Үс яагаад хурдан тослогтдог 7 шалтгаан болон үүнийг хэрхэн шийдэх арга

0

Бидний хуйх тодорхой хэмжээний тос ялгаруулж байдаг нь үсийг хамгаалах, хуурайшуулахгүй байх зэрэг олон нөлөөг үзүүлж байдаг. Гэвч зарим тохиолдолд илүүдэл тос ялгарч эхэлснээр тухгүй байдал үүсэх, хуйх загатнах, хагтах зэрэг олон асуудал үүсч эхэлдэг. Азаар хэрэв та чухам яагаад илүүдэл тос ялгараад байгаа шалтгаанаа мэдэж чадвал энэ асуудлыг хяналтдаа авч чадна.

1. Үсээ хэт чанга боодог

© kristin_ess / Instagram © Wiese/face to face/FaceToFace/REPORTER

Үсээ хойш нь шуугаад юм уу дээр нь овоолоод боочихвол тослогтсоныг нь нууж чадна гэж боддог бол одооноос өөр арга хайсан дээр бололтой. Ингэж боох үед үс чинь илүү цэгцтэй харагдаж болох ч энэ төрлийн үс засалт хуйханд илүүдэл тос хуримтлагдахад хүргэдэг байна. Түүнчлэн үсээ шууж боох үед төрөл бүрийн хэлбэр баригч бүтээгдэхүүн ашиглагддаг нь хурдан тослогтох бас нэг шалтгаан болдог.

Юу хийх хэрэгтэй вэ: Хэлбэр баригч бүтээгдэхүүн хэт их хэрэглэхээ боль мөн үсэндээ их хүрдэг, сам их хэрэглэдэг үс засалт сонгох хэрэггүй.

 

2. Үсээ хүйтэн усаар угааж болохгүй

© shutterstock.com © depositphotos.com

Хэт халуун ус таны хуйхны нүх сүвийг онгойлгож сайтар цэвэрлэдэг боловч үс гэмтээх аюултай. Энэ нь таны хуйханд байх ёстой зохист тосыг ч үгүй хийж үс хуурайших гол шалтгаан болдог.

Юу хийх хэрэгтэй вэ: Үсээ шампунь түрхэж угааж байгаа үедээ халуун усаар угаах нь илүү тохиромжтой бол үсээ ангижруулсны дараа бага зэрэг хүйтэн усаар угаавал зүгээр.

 

3. Үс арчилгааны бүтээгдэхүүнээ буруу сонгодог

© depositphotos.com © 0000001/Reporter

Мэргэжилтнүүд таныг үс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо “эрчимжүүлсэн” гэж бичсэн бүтээгдэхүүн авахгүй байхыг зөвлөж байна. Учир нь тийм төрлийн бүтээгдэхүүн илүү хүнд бүтэцтэй байдаг учир хуйхны нүх, сүв бөглөх аюултай. Мөн тийм бүтээгдэхүүн таны үсний гадна талд зузаан бүрхүүл үүсгэж үсийг хурдан тослогтох шалтгаан болдог.

Юу хийх хэрэгтэй вэ: Хуурайшсан болон гэмтэлтэй үсний гэж бичсэн бүтээгдэхүүн авахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь ийм төрлийн үс арчилгааны бүтээгдэхүүн үсний гадна талд зузаан бүрхэвч үүсгэж хэсэг хугацаанд гэмтээгүй мэт харагдуулдаг.

Тиймээс хуйхны гүн цэвэрлэгээг сард дор хаяж нэг удаа хийн, хуйхандаа зохист хэмжээний тос ялгаруулах боломж өгч чадвал үс маш хурдан эрүүлжих болно. Мөн байгалийн гаралтай кокосын тос гэх мэт тоснуудыг хэрэглэж үзээрэй.

 

4. Үсэндээ байнга хүрч, самнадаг

© shutterstock.com © face to face/FaceToFace/REPORTER

Таныг үсэндээ хүрэх бүрт гар дахь бохирдол, нүдэнд харагдахгүй бактериуд үсэнд наалдаж байдаг. Мөн үсээ байнга самнах нь үсийг хатууруулдаг байна. Түүнчлэн сам таны үсэн дэх бохирдлыг илүү өргөн хүрээнд тарааж үс бүхэлдээ тослогтох шалтгаан болдог.

Юу хийх хэрэгтэй вэ: Үсэндээ гараараа хүрэхээ боль. Ялангуяа хэн нэгэнтэй яриа өрнүүлж байх үедээ бухимдсан байдалтай үсээ барьж авдгаа болих хэрэгтэй. Үсээ ойр ойрхон самнахаа боль: Мэргэжилтнүүд таныг төрөлхийн буржгар үстэй биш л бол үсээ өдөрт 2 удаа самнах нь хангалттай хэмээн санал болгож байна

 

 

5. Та хэт их стресстдэг

© shutterstock.com © shutterstock.com

Стресстсэн үед биед кортизол их хэмжээгээр ялгардаг. Тэрхүү даавар нь арьсыг илүүдэл тос ялгаруулахад хүргэдэг учир танд үс бохирдсон мэт таагүй мэдрэмж төрүүлнэ. Мөн стресстэх нь үс хагтах хамгийн том шалтгаан болдог.

Юу хийх хэрэгтэй вэ: Хэрэв та амьдралын хэв маягаа бүхэлд нь өөрчлөхгүй л юм бол энэ асуудлаа зохицуулж чадахгүй. Хэрэв үнэхээр таагүй мэдрэмж төрөөд байвал хагны эсрэг онцгой үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэж болно.

 

6. Үсээ ойр ойрхон угаадаг

© shutterstock.com

Утгагүй сонсогдож магадгүй ч үсээ угаах тусам хурдан бохирдох болно. Үсний биологичид хэлж буйгаар бидний хуйханд PH-н тэнцвэрт байдлыг хадгалж байдаг сая, сая ашигтай бактери байдаг гэнэ. Тиймээс хэрэв бид үсээ хэт их угаавал, тэдгээр ашигт бактериуд устаж үсний байгалийн тэнцвэр алдагдаж эхэлнэ.

Юу хийх хэрэгтэй вэ: Үсээ угаадаг давтамжаа бага багаар багасга. Мөн хуйх хуурайшуулдаггүй өөрт тохирох шампунь сонгох хэрэгтэй. Мэргэжилтнүүд таныг үсээ ойр ойрхон угаахын оронд үсэнд чинь өөр ямар асуудал байгаа дээр төвлөр гэжээ. Хамгийн наад захын жишээ нь хот суурин газрын хүмүүс хөдөө амьдардаг хүмүүсээс үсээ угаах давтамж нь илүү байдаг байна.

 

7. Биеийн тань гадаад илрэл

© kristenanniebell / Instagram © Instagram/Sipa USA/East News

Зарим хүний үс байгалиасаа л илүү хурдан тослогтдог шинж чанартай байдаг. Жишээ нь гэхэд төрөлхийн шулуун үстэй хүмүүс буржгар үстэй хүмүүсээс илүү хурдан тослогтдог.

Дааврын тэнцвэр алдагдах, арьсны элдэв янзын үрэвсэлт өвчин туссан эсэх эрүүл мэндийн далд шалтгаан байгаа эсэхийг сайтар анзаар.

Юу хийх хэрэгтэй вэ: Хэрэв танд ямар нэг таагүй мэдрэмж төрж эхэлсэн бол, мөн үс тань байнга харагддагаасаа өөр харагдаж эхэлсэн бол заавал эмчид хандах хэрэгтэй.

56
ГоёГоё
16
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *