Бидний хүнсэндээ хэрэглэж буй жимс ногоо эрт дээр үед ямар байсан бэ?

1

Өнөөдөр генетикийн өөрчлөлтэй хүнс хэрэглэх нь хортой, хоргүй гэсэн маргаан үргэлжилсээр л байна … Харин бидний өнөөдөр хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэж байгаа жимс, ногоо зэрэг нь ямар нэгэн байдлаар генетикийн өөрчлөлтөнд орсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Энэ нь олон зуун жилийн турш явагдсан процесс бөгөөд жимс, ногоогоо илүү амттай, хүссэн чанарт хүргэхийн тулд хүмүүс ажиллажээ. Юуг ямар болгосныг та доорх мэдээллээс үзнэ үү.

Зэрлэг тарвас

Энэ натюрмортыг 1645-1672 онд Жованни Станки зурсан бөгөөд маш сонин тарвас байгааг та харж байна. Зузаан хальстай, хоосон шахуу гэж хэлж болохоор ийм тарвасыг бид өнөөдөр зооглох нь юу л бол. Зураг дээрх тарвасын үр нь том хар байгааг бодвол бүрэн болсон жимс байна, 15-р зуунд ийм л тарвас зооглодог байж дээ.

Бидний хүнсэндээ хэрэглэж буй жимс ногоо эрт дээр үед ямар байсан бэ? 2

Одоогийн тарвас

Энэ хугацаанд газар тариаланчид тарвасыг өөрчилж чаджээ – шүүслэг, тод улаан өнгөтэй, нимгэн хальстай тарвас.

Бидний хүнсэндээ хэрэглэж буй жимс ногоо эрт дээр үед ямар байсан бэ? 3

Зэрлэг гадил

Гадил гэдэг жимсийг маш эрт дээр үед одоогийн Папау-Шинэ Гвиней болон Зүүн-Өмнөд Азид нээж олжээ. 7-10 мянган жилийн тэртээ зэрлэг гадил нь ямар ч амтгүй, хатуу ястай байв.

Бидний хүнсэндээ хэрэглэж буй жимс ногоо эрт дээр үед ямар байсан бэ? 4

Одоогийн гадил

Өнөөдрийн бидний мэдэх гадил бол зөөлөн, амттай, хальсыг нь амархан салгаж болдог, бас үрийг нь түүнэ гэж бодоод ч хэрэггүй.

Бидний хүнсэндээ хэрэглэж буй жимс ногоо эрт дээр үед ямар байсан бэ? 5

Азийн хүнсний захуудаар маш олон төрлийн гадил харж болно: жижиг, том, улаан, ногоон, десертний, нарийн боовны …

Бидний хүнсэндээ хэрэглэж буй жимс ногоо эрт дээр үед ямар байсан бэ? 6

Зэрлэг хаш

Эртний хаш бол олон өнгөтэй жижгэвтэр, янз бүрийн хэлбэр дүрстэй ургадаг байжээ. Боловсорсон хашийн ойролцоо ургацаа хамгаалж буй мэт хурц үзүүртэй өргөс ургана…

Бидний хүнсэндээ хэрэглэж буй жимс ногоо эрт дээр үед ямар байсан бэ? 7

Одоогийн хаш

Маш урт хугацааны турш хашийг сайжруулахаар ажилласны үр дүнд одоогийн гүн ягаан өнгөтэй, амттай, элдэв өргөсгүй хаш бий болжээ.

Бидний хүнсэндээ хэрэглэж буй жимс ногоо эрт дээр үед ямар байсан бэ? 8

Өнөөдөр ч гэсэн Ойрхи Дорнодод, тэр дундаа Египетэд бөөрөнхий хаш ургуулдаг байна.

SONY DSC

Зэрлэг лууван

10-р зуунаас эхлэн бидний мэдэх лууванг ургуулж эхэлсэн юм. Перс болон Бага Азийн газар тариалан эрхлэгчид цагаан өнгөтэй, жилд хоёр удаа ургацаа өгдөг нарийхан лууванг сайжруулжээ.

Бидний хүнсэндээ хэрэглэж буй жимс ногоо эрт дээр үед ямар байсан бэ? 9

Одоогийн лууван

Хөдөлмөрийн үр дүнд лууван өнгөө өөрчилсөөр, бүдүүрсээр, шүүслэг болсоор – бидний мэдэх лууван намрын улиралд шинэ ургацаа харамгүй өгдөг болжээ.

Бидний хүнсэндээ хэрэглэж буй жимс ногоо эрт дээр үед ямар байсан бэ? 10

Зэрлэг эрдэнэшиш

Селекцийн хамгийн амжилттай жишээ гэвэл эрдэнэ шишийг хэлж болно. МЭӨ 7000 жилийн өмнө теосинте гэх ногоог нээж хүнсэндээ хэрэглэж эхэлсэн байдаг: өрөвдмөөр “нарийхан” төмсний амтыг санагдуулам амттай.

Бидний хүнсэндээ хэрэглэж буй жимс ногоо эрт дээр үед ямар байсан бэ? 11

Одоогийн эрдэнэшиш

Өнөөдрийн эрдэнэшишээр маш олон төрлийн хоол хийж болно. Шар үрийг нь амархан арилгах бөгөөд өвөг дээдсээсээ 3-4 дахин их шим тэжээлтэй болжээ. Эрдэнэшишийг селекци хийх үсрэлт нь 15-р зууны үед болсон юм.

Бидний хүнсэндээ хэрэглэж буй жимс ногоо эрт дээр үед ямар байсан бэ? 12

Зэрлэг чангаанз

Зэрлэг чангаанз ямар байсан бэ? Жижигхэн буюу 2 см орчим диаметртэй, 3/1 нь яс эзэлдэг, шүүсгүй байжээ. Жимсийг Хятадууд сайжруулахаар 4000 гаруй жил ажилласан гэх нь бий.

Бидний хүнсэндээ хэрэглэж буй жимс ногоо эрт дээр үед ямар байсан бэ? 13

Одоогийн чангаанз

Бидний мэдэх чангаанз шүүслэг, зөөлөн амттай. Томоороо 10 см орчим диаметртэй, дундаа жижгэвтэр ястай.

Бидний хүнсэндээ хэрэглэж буй жимс ногоо эрт дээр үед ямар байсан бэ? 14

7
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/03/08 at 23:55

    i call it bullfockingsheettt bitchez

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *