Англи хэлээр чөлөөтэй ярьж сурахын тулд бидний л адил шаргуу хөдөлмөрлөхөд хүрсэн Холливудын 12 од

0

Холливудын алдартай кино үзэж суухад тоглож байгаа жүжигчдийн ихэнх нь төрөлхийн англи хэлтэй юм шиг л харагддаг. Киног эх хэлээр нь үзэхийн тулд англи хэл сурахаас өөр аргагүй юм шиг санагдана. Тэд чинь дуржигнуулаад л алга болдог шүү дээ. Үнэн хэрэгтээ оддын дунд өөрийн байр суурийг олохын тулд дүрмээс гажууд хувирдаг үйл үг, хэлц үг цээжлэх шаардлага гарсан одод ч цөөнгүй бий.

Бидний хайрлаж явдаг жүжигчдийн төрөлх хэл ямар байсныг сонирхоцгооё.

Николай Костер-Вальдау

© Admedia, Inc / Sipa USA / East News

Николай бидэнд “Game of Thrones” киноны Жейм Ланнистерын дүрээр илүү танил болсон. Данийн Рудкебинг хотод төрсөн хүн, түүний төрөлх хэл дани. Данийн орчин үеийн театр, бүжгийн сургуульд суралцаж төгссөн бөгөөд 1994 оноос л кинонд тоглох болжээ.

 

Галь Гадот

© AFP / East News

Wonder Woman Израилийн Питах-Тиква хотод төрсөн ба түүний төрөлх хэл нь иврит. Супер эмэгтэй баатрын дүрд тоглохоос өмнө тэр 12 жил бүжгээр хичээллэхийн сацуу “Израилийн үзэсгэлэнт бүсгүй 2004” оны тэмцээний ялагч болж байжээ. Gucci болон Jaguar брэндийн сурталчилгааны кампанит ажилд оролцохоос гадна хэд хэдэн кинонд дүр бүтээсэн. Тэр гуравдугаар ангиасаа эхлэн англи хэл сурч эхэлсэн ч гэлээ одоо болтол аялагатай ярьдаг юм.

 

Мадс Миккельсен

© Allstar / Graham Whitby Boot / Mary Evans Picture Library / East News

Мадс Копенгагенд төрсөн. Жүжигчин болохоосоо өмнө Миккельсен 10 жил бүжгээр хичээллэж байсан бол залуудаа гимнастик, хөнгөн атлетикаар оролдож байв. Англи хэлнээс гадна мөн швед хэл мэддэг, түүний төрөлх хэл нь дани.

 

Аня Тейлор-Жой

© Invision / Invision / East News

Аня Майамид төрсөн ч гэлээ түүний гарал нь америк биш юм: түүний гэр бүл тэр үед эрэг хавиар амарч байхад тэр төржээ. Тейлор-Жой амьдралынхаа эхний жилүүдийг Аргентинд өнгөрүүлжээ, төрөлх хэл нь испани. Охин 6 нас хүрсний дараа эцэг эх нь Лондон рүү нүүхээр шийдэж, ингээд ирээдүйн жүжигчин бүсгүй англи хэл сурахад хүрсэн гэдэг.

 

Сандра Буллок

© Van Tine Dennis / ABACA / East News

Сандра Вашингтонд төрсөн ч 12 нас хүртлээ Америкт амьдарч байгаагүй юм. Эхлээд Германд (Нюрнбергэд), харин дараа нь Австрид (Венад) амьдарч байжээ. Тэгэхээр түүний төрөлх хэлийг герман гэж тооцно. Сандра багадаа дуу хөгжим, балетаар хичээллэдэг байсан ажээ.

 

Шарлиз Терон

© Invision / Invision / East News

Шарлиз Өмнөд Африкийн Бенони хотод төрсөн. Тэр африканерүүдийн гэр бүлд төржээ – XVII–XVIII  зууны үед Сайн Итгэлийн хошууд ирсэн голландчуудаас гаралтай уугуул бүлэгт тооцогддог. Тероны бага нас тэр чигтээ Африкт өнгөрсөн, түүний төрөлх хэл нь африкаанс байжээ.

 

Мила Кунис

© Joe Sutter / PacificCoastNews / BWP Media / East News

Мила болон түүний гэр бүлийн хувьд төрөлх хэл нь – орос байв. Тэр Черновцы хотод төрсөн бөгөөд ээж нь физикийн багш, харин аав нь инженер-механик мэргэжилтэй байсан хэдий ч таксины жолооч хийдэг байжээ. Охиныг 7 нас хүрсний дараа түүний эцэг эх Лос-Анжелесыг зорихоор шийдсэн юм.

 

Натали Портман

© Jen Lowery / Broadimage / Broad Image / East News

Натали Иерусалимд төрсөн, түүний төрөлх хэл – иврит. Портманыг хүүхэд байхад түүний гэр бүл хэд хэдэн удаа нүүсээр эцэстээ Лонг-Айландад төвхнөхөөр шийджээ. Натали багаасаа л урлагт дуртай хүүхэд байв: балет, орчин үеийн бүжгээр хичээллэж байжээ.

 

Диана Крюгер

© Franck Boham / IS / MPI / Capital Pictures / Capital Pictures Russia / East News

Диана бидэнд “Troy” киноны Еленагийн дүрээрээ алдаршсан, эсвэл “National Treasure” киноны доктор Абигейл Чейз дүрийг нь ч дурдаж болох юм. Түүний төрөлх хэл нь герман гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй. Тэр багадаа балетаар хичээллэж байсан ч өвдөгний гэмтлээс болж мөрөөдлөөсөө татгалзахад хүрчээ.

 

Арнольд Шварценеггер

© face to face / FaceToFace / Reporter / East News

Арнольд австрийн жижигхэн тосгон болох Талд төрсөн. Түүний төрөлх хэл – герман. Төрөлх хэл нь Шварценеггерийн англи хэлний дуудлагад үнэхээр их нөлөөлж байсан гэдэг. Ямар сайндаа л түүний анхны дүрүүдэд өөр хүн дуу оруулж байх вэ дээ.

 

Нина Добрев

© Admedia, Inc / Sipa USA / East News

“The Vampire Diaries” олон ангит киноны од Болгарын нийслэл Софид төрсөн. Охиныг 2 настай байхад нь түүний гэр бүл Торонтод нүүж ирсэн ч тэр төрөлх болгар хэлээрээ анх хэлд орсон юм гэнэ лээ.

 

Мелани Лоран

© Valery Hache / AFP / East News

Мелани – парис бүсгүй. Тарантино түүнийг “Inglourious Basterds” кинондоо тоглуулахаар болоход л тэр англи хэл эзэмшихэд хүрчээ. Тэр өөрийгөө англиар чөлөөтэй ярьдаг гээд хэлчихсэн юм гэнэ. Лоран хэл сурсан туршлагаасаа хуваалцаж нэг удаагийн ярилцлагын үеэр “Gossip Girl” олон ангит кино үзэж байснаа дурджээ. Түүний хэл сурах арга үр дүнгээ гайхалтай өгч чаджээ.

Таны хайрлаж явдаг жүжигчид дундаас төрөлх хэл нь англиас өөр хүн бий юу?

2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *