
Амны хөндийн эрүүл мэндээ зөв, тогтмол сахих нь амны хөндий өвчлөхгүй байх үндэс юм. Бидний ихэнх нь шүд угаах дүрмийг мэднэ – та шүдээ өглөө, орой бүр заавал угааж байх ёстой!

Гэхдээ та хүнийг шүдээ хэрхэн угааж байгаагаас нь шалтгаалж, хувийн занарыг нь тодорхойлох боломжтой гэдгийг өмнө нь сонсож байсан уу?
Хaргис уралдаанч
Төрх байдал: Та аль болох богино хугацаанд шүдээ угааж дуусгахыг юу юунаас илүү их хүсдэг. Хэрэв та нэг шүдээ алдвал яах вэ? Та магадгүй өөр зүйлд анхаарал хандуулна.
Зан чанар: Хүн төрөлхтөнд тохиолдож буй ихэнх зүйлс танд уйтгартай санагдаж мэднэ. Бага зэрэг анхаарал хандуулсан болоод л дараа нь “толгойноосоо шууд авч хаяна”, өөр сонирхолтой зүйл олж хийх талаар бодно.

Төгс төгөлдрийг эрхэмлэгч
Төрх байдал: Та хугацаа хэмжигчээ 2 минутад тохируулж, шүд тус бүрээ арчилна. Та шүд цэвэрлэх утсыг хүртэл зааврын дагуу хэрэглэнэ.
Зан чанар: Эмх замбараагүй дэлхийд жижиг зүйлсийг хүртэл хяналтандаа байлгах нь танд аюулаас сэргийлж байгаа мэт санагддаг. Ямар ч хямралтай холбоотой мэдээлэл байсан, та анхаарлаа дээд зэргээр хандуулж, дараагийн хийх ёстой алхамаа тархиндаа боловсруулж эхэлдэг.
Мөрөөдөгч
Төрх байдал: Хэрэв та шүдээ цэвэрлэж дууссаны дараа зөвхөн нэг шүднээс бусад нь цэвэрхэн байвал, дахин 5 минутын турш шүдээ угаасан ч чадна, яагаад гэвэл та дэлхий ертөнцийн асуудлын талаар бодох эсвэл дараагийн киногоо үзэх зэрэг асуудлуудад гэнэтийн огцом шийдвэр гаргадаг нэгэн.
Зан чанар: Та бол маш том мөрөөдөгч, таны бүтээлч сэтгэхүйд хязгаар гэж үгүй. Үдэшлэг дээр хөгжилдөж чаддаг боловч, заримдаа юу өөрт чинь чухал гэдгийг мартчихдаг, жишээ нь зээлээ төлөх гэх мэт.

Олон ажил зэрэг амжуулагч
Төрх байдал: Та шүд болон нүүрээ угааж байх зуураа өглөөний сонинг уншаад зогсож байж мэдэх л хүн.
Зан чанар: Та маш завгүй хуваарьтай байдаг бөгөөд танд чөлөөт цаг бага гардаг. Та өдрийг олон тооны дуудлагад хариулж, бизнес уулзалт хийхэд зарцуулдаг. Гэхдээ ажлын дараа та фитнесээр хичээлж, стрессээ тайлах дуртай.
Биеэ даагч
Төрх байдал: Та шүдээ мэргэжлийн алуурчин шиг өндөр нарийвчлалтайгаар угаана, дараа нь хэл рүүгээ шилжинэ. Тийм ээ, та бол шүдээ угаахдаа хэлээ заавал цэвэрлэх ёстой гэж боддог хүмүүсийн нэг.
Зан чанар: Та өөрийнхөө амьдралыг бүрэн хяналтандаа байлгадаг. Татвараа цаг тухайд нь төлж, муураа хооллохоос гадна танай гэрийн хөргөгч үргэлж дүүрэн байдаг. Хүмүүс танд дуртай, яагаад гэвэл та бусдад найдвартай санагддаг. Үүрэг хариуцлага хүлээхээс хэзээ ч хойш суудаггүй.

Таньтай адилхан сонсогдож байна уу? Амны хөндийн эрүүл ахуйгаа сайтар хангах ёстойг бүү мартаарай. Танд эрүүл энхийг хүсье!







