Жүжигчин Морган Фриман эх дэлхийгээ аврахын тулд өөрийн 500,000 м2 эдлэн газраа зөгий үржүүлгийн газар болгон хувиргажээ

0

Сүүлийн жилүүдэд зөгийний тоо толгой үлэмж багасч байгааг судлаачид ажиглажээ. Зөвхөн АНУ-д л гэхэд 1962 оноос хойш ажилчин зөгийний тоо толгой 90 хувиар буурчээ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, амьдрах орчин үгүй болох, хортон шавжны эсрэг xорны хэрэглээ нэмэгдсэн зэрэгтэй шууд холбоотой. Гэсэн ч байгаль орчинд асар их нөлөө үзүүлж байдаг зөгийг үржүүлэх ажлыг олны анхаарлыг төвд оролгүйгээр чимээгүй хийж гүйцэтгэдэг хүмүүс олон байдаг ажээ. Манай сайт уншигч танд алдарт жүжигчин Морган Фриманы зөгий үржүүлэхийн тулд хийж буй ажлаас хүргэхээр бэлдлээ.

Морган Фриман зөгийний тоо толгой цөөрч байгаатай тэмцэхийн тулд Миссиссиппи муж дахь эдлэн газраа зөгийн үржүүлгийн газар болгон хувиргажээ

© Luis Guerra / The Grosby Group / EAST NEWS, © Depositphotos.com

Морган Фриман АНУ-д эрс цөөрөөд буй зөгий үржүүлэх ажлыг 2014 оноос хойш хийж яваа ажээ. Тэрээр Арканзас мужаас 26 орчим сүрэг зөгийг Миссиссиппи мужид байх өөрийн 500,000 м2 талбай бүхий гэрийн хошоонгор, замбага, лаванда зэрэг цэцэг дэлгэрсэн эдлэн газартаа авч ирж үржүүлэх болжээ.

© Depositphotos.com

Тэрээр зөгийний байгаль орчинд үзүүлэх нөлөөг таниулах, тэднийг хамгаалах талаар дорвитой ажил гүйцэтгэхийн төлөө дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөнд нэгдэн орсон нь энэ ажээ. “Дэлхий дээр зөгий маш их үүрэг оролцоотой амьдардаг. Энэ дэлхий дээр ургаж буй ногоо бүхэн зөгийний үр шимээр ургаж байгаа” хэмээн тэрээр ярьж байв.

© Jason Smith / Everett Collection

 

Зөгийг хамгаалах нь ямар ач холбогдолтой вэ?

Texasbeeworks / instagram

Тоос хүртээлтийн 80 орчим хувийг үржүүлгийн болон зэрлэг зөгий дангаар гүйцэтгэдэг бөгөөд зөгий үржүүлгийн нэг сүрэг л гэхэд өдөрт 300 сая орчим цэцэгт тоос хүртээдэг гэсэн тооцоолол бий. Мөн тэд жимс, самар, хүнсний ногоонд ч тоос хүртээдэг бөгөөд тэдний энэ бүх үйлдэлгүйгээр хүн төрөлхтөн устах ч эрсдэлд орох магадлалтай гэж үздэг ажээ. Уур амьсгалын өөрчлөлт, химийн бодисын хэт их хэрэглээ, амьдрах орчныг нь сүйтгэж буй байдал гэх мэт олон хүчин зүйлс зөгийний тоо толгойг бууруулж эхлээд байгаа тул хүн төрөлхтөн тэднийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгараад буй билээ.

 

Хүн бүрт эх дэлхийнхээ төлөө энэхүү үнэт шавжийг хамгаалах боломж бий

Texasbeeworks / instagram

Зөгийг уcтгахыг xориглох гэх мэт нийтлэг арга хэмжээнүүдээс гадна бид өдөр тутамдаа зөгийний дуртай echinacea буюу могойн үндэс, crocus буюу гүргэм, calendula буюу бяцхан хумс, hyacinth буюу борооны цэцгийг тарьж, тэднийг хамгаалах үйл хэрэгт гар бие оролцох бүрэн боломж бий. Түүнчлэн зөгийний үүр барьж тэдэнд амьдрах орчинг бүрдүүлж өгөх ч боломжтой. Хэрэв та тэдэнд үүр барьж өгөхийг хүсвэл энэхүү бичлэгийг үзэж санаа аваарай.

Зөгийний тоо толгой маш хурдтай буурч байгаа гэдгийг мэдэж байсан уу?

8
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *