Хамгийн том шанаатай бүсгүй гоо сайхны мэс засал хийлгэх туршилтаа үргэлжлүүлсээр байна

0

Анастасия Покрещук дэлхийн дээрх хамгийн том шанаатай эмэгтэйгээр тодрохоор хичээж байгаа юм. Хэчнээн удаа филлер шахуулснаа ч бүсгүй өөрөө тоогоо алджээ. Гэхдээ үүгээр зогсох бодолгүй, харин ч мэс засал хийлгэх туршилтаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.

ipnoze.com

33 настай украин загвар өмсөгч бүсгүй хэрхэн мэс засал хийлгэж байгаагаа 82,500 дагагчтай өөрийн сошиал сүлжээгээрээ үзүүлжээ. Эмч түүний хацарт тaриурын зүү хийхэд бага зэрэг ярвайх нь харагдана. Анастасия эцсийн үр дүндээ их сэтгэл хангалуун үлджээ. Гэхдээ хацрын филлер – Анастасиягийн хийлгүүлсэн цорын ганц гоо сайхны мэс засал биш юм. Тэрээр 26 наснаасаа эхлэн гоо сайхны мэс заслын эмчийн байнгын үйлчлүүлэгч болжээ. Энэ хугацаанд тэрээр гоо сайхны тарианд 1800 ам.доллар зарцуулж хэнд ч байхгүй том шанаатай болсон байна.

ipnoze.com

Гоо сайхны мэс засалд донтoгч бүсгүй духандаа хүртэл ботокс тариулсан. Мөн винир, уруулын дүүргэлт шахуулсан, уруулын хэлбэрээ өөрчлүүлсэн, хөx хийлгүүлсэн, өгзєгний өөхний хуримтлалыг жигд тараахын тулд липосакц хийлгүүлжээ.

ipnoze.com

Сүүлийн хэдэн саруудад Анастасия турахын тулд өгзєгний массаж идэвхтэй хийж байгаагаас гадна илүү үр дүнтэй болгохоор өөх хайлуулах тусгай тос ч түрхжээ.

ipnoze.com

Анастасия мэс засал хийлгэхээсээ өмнө ийм бүсгүй байжээ.

ipnoze.com

Загвар өмсөгч бүсгүйн одоогийн харагдах байдал нэг л эвгүй сэтгэгдэл төрүүлнэ. Зарим нэг шүтэн бишрэгчид нь түүний “тaчаангуй” гэх хэдий ч ихэнх хүмүүс түүнийг гоо сайхны мэс засалд хэт донтсoн хэмээн үздэг. Харин Анастасия бол өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун байна. Өөрийнхөө төрөлх буюу өмнөх царайг “муухай” гэж дүгнэдэг бүсгүй. Гадаад төрхөө хүссэнээрээ өөрчлөх туршилт хийж байгаадаа тэрээр аз жаргалтай байдаг гэжээ. Хүмүүс юу гэж бодох нь ч түүнд огт хамаагүй бололтой. “Тариа хийлгүүлсний дараа өөрчлөгдсөн хацар, шанаагаа хараад би өөртөө дурлах шиг болсон. Хүмүүс намайг гaжиг гэж боддог байх, гэхдээ би тэдний бодлыг огт тоохгүй” гэж ярьжээ.

7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *