Хувцас загварын өнгөрсөн 100 жилийн өөрчлөлт

2

Хүнийг хувцсаар нь угтдаг гэлцэх бөгөөд бидний амьдралд аливаа моод, хэв маяг багагүй байр суурь эзэлдэг. Өнгөрсөн үе рүү эргэн харж, хүмүүсийн хувцаслалтаар тухайн нийгмийн амьдрал, цаг үеийн талаар ихийг ойлгож авч болох юм.

Сүүлийн 100 жилийн хугацаанд хүмүүс яаж хувцаслаж байсан жишээг харцгаая.

1916-1926

Хувцас загварын өнгөрсөн 100 жилийн өөрчлөлт 1

Энэ үед жижиг хар даашинз бий болж, банзлын хормой бага зэрэг богиносох хандлага гарч эхэлсэн ба бэлхүүс чангалагч корсетны оронд бүс орж ирсэн байна. Мөн жакетны оронд смокинг өмсөж эхэлсэн үе.

1926-1936

Хувцас загварын өнгөрсөн 100 жилийн өөрчлөлт 2

Банзлын хормой огшсоор. Хүүхнүүд өмд өмсөх эрхтэй болов. Хөх, бэлхүүс, таазаа тодотгох моод дэлгэрчээ.

1936-1946

Хувцас загварын өнгөрсөн 100 жилийн өөрчлөлт 3

Дайны хүнд жилүүдэд моодны тухай хэсэг мартах хэрэг гарав. Шинэ загварын хувцаснууд нь цэргийн дүрэмт хувцасны хэв маяг агуулсан байна. Дэлхий даяар хүүхнүүд аль болох энгийн, биед эвтэйхэн хувцас өмсөж байжээ.

1946-1956

Хувцас загварын өнгөрсөн 100 жилийн өөрчлөлт 4

50-иад онд хүмүүс дайны баяр баясалгүй цаг хугацааг нөхөх гэсэн мэт байв. Гутлын цоо шинэ загвар гарсан нь балетка буюу өсгийгүй шаахай юм. Нүүрээ тод будаж, дэгжин хувцасласан бүсгүйчүүд байлдан дагуулсан үе.

1956-1966

Хувцас загварын өнгөрсөн 100 жилийн өөрчлөлт 5

60-аад оны хувцаснууд эмэгтэй хүний турьхан биеийг илүү тодотгох шинжтэй байжээ. Бүрх малгай, хөвсгөр үс дэлхий дахинаа моод болов. Банзлын хормой ч улам богиноссон.

1966-1976

Хувцас загварын өнгөрсөн 100 жилийн өөрчлөлт 6

70-аад оны моод бол арай ардчилсан хэв маягаараа ялгарна. “Юу таалагдсанаа өмс”, – хэмээн загвар зохион бүтээгчид хэлж байв. Жийнс нэрд гарч, хүүхнүүд эрчүүдээс цамцыг нь “булаан авлаа”.

1976-1986

Хувцас загварын өнгөрсөн 100 жилийн өөрчлөлт 7

Өнгөрсөн зууны 80-аад он – бананан өмд, “ром” сандаал, нэвсгэр цамц, “чанамал” жийнсний үе.

1986-1996

Хувцас загварын өнгөрсөн 100 жилийн өөрчлөлт 8

Панк хэв маяг хүч түрэн орж иржээ. Резинэн өмд, цайвар шаргал үс, хүрэм, том пальто моодонд оров.

1996-2006

Хувцас загварын өнгөрсөн 100 жилийн өөрчлөлт 9

Unisex буюу эр эм гэж тодорхой ялгахгүй хувцаснууд моодонд орж, чөлөөтэй хувцаслахыг эрхэмлэх болов.

2006-2016

Хувцас загварын өнгөрсөн 100 жилийн өөрчлөлт 10

Моод хөөдөг хүн цөөрөв. Шүүгээн дэх хувцас тэртэй тэргүй шинэчлэгдэхээс хойш, биед эвтэйхэн хувцаслахыг илүүд үздэг болжээ.

4
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *