
Бидний олон цагаар сууж ажилладаг амьдралын хэв маягаас болж, заримдаа хэвлий орчмоор тав тухгүй мэдрэмж мэдрэгддэг. Энэ мэтчилэн илрэх шинж тэмдгүүдийг үл ойшоож болохгүй. Эс бөгөөс хожим нь эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэж мэдэх эрсдэлтэй.
Бид та бүхэнд бүдүүн гэдэс өвдөх үед илрэх шинж тэмдгүүдээс гадна, бүдүүн гэдсээ эрүүл байлгахад юуг анхаарах ёстой талаарх чухал мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
1. Хэвлийн өвдөлт
Хэрэв бид буруу идэж, уувал энэ зүйл тохиолдоно. Гэхдээ хэрэв танд хэвлийн доогуурх хэсгээр өвдөх мэдрэмж байнга мэдрэгдвэл, та хэвлийн үрэвсэлт эмгэг болох Кроны өвчин, шархлаат колит, дивертикулит, гэдэсний цочромтгой хам шинжээр өвчилсөн байх магадлалтай.

2. Өтгөн хаталт
Хэрэв таны өтгөн байнга хатаж байвал, мөн хэрэв өтгөнөө гадагшлуулах үед өвдөлт мэдрэгдэж байвал, энэ нь дивертикулит байх магадлалтай. Бүдүүн гэдсэн дотор байдаг жижиг уут үрэвсэх, эсвэл гэдэсний цочромтгой хам шинжийн үед дээрх нөхцөл байдал үүсдэг бөгөөд шинж тэмдэг нь ихэнхдээ туулгах, гэдэс хийгээр дүүрэх, өвдөх, бас унгас алдах зэргээр илэрнэ. Заримдаа зөв хоолны дэглэм энэ асуудлыг хэвийн болгодог боловч, хэрэв урт хугацааны турш хайхралгүй өнгөрсөн бол, мэс ажилбар хийхээс өөр аргагүй байдаг.
3. Туулгалт
Хэрэв таны өтгөн байнга хэтэрхий зөөлхөн эсвэл шингэн гарах болсон бол, таны бүдүүн гэдэс зөв ажиллахгүй байгаагаас гадна, ус болон бусад хэрэгцээт бодисуудыг биед шингээж авч чадахгүй байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл үрэвссэн байна. Олон төрлийн бүдүүн гэдэсний өвчнүүд туулгалттай шууд холбогддог. Тухайлбал гэдэсний цочромтгой хам шинж, дивертикулит, бас Кроны өвчин гэх мэт. 24 цагаас багагүй хугацаанд хэвийн болохгүй бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр эмч колоноскопоор өвчин илүү ноцтой болох, хорт хавдрын шинжтэй эсэхийг тодорхойлно.
4. Цустай өтгөн
Хэрэв таны ариун цэврийн цаас эсвэл 00-ын ус цус болсон байвал, энэ нь үрэвсэлтэй холбоотой. Хэрэв та бараан өнгийн, бараг л хар цусыг өтгөн дундаасаа олж харах эсвэл цусан туулгалт болсон бол яаралтай эмчид хандаарай. Учир нь Кроны өвчин, шархлаат колит, эсвэл хорт хавдар байх магадлалтай.

5. Хачин өнгө, хэлбэр бүхий өтгөн
Хэлбэр, дараалал болон өтгөний өнгө зэрэг нь бие эрүүл байгаа эсэхээс шууд хамаарна. Хэвийн бус хэлбэр болох нимгэхэн харандаа шиг хэлбэртэй өтгөн гарвал хорт хавдартай холбоотой. Илгэн хүрэн өнгийн өтгөн гарвал хоол боловсруулах замд цус байна гэсэн үг. Хэрэв улаан-хар өнгийн өтгөн гарч байгаа бол, нөхцөл байдал бүр дор байгааг илтгэнэ. Хэрэв цонхигор болон тосорхог байвал, энэ нь нойр булчирхай эсвэл бүдүүн гэдэс өөх тосыг шингээж чадахгүй байгаагийн илрэл юм. Өтгөн салс ямар байх нь үрэвслийн шинжээс хамаарна. Тухайлбал Кроны өвчинг дурдаж болно. Хэвийн бус өтгөн гарах үед юу болохгүй байгааг олж тогтоох нь зайлшгүй чухал арга хэмжээ бөгөөд зөв эмчилгээ эсвэл мэс ажилбарыг цаг алдалгүй хийх хэрэгтэй.

6. Гэдэс хийгээр дүүрэх
Хэтэрхий их болон үнэртэй хий нь бүдүүн гэдсэнд шингэж эсвэл боловсруулагдаж чадахгүй ямар нэгэн зүйл байгааг илтгэнэ. Энэ нь сайн бактерийн дутагдалд орсон, үрэвсэл явагдсан эсвэл хэвлийн гүрвэлзэх хөдөлгөөн алдагдсан буюу гэдэсний цочромтгой хам шинж болсны илрэл юм. Ийм нөхцөлд шош, байцаа, бүхэл үр, бяслаг, хар чавга, тоор идэх хэрэгтэйг анхаарна уу.

7. Эрч хүчгүй болох
Хэрэв бүдүүн гэдэс зөв ажиллахгүй байвал, биед маш их хэрэгтэй шим тэжээлүүд, эрдэс бодисууд болон витаминуудын дутагдалд орно. Үр дүнд нь ядарч туйлдсан юм шиг мэдрэмж төрүүлж, нойрны асуудалд хүргэнэ. Хэрэв та гэртээ эсвэл ажил дээрээ энгийн идэвхтэй хөдөлгөөн хийсний дараа гэнэт ядарвал, энэ нь колит эсвэл Кроны өвчин, тэр ч бүү хэл бүдүүн гэдэсний хорт хавдар байх эрсдэлтэйг санаарай.

Бид бүдүүн гэдсэндээ их хэмжээний ширхэглэгтэй хүнсний ногоо, жимс, самар, цоохор майлз идэх, улаан мах, шарсан хоол хүнс, сахар, алкоxол, болон кофены хэрэглээгээ хязгаарлах зэргээр анхаарал хандуулж болно. Мөн тамxи татахаас зaйлсхийж, өдөр бүр хангалттай их хэмжээгээр ус уух хэрэгтэй. Дээр дурдсан шинж тэмгүүдэд анхаарал хандуулж, шаардлагатай үед эмчид очиж үзүүлэхээс бүү хойш суугаарай.
Танд эдгээр шинж тэмдгүүдээс илэрч байсан удаа бий юу? Та урьд өмнө бүдүүн гэдэсний ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан уу? Хариултаа сэтгэгдэл бичих хэсэгт үлдээнэ үү.








Бадамнямбуу Оюунцэцэг
2019/12/22 at 18:23
Эдгээрийн ихэнх шинж тэмдэг илрээд шинжилгээ хийлгүүлж бгаа боловч хугацаа нь хэтэрхий хол оочер ихтэй байх юмдаа.
Ydam Uka
2019/12/22 at 20:38
Хөгшин хүнд байнаа эмнэлгээр яваад онош нь тодорхойгүй байна яг энэ зовиурууд байна ямар арга хэмжээ авах вэ
Ydam Uka
2019/12/22 at 20:41
Хаана үзүүлэх вэ сонгодог 1р эмнэлэг эдэрээр яваад эхл дуран гээд яваагүй юм байхгүй тэгээд гайгүй байна гээд явуулах юм өөрт нь их зовиуртай байна хаана дахиж үзүүлэх вэ
Namsraijav Baasanhvv
2019/12/22 at 21:58
buduun gedesnii gogtsoond hiitei gsn teheer yu gsn ug bol zarim shinj temdeguud ni bna hariu ugurei bayrllaa
Davaatseren Sumaa
2019/12/22 at 22:02
Ene shinj temdgvvd ilreed 1 emnelegt vzvvleed em uusan bolovch emee zogsoohoor l irgeed tsus garaad bh yum ilvv sain shinjilgee ogmoor bna aa 1 deer shinjilgee ch avaagvi
О. Учрал
2019/12/22 at 22:17
Оюунцэцэг Г.
Мэндбаяр Оюунгэрэл
2019/12/22 at 22:22
Төмөр Наранбилэг
Uranmandah Dondovdorj
2019/12/22 at 23:01
Мммм
Bek Natse
2019/12/22 at 23:09
b
Munkhuu Munkhuu
2019/12/22 at 23:52
Энэ байдлаар өвдөж мэс засал хийсэн боловч зарим үед өвдөж эвгүүрхээд байдаг гэсэн гадна талаар нь жаахан улааж бомбоосон тэрнээс нь баг зэрэг цустай ус гарсан байсан юу хэргэлэх хаана шинжилгээ хийлгэх вэ
Гэрэл. Сар
2019/12/23 at 00:16
И. Доогий
Tumentsereg Uynga
2019/12/23 at 01:25
Jargal Ganbold
Nyamdavaa Algaa
2019/12/23 at 01:30
Гомбо Аюушжав
Т. Бат-өлзий
2019/12/23 at 08:28
Хаана үзүүлж шинжилгээ өгөх вэ
Baigal Erdene
2019/12/23 at 08:47
shij tmdeg ilerch bsan haana uzuuleh we medeelel awaya
Л. Одонцэцэг
2019/12/23 at 09:12
Байнга гэдэс цэвэрлэх цай,эм ууж өтгөнөө гаргадаг.бараг 10аад жил болж бна.байнга ингээд байвал яах вэ
Mglubmgl Smgl
2019/12/23 at 12:00
Ubmgl Roza
Galhuu Baatar
2019/12/23 at 12:26
Sportoor hicheell humuuus minde
Ц. Номин-эрдэнэ
2019/12/23 at 15:42
одооноос л элрэря бна өмнө нь өтгөн хатж бснч нэг их биш харин одоо бүр 7.8хонгоор гарахгүй бна
Yesu Qu
2019/12/23 at 16:30
Л. Хилчинзаяа
Gandavaa Ganka
2019/12/23 at 19:13
Iim shinj ilerch bsan bvvr aichihlaa
Дэлгэрмаа Пүрэвцэнд
2019/12/23 at 20:38
Хаана үзүүлэх бэ зарим хэсэг нь таарав бна eр нь байнга хэвлий орчмоор өвдөж гэдэс ихээр дүүрж бас зүүн хөхний доогуур бнга өдөж бга хаана очихоо мэдэхгүй бна 86034850
Omae Wo
2019/12/24 at 00:35
Shunjingo analdulad
Ц. Мөнгөнхундага
2019/12/24 at 16:50
Elbegsaihan Elbegee
Minii Erdene Minii Erdene
2019/12/25 at 00:30
zarimdaa tsustai otgon garad bdgin
Номуун Дарь
2019/12/25 at 21:25
М. Билгүүн
Зочин
2022/01/30 at 04:39
5.6 d bgaa zoviuur bnaa evguu geh hool ideh yumuu zarimdaa yaagad gemeer suulin uyed gedes hiigeer duurech ih ungah bolson oni umnu buduun gedesni uragtsag avhuulsan ternees bolj bna uu haana uzuulj yamar emchilgee hiilgeh vee hariuu hurdan bval sain bna
Зочин
2023/05/29 at 14:27
otgon hagas dutuu gardag shuluun gedesnii hagalgaand orj bsan hewliigeer owddog haana handwal deer we 99482078