Киноны хувцаслалт болон нүүр хувиргалтаа хар дарсан зүүд мэт санаж явдаг 11 жүжигчид. Тэд алдартай кинонд тоглохын тулд яаж зовж зүдэрч байсан бэ?

0

Жүжигчид дүрдээ бүрэн хувирахын тулд их хэмжээний нүүр будалт хийлгэж эсвэл хүнд, өөрт тухгүй хувцас өмсөхөд хүрдэг. Заримдаа эдгээр нь жүжигчний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь ч бий, харин зураг авалтын өдрүүд жүжигчинд хамгийн аймшигтай өдрүүд мэт санагдана. Жишээ нь, Дэн Стивенс Мангасын дүрийг бүтээж байхдаа яаж зовж байсныг, мөн Крис Эванс Ахмад Америкийн дүрийг яажшуухан бүтээснийг та өөрөө уншаад үз л дээ.

Алдартай кинонд тоглохын тулд жүжигчид яаж зовж зүдэрснийг бид судалсан юм. Энэ удаад хувцаслалт эсвэл нүүр хувиргалтын үүднээс бид авч үзлээ.

1. Дэн Стивенс, “Beauty and the Beast” (2017)

© Beauty and the Beast / Walt Disney Pictures, © Jordan Strauss / Invision / AP / East News

Мангасын хувцастай Дэн Стивенс үнэхээр их халууцдаг байжээ, ямар сайндаа л усны хоолойтой тусгай хүрэм өмсөж байх вэ дээ. Зураг авалтын дундуур усны хоолойгоор хүйтэн ус явуулж жүжигчнийг сэрүүцүүлдэг байв. Хөлрөлтийн улмаас туйлдахгүйн тулд мөн биеийн жингээ барих зорилгоор өдөр болгон дөрвөн удаа махан хоол иддэг байсан гэдэг. Үүгээр ч дуусахгүй, өдрийн 12 цаг модон хөлөн дээр явахаас өөр аргагүй байсан юм.

 

2. Крис Эванс, “Captain America: Civil War” (2011)

© Captain America: Civil War / Marvel Studios, © Grosby Group / East News

“The Avengers” кинонуудын эхний болон сүүлийн ангид Крис Эвансийн Ахмад Америкийн хувьд өмссөн хувцас нь супер баатруудын стандартын дагуу л харагдана. Гол асуудал толгой барьсан дуулганд байсан юм. Тэр дуулгыг өмсөнгүүт л жүжигчний толгой өвдөж эхэлдэг байжээ.

 

3. Дэйн Дехаан, “The Amazing Spider-Man 2: Rise of Electro” (2014)

© The Amazing Spider-Man 2: Rise of Electro / Columbia Pictures, © agefotostock / East News

Жүжигчин Дэйн Дехаан дүрээ бүтээхийн тулд 22 кг жинтэй хувцас өмсөхөд хүрсэн юм. Өмсөхийн тулд цахилгаан төхөөрөмж ашиглана. Тэгээд ч зураг авалтад бэлдэхэд 3,5 цаг зарцуулдаг байсан ажээ.

Харин Хүн-Аалзтай тyлалддаг сүүлчийн тyлаан жинхэнэ цагтай цамхагт болсон нь Дехааны хувьд хүндхэн туршилт байлаа. Зураг авалтын үеэр тасалгааны хэм 46 хүртэл хална. Тиймээс зураг авалтын багийнхан завсарлагааны үеэр түүний бие, хувцсан дээр мөстэй ус асгадаг байжээ.

 

4. Энтони Дэниелс, “Star Wars. Episode IV: A New Hope” (1977)

© Star Wars. Episode IV: A New Hope / Lucasfilm, © Invision / Invision / East News

С-3РО роботын дүрийг бүтээсэн Энтони Дэниелсийн хувцас – шилэн хөвөн, хуванцар болон хөнгөн цагаанаас бүрдсэн. Ийм хувцастай хүн огцом хөдөлж чадахгүй, бүрэн амьсгалах ч боломжгүй. Өмсөж, тайлахын тулд 2 цаг зарцуулна.

Зураг авалтын үеэр хувцас нь байнга хурц үзүүртэй зүйлд зурагдананэг удаа аккумуляторын үйл ажиллагаа доголдож жүжигчин эгээтэй л “амьдаараа болчихоогүй” юм. Харин хувцсыг будсан химийн будгийн үнэр нь зураг авалт дууссаны дараа ч гэсэн жүжигчнээс удаан арилаагүй гэдэг.

 

5. Патрик Стюарт, “Star Trek: The Next Generation” (олон ангит кино, 1987–1994)

© Star Trek: The Next Generation / Paramount Television Studios, © VALERIE MACON / AFP / East News

Жүжигчин 7 жилийн турш ахмад Жан-Люк Пикарын дүрийг бүтээсэн, энэ хугацаанд нэг размераар бага хийсэн лайкр хувцсыг өмсөхөд хүрчээ. Хувцсыг үрчлээгүй, гоё харагдуулахын тулд зориуд нэг размераар бага хэмжээтэй хийсэн байна. Энэ нь мөр, хүзүү болон нуруунд маш их ачаалал өгдөг байв.

“Би тэр хувцсыг ёстой vзэн яддаг байлаа. Бид олон ангит киноныхоо хоёрдугаар хэсгийн дараа тэр хувцаснаас салцгаасан юм. Энэ нь миний үе мөчний эмчийн ач тус л даа. Продюсерууд надаас энэ хувцсыг салгахгүй бол шүүхэд өгнө гэж хэл хэмээн надад тэр зөвлөсөн юм” гэж Патрик Стюарт нэгэн ярилцлагадаа ярьжээ.

 

6. Шон Эстин, “The Lord of the Rings” (2001–2003)

© The Lord of the Rings (film series) / New Line Cinema, © AFP / East News

Сэмуайз Гэмжигийн дүрийг бүтээсэн жүжигчин одойн угладаг хөл хийж уул толгодоор гүйж харайдаг байв. Угладаг хөлийг нь жүжигчний хөлөнд наадаг, үүнд цаг гарны хугацаа зарцуулдаг байжээ. Энэ хугацаанд Шон Эстин болон бусад одойчуудын дүрийг бүтээж байгаа жүжигчид сууж чадахгүй зогсоогоороо хүлээдэг байв. Эс бөгөөс угладаг хиймэл хөл нь хэлбэрээ алдах гээд төвөгтэй.

Нэг удаа жүжигчин хөлөө шилэнд зүcжээ. Шaрх нь овоо гүн байсан болохоор нисдэг тэргээр авч явж эмнэлэгт оёулсан гэдэг.

 

7. Жон Рис-Дэвис, “The Lord of the Rings” (2001–2003)

© The Lord of the Rings (film series) / New Line Cinema
© Paul Archuleta / Getty Images

“The Lord of the Rings”-ийн гурван ангит кинонд Гимлигийн дүрийг бүтээсэн жүжигчин Жон Рис-Дэвис нүүр хувиргалтын будганд их хүчтэй харшилж хавддаг байжээ. Жон энэ үед их өвчин мэдэрдэг байсан гэдэг. Тийм ч учраас тэрээр нэг өдөр өнжөөд зураг авалтад оролцохоос өөр аргагүй, учир нь түүний арьсанд нэг өдрийн “амралт” өгч сэргэх боломжийг олгох шаардлагатай байсан хэрэг.

“The Hobbit”-д түүнийг дахин дүрээ бүтээх үү гэж асуухад тэр үгүй гэж хариулсан юм. Өөрийнхөө нүүрийг “дахин тийм шийтгэл хүлээгээд амьд үлдэж чадах” эсэхэд эргэлзэж байна хэмээн тайлбарлажээ.

 

8. Том Фелтон, Харри Поттерийн тухай цуврал кино

© Harry Potter and the Chamber of Secrets / Warner Bros. Entertainment, © t22felton / Instagram

Том Фелтон “Harry Potter”-ын тухай кинонд тоглохдоо элдэв янзын хувцас, нүүр хувиргалт хийлгээгүй ч гэлээ бусдаасаа дутахааргүй зовжээ. Тодруулж хэлбэл, тэр яг өөрөө ч биш, үс нь. Жүжигчин төрөлхийн бор үстэй, харин Драко Малфойн дүрийн төлөө 10 хоног тутам үсээ цайвар шаргал өнгийн будгаар будуулахад хүрчээ.

 

9. Жефф Голблюм, “The Fly” (1986)

© The Fly / 20th Century Studios, © Birdie Thompson / Admedia, Inc / Sipa USA / East News

Шинжлэх ухааны уран зөгнөлт, аймшгийн киноны үйл явдлаар бол Жефф Голдблюмын тоглосон гол дүрийн баатар аажим ялаа болох ёстой. Ингээд дүрдээ хувирахын тулд жүжигчин нүүр хувиргалтад өдөр болгон 5 цаг суухад хүрдэг байжээ.

Харин киноны төгсгөлд Жефф Голдблюмд хүнтэй төстэй зүйл маш бага үлдсэн юм. Латекс хувцас, контакт линз, мөн удаан цагаар суулгах нүүр хувиргалт жүжигчнийг бүрэн утгаар нь туйлдуулжээ.

 

10. Рон Перлман, “Hellboy” (2004)

© Hellboy / Revolution Studios, © Invision / Invision / East News

Рон Перлман супер баатрын дүрд тоглохын тулд цээж, нуруугаа нуусан порлон протез өмсдөг байжээ. Жүжигчнийг нүүр хувиргалтад 4 цаг суулгана. Энэ бол түүний өдөр болгон хийх ажлуудын нэг. Ингээд зураг авалтын явцад 86 удаа нүүр хувиргалтад оржээ.

 

11. Жонни Депп, “Edward Scissorhands” (1990)

© Edward Scissorhands / 20th Century Studios, © POOL MONACO / SIPA / Sipa Press Russia / East News

Киноны зураг авалт Калифорнид халуун зунаар болж өнгөрсөн юм. Тийм учраас зураг авалтын талбай дээр бараг бүх юм шатaж байлаа. Жонни Депп-д ч амаргүй байсан аж. Түүний өмссөн хувцас жүжигчнийг улам их хөлөргөдөг, Эдвардын гүйдэг нэг хэсгээс кино бүтээгчид түүний зовлонг жинхэнээс нь ойлгожээ – хэдэн дублийн дараа жүжигчин хэт халуунд цоxиулж ухаан алдан унасан юм.

Хэрвээ та жүжигчин байсан бол кинонд тоглохын тулд өөрийгөө энэ мэтээр золиоcлож чадах байсан уу?

21
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *