Хойд Солонгосын талаарх таны төсөөлж ч байгаагүй 12 хачирхалтай баримт

1

Хойд Солонгосыг сонирхох хүмүүс байнга нэмэгдсээр л… Харин энэ улсын тухай мэдээлэл тун хомс – тэнд очиж үзсэн хүмүүс ч бидний төсөөлөлтэй адил мэдээлэлтэй буцдаг нь сонин санагддаг юм.

Хойд Солонгосын тухай сонирхолтой, тэр болгон хүмүүсийн мэддэггүй зарим нэг баримтуудыг танд дэлгэхээр бэлдлээ.

1. БНАСАУ-ын иргэд Солонгос нэг улс гэдэгт итгэдэг

Дэлхийн улс төрийн зураг дээр Хойд болон Өмнөд Солонгос гэж байдаг. Харин Хойд Солонгосчууд нэг л улс гэж итгэж явдаг – тус улсын сургууль, албан байгууллагын газрын зураг дээр Пхеньян гэдэг нийслэлтэй Солонгос улс л бий. Хоёр тал хоёулаа нэгдэх хүсэлтэй байгаа ч ямар нэгэн онцгой шалтгааны улмаас ямар ч өөрчлөлт хийж чадахгүй байна.

 

2. Амеркчуудыг тэд “том хамартнууд” гэдэг

Пхеньяны Дайны музейд байрлах Америк цэргийн зурагтай плакат

Хойд Солонгосын иргэд бүх америкчуудыг том хамартай, том нүдтэй, цээжээрээ дүүрэн үстэй гэж үздэг. БНАСАУ-д оршин суудаг байсан иргэдийн ярьж байгаагаар тэд сургуульд байхдаа америк цэргийн хувцастай хиймэл хүн дээр сургуулилт хийдэг байсан гэжээ. Хиймэл хүмүүс маш өндөр хамартай, бүлтрэх гэж байгаа нүдтэй хэмээсэн байна.

 

3. БНАСАУ коммунист улс биш

Чучхейн дурсгалын хөшөө, Пхеньян

Хойд Солонгосыг марксизм-ленинизмийн номлолоор хөгжиж байгаа гэж үздэг. Үнэн хэрэгтээ БНАСАУ аль 50-иад оноос эхлэн коммунист үзэл баримтлалаас татгалзсан. 1926 онд чучхейн үзэл баримтлал бий болоход БНАСАУ-ын өнөөгийн улс төрийн засаглалын үзэл баримтлалын үндэс суурь тавигдсан гэж үздэг.

Коммунист үзэл бодол БНАСАУ-ын үндсэн хуулиас хасагдсаар ирсэн бөгөөд 2009 оны шинэчилсэн найруулгад коммунист үзэл бодол ор тас алга болсон юм.

 

4. Хойд Солонгос татваргүй

Хойд Солонгос – иргэд нь татвар төлдөггүй цөөн улсын нэг. Татварын хураамж (“хуучин нийгэм”-ийн хэсэг) 1974 оноос эхлэн үгүй болсон. Харин хилийн чандад орлого олох зорилгоор салбараа нээсэн байгууллага, хувь хүнээс л татвар авдаг болжээ. Татварын бодлого ойрын ирээдүйд өөрчлөгдөж магадгүй – татвар авах эсэхээ засгийн газар ойрын хугацаанд шийдэхээр зэхэж байна.

 

5. Хойд Солонгост америк кино үздэг, гэхдээ америк гэдгийг нь тэд мэддэггүй

Тийм ээ, Хойд Солонгост холливудын киног шүтэн биширнэ – жишээ нь тэд “Титаник” болон “Хатуу Самар”-ыг үзэх маш дуртай. Харин солонгосчууд хаанахын кино үзэж байгаагаа мэдэггүй, дэлхий дээр том хамартай улс үндэстнүүд зөндөө л байгаа шүү дээ. Харин Өмнөд Солонгосын кино, нэвтрүүлэг үзвэл хэрэгт орж мэднэ.

Сонирхуулж хэлэхэд: Ким Ир Сен 1912 оны 4-р сарын 15-нд буюу Титаник живсэн өдөр мэндэлжээ.

 

6. Кимирсен болон кимченир

Үгүй ээ, үгүй – энэ бол тоглоом шоглоомоор өгсөн нэр биш, харин цэцгийн төрөл: кимирсен-цахирмаа цэцгийн, харин кимченир – хайтан цэцгийн төрөл. Эдгээр цэцэг нь БНАСАУ-ын бэлгэ тэмдэг болохгүй ч гэлээ жил болгон цэцэгсийн үзэсгэлэн зохион байгуулагддагаас гадна айл болгон гэртээ тарьж ургуулахыг зорьдог байна.

 

7. Хойд Солонгос – далайн гаралтай бүтээгдэхүүний томоохон экспортлогч

Насон боомт дээрх хойд Солонгосын загас ан агнуурын онгоцнууд

БНАСАУ-ын томоохон түнш – мэдээж хөрш Хятад улс, хойд солонгосын экспортын 60%-ийг эзэлнэ. Экспортыг эзлэх бараа бүтээгдэхүүн – загас, далайн гаралтай бусад бүтээгдэхүүн. Үүнээс гадна загас ан агнуураараа дэлхийн топ 20-д бичигддэг улс ажээ.

БНАСАУ-ын экспортын бүтээгдэхүүний бас нэг хэсэг бол хөшөө дурсгал – өөрөөр хэлбэл захиалгаар хөшөө дурсгал хийдэг байна. Хөшөөний студи болох “Мансудэ”-д зураг зурж, хатгамал хийж байна. Та өөртөө зориулж захиалж болно.

 

8. Хойд Солонгосын удирдагч – үхсэн хүн

Ким Чен Ын – БНАСАУ-ын төрийн дээд удирдагч

БНАСАУ төрийн удирдлагаараа бусдаас ялгарах цорын ганц улс байх – некрократи. Учир юунд оршино вэ гэвэл – Ким Ир Сен насаараа БНАСАУ-ыг удирдах Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй. Өөрөөр хэлбэл Ким Чен Ын – төрийн удирдагч, нам засаг, арми, ард түмнийг удирдагч төдий нэр зүүсэн. Түүнд Ерөнхийлөгчийн эрх мэдэл байхгүй, тэгээд ч хэрэггүй биз дээ.

 

9. “Ариран” наадамд БНАСАУ-ын хүн амын 4% нь оролцсон

Ким Ир Сенийн 100 насны ойд зориулсан “Ариран” шоу

“Ариран” наадам – манай дэлхийн циркийн томоохон шоуны нэг, Гиннесийн номд ч орсон. Уг наадамд 100 мянга гаруй хүн оролцоно, харин БНАСАУ-ын хүн ам 25 сая гэдэг. Шоуг Майн баярын Ныннадо стадионд зохион байгуулсан – 150,000 гаруй үзэгч багтах томоохон стадион.

 

10. Хойд болон Өмнөд Солонгосын хил дээрх “суртал ухуулга”-ын тосгон

Кижондон – хий үзэгдлийн тосгон

Өмнөд Солонгосын хил залгаа Кижондон тосгон бий, өмнөд солонгосчуудад хойд хэсгийн аж амьдрал цэцэглэж байгааг харуулах зорилготой. 1950-иад оноос эхлэн тосгоныг босгож эхэлсэн – тэр үед цахилгаан гэдэг аль аль талд нь тансаг хэрэглээ байлаа.

Нарийн хуваарийн дагуу байшингуудад гэрэл асаж, гудамжаар нь цэргүүд алхана, нэг л эмэгтэйчүүд 15 жилийн турш нэг л цонхнуудаа угааж иржээ. Өмнөдийнхөн тосгоныг сайн харж чаддаг болсон цагаас хойш бүх зүйл тодорхой болжээ. Кинжондон тосгоны барилгууд – хоосон хайрцаг, шал ч үгүй, тааз ч үгүй, хашаа ч үгүй.

 

11. Хэн нь чанга вэ?

160 метрийн өндөртэй Кинжондоныг харах цамхаг энэ дэлхийн хамгийн өндөр нь гэж тооцогддог.

Кинжондонтой бас нэгэн салшгүй түүх бий. Хэдэн жилийн туршид тосгоны газар нутгаар Хойд Солонгосын ард иргэд хичнээн сайхан амьдарч байгааг радиогоор ярьдаг байжээ.

2004 оноос эхлэн хойд солонгосчууд өдөрт 20 цагаар цэргийн марш радиогоор нэвтрүүлж эхэлсэн, харин өмнөдийнхөн хариу болгож алдартай K-Rock-оо тавьж эхэлжээ. Ингээд хоёр талаас тэвчихийн аргагүй дуу чимээ гарч эхэлсэн тул харилцан буулт хийж радиогоо унтраацгаасан байна.

 

12. Ким Чен Ын – цор ганц

Сургуулийн дотуур байраар зочилж буй нь, Пхеньян

Хойд Солонгост хүүхдэдээ удирдагч нарын нэрийг өгөх хориотой. Хэрвээ гэрт санамсаргүйгээр нэрлэсэн байвал хүүхдийнхээ нэрийг солихоос өөр аргагүй. Энэ бол БНАСАУ-ын энэ төрлийн анхны ч хориг биш: Ким Чен Ын-ийн эцэг Ким Чен Ир 2011 онд өөрийнхөө нэрийг хүүхдүүддээ өгөхийг хоригложээ. Энэ хоригийн анхны алхамыг тэдний өвөг, эцэг болон Ким Ир Сен тавьсан гэдэг.

 

Бонус: Солонгос плакат

Манай улс орны өнцөг булан бүрт загас ан агнуур мандтугай!

Хойд Солонгосын суртал ухуулга – байнгын ажиллагаа юм. Эх орон, Кимийн үйл хэрэгт үйлчлэх плакат өнцөг булан бүрт бий. Энэ төрлийн плакат авахыг хүсвэл худалдан авч болно, сонирхуулж хэлэхэд гараараа эдгээр плакатуудыг зурдаг байна.

33
ХарамсалтайХарамсалтай
16
ТэнэглэлТэнэглэл
14
ГоёГоё
14
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Munhkbold Batlag

    Munhkbold Batlag

    2017/10/30 at 19:40

    Bi demij bna

  2. Зочин

    2017/11/01 at 21:07

    bi bas demiij bna wahaha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *