Одон орон судлаачид хэлж байна: Зурхайн ордууд заяаны ханьтайгаа хаана, ямар газар учрах вэ?

1
0
19,313

Өнөөдөр дэлхий ертөнцөд хүмүүс сошиал медиагийн тусламжтай бие биенийгээ олж, танилцаж, шинэ харилцаа үүсгэх боломжтой болсон. Нэгнийгээ дагалцаж, “сайн уу” гэж чатлахаас авахуулаад, хоорондоо ямар ч байдлаар харилцаж болно.

Заяаны ханьтайгаа хаана учирч болохыг зурхайн ордоор таамаглах боломжтой

Ихэвчлэн нөхөрлөл романтик харилцаа руу хөтлөх нь бий. Гэхдээ үргэлж жинхэнэ хайрын эхлэл ийм байдаггүй. Магадгүй та бусад ач холбогдолтой газруудаас заяаныхаа ханийг хайх хэрэгтэй байх. Зурхайн ордуудад хаана заяаны ханьтайгаа учирч болохыг нь хэлж өгье.

© Adnan Seferovic / Shutterstock.com

Хонь

Та зарим нэг спортын арга хэмжээ эсвэл зааланд очих хэрэгтэй. Таныг эдгээр газарт очих үед, та магадгүй өөртөө тохирох хэн нэгний халуун дулаан энергийг мэдрэхийг үгүйсгэхгүй.

@ Uber Images / Shutterstock.com

 

Үхэр

Найз нөхдийнхөө хүрээлэлд анхаарлаа хандуул. Хэн нэгэн магадгүй таныг удаан хугацаанд харж явсан байж болно шүү дээ.

 

Ихэр

Хэрэв хэн нэгэн өдөр бүр таныг ямар ч байсан, аль ч үед тань руу хараад инээмсэглэж байвал, түүнийг бүү алдаарай.

 

Мэлхий

Хүүхэд насныхаа найзуудыг эргэн сана. Хамтдаа уулзаж, цагийг буу халж өнгөрөөвөл ямар вэ? Магадгүй ангийн чинь найзууд дунд заяаны чинь хань байгаа ч юм билүү?

© Jacob Lund / Shutterstock.com

 

Арслан

Компани, албан байгууллагын зүгээс зохион байгуулж буй үдэшлэгт заавал очоорой. Дараа нь тэнд очсондоо хэзээ ч харамсахгүй. Учир нь та хэзээ ч төсөөлж байгаагүй нэгэнтэй учрах болно.

 

Охин

Та заяаныхаа ханьтай номын санд учирч магадгүй. Тэр тантай адилхан сониуч зантай нэгэн байх бөгөөд та хоёрын унших дуртай ном хүртэл хоорондоо адилхан байж мэднэ.

© khuncho007 / Shutterstock.com

 

Жинлүүр

Таны хувьд заяаныхаа ханийг үзэсгэлэн, кинотеатр эсвэл жүжгийн танхимаас хайхад тохирно. Магадгүй дараагийн удаа та хоёр хамтдаа эдгээр газруудаар үйлчлүүлэх ч юм билүү?

 

Хилэнц

Зүгээр л гудамжаар алхаж яв. Дараа нь юу болохыг хараарай.

© Photo Book Pro / Shutterstock.com

 

Нум

Өдөр бүр кофе шопоор үйлчлүүлж, нэг ширээнд л байнга суугаарай. Таныг магадгүй хэн нэгэн суудаг ширээндээ ирж, кофе уухыг чинь хүлээдэг болж мэдэх юм.

 

Матар

Ихэнх цагийн ажил дээрээ өнгөрүүлдгийг чинь мэдэж байна. Тэгвэл байгаа газраасаа заяаныхаа ханийг хайвал яаж байна? Ажил ажил гэсээр дэр нэгтгэх хүнээ анзаарахгүй яваа юм биш биз?

@ Pormezz / Shutterstock.com

 

Хумх

Таны хобби чинь заяаны ханьтайгаа уулзах зам руу чиглүүлнэ. Олон хүн цугласан газруудаар сайн яв, тэнд та заяаны ханьтайгаа учрах өндөр магадлалтай байна.

 

Загас

Хэрэв та гэрийнхээ ойролцоо хэн нэгэнтэй тогтмол тааралдаж, дандаа ичсэнээсээ болоод олигтой ч үг дуугарч чаддаггүй бол, баяр хүргэе. Та заяаныхаа ханьтай хэдийнээ учирчээ. Харин дараагийн удаа ичих хэрэггүй. Санаачилгыг гартаа аваарай.

@ Svitlana Sokolova / Shutterstock.com

Одоо та өөрийнхөө жинхэнэ хайртай хаана, хэрхэн учрахаа мэдэж авлаа. Битгий бууж өгөөрэй. Танд амжилт хүсье!

8
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Hurelbaatar Saranzul

    Hurelbaatar Saranzul

    2019/04/15 at 20:36

    Ariunaa Buyankhishig Oyunaa Gantulga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.