Маш завгүй үедээ өдрийн хоол зохицуулах нь

1

Өнгөрсөн 7 хоног ажил ч тэр, амьдралын бусад асуудлууд ч ихэд өрнөлтэй, тэрийгээ дагаад зав ч тун бага байсан тул өдрийн хоолоо зохицуулах нь тулгамдсан асуудал болоод байлаа. Гараад идэж болох ч ихэнх цагийг хоол идэхэд зарцуулна гэдэг их ажилтай үед бол хайран санагдана. Хүргэлтийн хоолнууд олон байх боловч ихэнх нь пицца, мах байдгийг та ч сайн мэдэх байх. Ингээд бүтэн ажлын 5 хоногийн турш SONGO платформыг сонгож, дуртай газруудаасаа хоолоо сонгохоор шийдсэн юм. Хүмүүс SONGO-ыг хүргэлт удаан гэж яриад байдаг. Харин эртхэн захиалаад, хүргэлтээр авах цагаа товлочихвол ямар ч асуудалгүй юм билээ. Бас хоолоо сонгохдоо шүүлтүүр ашиглан, өөрт аль ойр хоолны газруудаас сонговол зүгээр санагдсан.

Өдөр 1. Soup bar

 

Франц багцыг сонгож захиалан авч үзэв. Бургерийн тухайд бол яриад байх зүйл байхгүй. Сэтгэлд бол тун нийцтэй. Салатны хувьд эрүүл, дан шинэ ногоонуудтай машид таалагдсан. Савлагааны хувьд маш сайн.

Өдөр 2. Ajisen ramen

 

Тонкацу сэт. Ер нь бол тэдний хоолны тухайд дурьдуулалтгүй мэдэх байх. Савлагаа маш сайн. Бусдаас ялгарах нь нэмээд цэвэр ус өгсөн нь таалагдсан.

Өдөр 3. Green Zone

 

Green Zone burger. Бургерийн мах, бяслагны амт бол салахын аргагүй юм билээ. Тэдний ихэвчлэн пицца, лазагна идэж байснаас бургерийг өмнө нь туршиж байгаагүйдээ харамссан. Харин савлагаа жаахан муу санагдсан.

Өдөр 4. Chicken & Meat

 

Калбижим, Гахайн махан хуурга. Хааяа нэг Солонгос хоол идмээр үе байдаг даа. Тэр яг энэ өдөр тохиож таарсан. Ойрхныг бодоод захиалж үзсэн. Сонголт минь маш зөв байсан. Онц.

Өдөр 5. Wok & Roll

 

Shredded beef, Үхрийн махтай будаатай хуурга. Өмнөх газруудыг бодвол өмнө нь огт орж, үйлчлүүлж үзээгүй газар. Будаатай хуурга бол сэтгэлд нийцтэй. Харин нөгөө хоолны хувьд бол мах нь жаахан хатуу санагдсаныг эс тооцвол соус амт тун дажгүй. Савлагаа хөөрхөн.

 

Жич: Энэ нь захиалгын бус нийтлэл бөгөөд зөвхөн өөрийн саналаа хуваалцсан төдий болно.

5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *