Нүүрэндээ хүнсний содтой маск тавиад үзээрэй. 1 минутын дараа та нүдэндээ ч итгэхгүй!

7

Би энэхүү хүнсний содтой маск тавих аргыг хэрэглэдэг боллоо. Та ч гэсэн оролдоод үзээрэй!

Энэхүү бодис айл болгонд бий боловч та түүнийг ямар олон аргаар ашиглаж болдог гэдгийг мэдэхгүй байх. Ихэнхдээ ямар нэг хоол хүнсэнд хэрэглэх боловч өөр бас олон чухал хэрэглээ бий юм шүү.

Ингээд хүнсний содыг хэрэглэх 10 сонирхолтой аргыг танилцуулъя:

1. Маникюрт зориулан гараа бэлдэх

Бага зэргийн ус содыг холино. Жижиг хэмжээтэй даавуун дээр энэ холимгоо шингээгээд хумсны эргэн тойрныг иллэг хийх маягаар арчиж дараа нь гараа угаана. Үүний дараа маникюр хийж болно.

2. Биеийн скраб

Адил хэмжээтэй ус, хүнсний сод, овьёосыг холь. Энэ холимгоо арьсандаа түрхээд тойрог маягаар иллэг хийж үхэжсэн арьсыг авдаг байна.

Үүний дараа халуун шүршүүрт орж өөрийн хэрэглэдэг биеийн чийгшүүлэгч тосоо түрхээрэй.

3. Хүнсний сод хатуу арьсыг зөөлрүүлнэ

Таны хөл гарын хатаж хатуурсан арьсыг хүнсний содоор зөөлрүүлж болно. Саванд халуун ус хийж дээрээс нь хоёр хоолны халбага хүнсний сод, хэдэн дусал лаванда цэцгийн тос дусаана.

Энэ усандаа хөл, гараа 10-15 минут дүрж дээрээс нь бор сахар нэмээд болохгүй байгаа газартаа пилинг хийх буюу үрэх хэрэгтэй. Дараа нь бүгдийг нь угааж чийгшүүлэх тос түрхээрэй.

4. Хүнсний сод нь дезодорант буюу үнэр дарагч болох нь

4 хоолны халбага хүнсний содыг 10 дусал эфирийн тостой холь. Арьсандаа түрхэхийн тулд бийр, жижиг багс ашиглаарай.

5. Тайвшруулагч ваннд орох

Хэцүү өдрийн дараа амарч тайвшрах усанд ормоор санагдаж байвал аяга хүнсний содыг халуун усандаа хийнэ. Энэ нь таны ядарсан бие сэтгэлийг амрааж, арьсыг зөөллөх билээ.

6. Хүнсний содоор шүд цайруулах

Шүдээ хурдан цайруулахын тулд шүдэндээ бага зэрэг сод түрхээд шүдээ угаа. Дараа нь шүдний оогоор сайн угаагаарай.

7. Батганаас сэргийлэх

Ус болон хүнсний содоос бүтсэн зунгааралдсан зуурмаг маягийн холимог бэлдэж түрхэн батга болон бусад иймэрхүү үрэвссэн арьсыг хатааж болно. Хэрвээ таны арьс их гэмтсэн, хямарсан бол энэ аргыг хэрэглэлгүй шууд эмчид хандах нь зөв юм шүү.

8. Хүнсний сод нүүрний арьсны өнгийг жигд болгоно

Энэ бол нүүрний арьсны өнгөө жигд байлгах хүсэлтэй хүнд хэрэгтэй жор юм. Нэг хоолны халбага хүнсний сод, мөн төдий хэмжээний зөгийн балыг хольж нүүрэндээ түрхээд нэг минут болгоод энэ маскаа угаахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

9. Ходоод гэдэсний хямрал

Энэ удаагийн жагсаалтын хамгийн сүүлчийн зөвлөгөө нь таны гоо сайханд шууд хамаагүй боловч таны эрүүл мэндэд хэрэгтэй зүйл билээ. Таны гэдэс дүүрэх, ходоодны хүчил ихсэх үед бага зэргийн сод ашиглан бэрхшээлийг алга болгож болно.

Аяга усанд цайны халбаганы талаар хүнсний сод хийж сайн хутгаад ууна.

Эдгээр амархан аргууд нь таны гоо сайхны олон бэрхшээлийг үгүй болгох билээ. Оролдоод үзэхэд муу зүйл үгүй юм шүү.

106
ГайхмаарГайхмаар
35
ГоёГоё
22
ХөөрхөнХөөрхөн
19
БахархмаарБахархмаар
16
БурууБуруу
11
Ха ХаХа Ха
9
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Urtnasan Tuul

    Urtnasan Tuul

    2018/06/04 at 07:31

    Сайхан мэдээлэл байна…нүүрэндээ арчилгаа хийж байхдаа

  2. Urtnasan Tuul

    Urtnasan Tuul

    2018/06/04 at 07:31

    Сайхан мэдээлэл байна…нүүрэндээ арчилгаа хийж байхдаа

  3. Urtnasan Tuul

    Urtnasan Tuul

    2018/06/04 at 07:32

    …мэдрэмжээ нүүрэн дээрээ. төвлрүүлвэл ач тус нь илүү болох талтай байдаг

  4. Urtnasan Tuul

    Urtnasan Tuul

    2018/06/04 at 07:32

    …мэдрэмжээ нүүрэн дээрээ. төвлрүүлвэл ач тус нь илүү болох талтай байдаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *