Америк эр 10-хан минут дэлгүүр ороод ирэх хооронд түүний машин дотор хэдэн мянган зөгий битүү шавчихсан байжээ

0

Америкийн Лас-Крусес хотод амьдардаг нэгэн эр дэлгүүр орохоор машинаа зогсоолд орхиод явжээ. Тэр ердөө 10-хан минут л дэлгүүрт байж. Машиндаа эргэж ирэхдээ арын цонхоо хаагаагүйг мэдээд ямар том алдаа гаргаснаа ойлгосон гэдэг.

Гуравдугаар сарын нэгэн өдөр Нью-Мексико мужийн Лас-Крусес хотын оршин суугч Albertsons дэлгүүр орохоор зогсоолд машинаа тавьжээ. Дэлгүүр орохоосоо өмнө арын цонхоо хаахаа мартсан байсан нь түүний том алдаа болсон юм. 10 минутын дараа эргэж ирэхэд түүний машинаар дүүрэн зөгийнүүд – ойролцоогоор 15 орчим мянган зөгий машины арын суудлыг тэр чигээр нь эзэлсэн байв.

thrillist.com

Машиндаа орж суусныхаа дараа тэрээр юу болсныг мэдмэгц гарч аврагчдыг дууджээ. Гал cөнөөгчид ч ирж нөхцөл байдалтай танилцаад зөгий үржүүлэг сонирхогч, гал cөнөөгч асан Жесси Жонсоныг туслахыг хүссэн байна. Жонсон өөрөө хамгаалалтын тусгай хувцас өмсөж, шаардлагатай багаж хэрэгслээ авчирсан бөгөөд машинаас бүх зөгийнүүдийг үүрэнд нь хийхэд цаг гаруйн ажил болжээ.

thrillist.com

“Зөгий үүр хийх газраа хайж байхдаа гэмгүй байдаг. Тэд өөрсдөдөө шинэ гэр л хайж байгаа болохоор хамгаалаад байх зүйлгүй гэсэн үг л дээ. Аймшигтай харагдаж байгаа ч аюултай биш” гэж Жонсон хэлжээ. Жонсон үүрэнд хийсэн зөгийнүүдийг үржүүлгийн тусгай газартаа авчирсан юм. Аврах ажиллагааны үеэр xохирогч бараг байхгүй – зөгийнүүд дэлгүүрийн хамгаалагч болон нэг гал cөнөөгчийг л хатгажээ.

thrillist.com
thrillist.com

Та ийм нөхцөл байдалд орвол юу хийх байсан бэ?

14
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *