Марвелийн ертөнцийн жүжигчдийн бие бялдарт гарсан итгэмээргүй 10 өөрчлөлт

0

Цамц эсвэл костюм нь урагдтал булчинтай болох дүр зураг супер баатруудын тухай киноны бараг бэлгэ тэмдэг болсон гэхэд хилсдэхгүй. Яагаад болохгүй гэж? Жүжигчид нь бургер, шар aйрагнаас татгалзаж булчинлаг болохын тулд өдөр, шөнөгүй бэлтгэлийн зааланд хичээл зүтгэл гарган ажиллаж байна.

Гэхдээ жүжигчин болгон эхнээсээ грекийн бурхад шиг бие хаатай байсангүй. Бид Marvel-ийн оддын “өмнөх болон дараах” гэсэн гэрэл зургийг танд сонирхуулахаар бэлдлээ.

1. Крис Прэтт

onedio.com

“Guardians of the Galaxy” киноны Оддын эзний дүрийг бүтээхийн тулд Крис Прэтт 27 кг өөхийг булчин болгон хувиргахад хүрчээ. Түүний өөрчлөлтөд хоолны тусгай дэглэм, эцэж цуцатлаа хийсэн бэлтгэл бас сэтгэлийн хат тус болжээ.

 

2. Крис Хемсворт

onedio.com

Тор-д зориулж өөрчлөгдсөн Крис Хемствортыг магтахаас өөрцгүй. Гэхдээ хамгийн их сонирхол татах баримт бол “The Avengers” киноны зураг авалт дууссаны дараа “Rush” кинонд зориулж 4 сарын дотор олсон жингээ хасаж чадсан явдал юм. Тэгээд хэсэг хугацааны дараа “Thor: The Dark World” кинонд зориулж дахиад жин нэмжээ.

 

3. Крис Эванс

onedio.com

Эванс урьд нь супер баатрын дүрд тоглож байсан учраас бие бялдрын хувьд гологдохооргүй байлаа. Гэхдээ Ахмад Америкийн дүрийг амилуулахын тулд нэг хэсэгтээ л бэлтгэлийн заалнаас холдоогүй гэдэг. Түүний хичээл зүтгэлийн үр дүн ч харагдсан.

 

4. Хью Жекман

onedio.com

Wolverine-ий дүрийг анх удаа бүтээхэд Хью 31 настай байлаа. Гэхдээ киноны сүүлийн ангид урьд хожид бэлтгэж байгаагүйгээрээ их бэлтгэл хийсэн хэмээн жүжигчин дурсан ярьсан байдаг.

 

5. Аарон Тейлор-Жонсон

onedio.com

Туранхай өсвөр насны Дэйв Лизевскийн дүрийн дараа жинхэнэ супер баатрын дүр бүтээх гэж ихэд бэлджээ.

 

6. Пол Радд

onedio.com

Хүн-Шоргоолжны дүрийг бүтээсэн жүжигчин амьдралдаа байж үзээгүй бие бялдартай болсноо ний нуугүй хуваалцжээ. Жүжигчин тун удахгүй 47 нас хүрнэ.

 

7. Энтони Маки

onedio.com

Ахмад Америкийн дэргэд өчүүхэн харагдах айдсаасаа болоод өөр дээрээ ихэд шаргуу хичээллэсэн гэж Энтони ярьсан удаатай. Жүжигчин бэлтгэлийн зааланд өдөрт хоёр удаа хичээллэдэг, үүнийхээ ч ачаар хүссэн бие бялдартаа хүрч чаджээ.

 

8. Бага Роберт Дауни

onedio.com

“Iron Man” киноны од Брюс Лигийн алдартай арга барилаар хичээллэдэг байжээ. Хэсэг хугацааны дараа жүжигчний булчингийн масс 11 кг-аар нэмэгдэж Тони Старкийн дүрийг бүтээсэн юм.

 

9. Дон Чидл

onedio.com

Энэ дүр ихэнхдээ костюмтай гардаг ч гэлээ жүжигчин хоолны тусгай дэглэм барьж, гүйлтээр хичээллэж байжээ. Энэ бүгд “Iron Man” кинонд зориулагдсан гэдэг.

 

10. Эндрю Гарфилд

onedio.com

Байгалиасаа туранхай британи залуу гурван сарын турш өдөр болгон спортоор хичээллэж байжээ. “The Amazing Spider-Man” кинонд тоглохын тулд өдөрт 4000-5000 калори авч булчингийн массаа нэмэгдүүлэх дасгал хийж байв.

48
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *