Бид өдөр тутмын амьдралдаа одоо ч буруу ашигласаар байгаа 8 эд зүйлс

1

Ердийн эд зүйлийг хэр зөв хэрэглэж байгаа тухайгаа та бодож үзсэн үү? Жишээ нь, ариун цэврийн цаасыг яаж зөв өлгөхийг та мэдэх үү? Эсвэл угаалгын бодисыг хэрэглэх зөв аргыг? Энэ болон өөр бусад асуултуудад бид яг одоо хариулт өгч байна.

Буруу хэрэглээнээс болж үр дүнгүй болох магадлалтай угаалгын бодисоос хариултаа эхэлье. Үүнээс зaйлсхийхийн тулд юуны түрүүнд тусгай бодисыг хийсний дараа л угаах хувцсаа хийх хэрэгтэй юм. Ийм байдлаар л хувцсыг үр дүнтэй угааж чадна. Үүнээс гадна хүйтэн горимоор угааж байгаа нөхцөлд уг бодисыг ашиглах хэрэггүй, бүрэн задарч уусахгүй үлдэх эрсдэлтэй тул хувцсанд толбо үлдээж болзошгүй.

kupisantehniky.ru

Өнөөдөр гараараа аяга таваг угаадаг хүн цөөхөн болжээ. Гэхдээ аяга таваг угаагч машин байнга хэрэглэдэг хүн ч гэсэн зарим нэг алдаа гаргадаг. Нэгдүгээрт, машиныг хэтэрхий ачааллаж болохгүй, өөрөөр хэлбэл тавагнуудыг дээр дээрээс давхарлаж тавихаас татгалз. Хоёрдугаарт, нүүрс усны (жишээ нь, төмс зэргээр) агууламжтай хоолоор бохирдсон аяга тавгийг төв хэсэгт байрлуулна, харин уургийн гаралтай хоол хүнсээр бохирдсон тавгийг захад нь байрлуул. Гол хэсгээр усны хүчтэй урсгал явдаг, харин захын тавгийг удаан дэвтээдэг тул энэ байрлал хамгийн тохиромжтой.

yandex.net

Хүмүүс блендер ашиглаж байхдаа гал тогоогоо тэр чигт нь завааруулах гээд байдаг. Үүнээс зaйлсхийхийн тулд хүнсээ зөв дэс дараалалтай хийх хэрэгтэй, өөрөөр хэлбэл шингэнийг нь хамгийн дээр хийх хэрэггүй. Аяганд эхлээд шингэнээ хийгээд дараа нь л жимсгэнэ, ногоо зэрэг өөр бусад хүнсийг хийнэ.

ssl-images-amazon.com

Шарах шүүгээний доор яагаад шургуулга байдаг юм бэ? Яагаад ч юм бүгд л гал тогооны байнга хэрэглэдэггүй хэрэгсэл хадгалах зориулалттай гэж ойлгож тийш нь хайруулын таваг, xутгуур зэргээ чихнэ. Үнэн хэрэгтээ энэ шургуулга хөргөхгүй халуунаар нь байлгах хоолоо хийх зориулалттай байгаа юм.

pinimg.com

Эвхэгддэг төмөр метрийн хэрэглээнд хүнд хэцүү зүйл байхгүй ч гэлээ тэр болгон зөв ашиглаж чаддаггүй. Ялангуяа боолт, хадаастай зүйлийн хэмжээ авахад маш амар – метрийн үзүүрт байгаа тээглүүрийг ашиглана.

artfile.me

Харин одоо гол асуултдаа оръё: ариун цэврийн цаасыг яаж зөв өлгөх вэ? Хариултыг нь аль 1891 онд бизнес эрхлэгч Сет Уилер олж патент авсан байдаг.

blackpantera.ru

Ариун цэврийн цаасны таслах хэсэг нүүрэн талдаа байх ёстой гэж тэр хэлжээ. Шударга л байцгаая: цаасыг таслахад үнэхээр амархан.

facebook.com

Танд дээрхээс буруу ашигладаг зүйл байсан уу?

9
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. урангоо

    2022/05/30 at 19:46

    маш сонин
    байлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *