөж, гоо сайхны тухай ярих нэг хэрэг бол бүсэлхийний тойргоос таны залуу нас, амьдрал шалтгаална гэдэг өөр хэрэг билээ. Тэр тусмаа жил бүр нэмэгдэх сантиметр нь таныг эдгээрээс тань салгаж болох юм.

Хэрвээ та энэ мэдээллийг хэрэгтэй гэж үзвэл найз нөхдөдөө сошиалаар хуваалцаарай.

39
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
9
Ха ХаХа Ха
8
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Enkhsaikhan Turbat

    Enkhsaikhan Turbat

    2018/03/13 at 11:14

    Battulga Enkhtur xxe

  2. Bat Tsend

    Bat Tsend

    2018/03/13 at 11:14

    Guzee hund bhgui bizdee

  3. Khulan Purevjav

    Khulan Purevjav

    2018/03/13 at 11:54

    Хи минийх 75 л байна

  4. Jargal Bat

    Jargal Bat

    2018/03/13 at 16:43

    … Guzee gene uu ??

  5. Зочин

    2023/12/19 at 09:51

    Гүзээ ч гэх шиг. Хүнд гүзээ байдаггүй юм шд. Зөвхөн хивэгч амьтдад л байдаг эрхтэн…

  6. Ххх

    2023/12/21 at 14:06

    зүгээр гүзээ гэж гэдэс ярьж бгаа биз

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *