Хэрэв та өдөр бүр хэсэгхэн хугацаанд урвуу харж байвал таны биед гарах 5 эерэг өөрчлөлт

0

Толгойгоо доош харуулж, урвуугаа харах нь танд эвгүй мэт санагдаж болох ч энэ замаар эрүүл мэнддээ анхаарч болох ажээ. Урвуугаа харах нь татах хүч биед эсрэгээр нөлөөлж эрүүл мэндэд тодорхой эерэг нөлөө гаргадаг гэх онол ч бий. Манай сайт уншигч танд урвуугаа харах нь эрүүл мэндэд ямар эерэг нөлөө үзүүлдэг тухай мэдээллийг бэлдлээ.

1. Нойргүйдэл арилна

Стресс дүүрэн хүндхэн өдрийн дараагаар унтаж чадахгүй байна уу? Хэрэв тийм бол урвуу харах нь булчинд ирэх даралтыг бууруулж, биеийг амрааж, нойр хүргэх эерэг нөлөөтэй байдаг ажээ. Ийнхүү сэтгэл санаа болон биеэ амраах нь шөнийн турш тайван нойрсож, өглөө эрч хүч дүүрэн сэрэх боломжийг танд олгох болно.

 

2. Эрч хүч дүүрэн байх нөхцлийг бүрдүүлнэ

Урвуу харах нь ядралтыг бууруулж, анхаарал төвлөрлийг сайжруулж, бие дэх хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, эндорфин, допамин, серотонин зэрэг дааврыг нэмэгдүүлж, тархи руу чиглэсэн цусан хангамжийг хурдасгаж, эрч хүчтэй, сэтгэл санаа тогтвортой байх нөхцлийг бүрдүүлдэг байна.

 

3. Анхаарал төвлөрөл нэмэгдэнэ

Дээр дурьдсанчлан урвуу харах нь тархи руу чиглэх цусан хангамжийг нэмэгдүүлж, түүнд хүрэх хүчилтөрөгчийн хэмжээг нэмдэг тул тархины үйл ажиллагаа эрчимжиж, анхаарал төвлөрөл, санах ой, сэтгэхүй сайжирч сэтгэл санаа эерэг байх нөхцлийг бүрдүүлдэг.

 

4. Нурууны өвчин намдана

Нуруу өвдөх маш олон шалтгаан бий. Судалгаагаар урвуу харах эмчилгээг 8 долоо хоногийн турш хийсний дараагаар нурууны өвчин тодорхой хэмжээгээр буурсан нь ажиглагдсан байдаг. Үүнээс гадна сээр нуруу илүү уян хатан бөгөөд хүчирхэг болсон байжээ. Иймээс хэрэв таны нуруу өвддөг бол энэ аргыг туршиж үзэхийг танд санал болгож байна.

 

5. Хоол боловсруулах эрxтэн тогтолцоо сайжирна

© Depositphotos.com

Хүний бие эрxтэн, ялангуяа ходоод гэдэсний үйл ажиллагаа татах хүчтэй харилцан хамааралтай байдаг билээ. Харин урвуу харах нь бүдүүн гэдэс рүү задарсан хүнс ороход тустай байдаг ажээ. Иймээс дөнгөж хооллож дуусаад урвуу харахаас аль болох зайлсхийгээрэй.

Таны хувьд урвуу харах эмчилгээ хийлгэж байсан уу? Өөр ямар эерэг нөлөө хүний эрүүл мэндэд авчирдаг вэ?

6
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *