Бидний үеийн “утсаар ярья” гэдэг дохио зангаа одоо үед огт өөр болсныг мэдсэн үү? Одооны хүүхдүүдийн хэрэглэдэг “Ярья, ярья” дохио ийм болжээ

1

Хэрвээ таныг үг хэлэхгүйгээр бас тухайн хэрэгслийг өгөхгүйгээр утсыг илэрхийл гэвэл та нэгэн дохиог үзүүлнэ. Чихэн дээрээ эрхий хуруугаа гозойлгоод, харин чигчий хуруу нь аман дээрээ ирнэ дээ. Бид энэ утсыг ингэж л дохиогоор илэрхийлж сурсан. Бидний дотоод сэтгэлгээнд хуучны тэр л том харилцууртай утас үлджээ. Үүнд сонсдог нэг хэсэг бас ярьдаг нэг тусдаа хэсэг байсан.

Харин 2005 оноос хойш төрсөн хүүхдүүд, тэр ч бүү хэл тэднээс хэдэн насаар ах, эгч хүүхдүүд өөрсдийн гэсэн шинэ дохиотой болжээ. Энэ дохир нэг л өдөр өөрчлөгдөнө гэдгийг та урьд нь бодож байсан уу?

Томчууд утас гэдгийг дохиогоор яаж илэрхийлдэг вэ?

guesswho_718

Яагаад ийм болсон юм бэ? Бид хариултыг нь хэлж мэдэхгүй юм. 18-аас дээш насныхан том хэмжээтэй харилцуур утсыг мэднэ, тусгай станцад холбогдож ажилладаг утас шүү дээ, зарим нэг нь бүр хэрэглэж ч үзсэн биз ээ.

Өөр бусад зүйлүүдэд ч иймэрхүү зүйлс ажиглагдана, жишээ нь CD-г бид мэдэх бол хүүхдүүд харин юу л бол… 18 наснаас доош насныхан харин ядаж эвхэгддэг утсыг мэдэх нь юу л бол. Тийм учраас тэд утас гэгчийг өөрсдийн дохиогоор илэрхийлж байна. Яаж? Ингэж!

 

Орчин үеийн хүүхдүүд утсыг ингэж илэрхийлдэг

guesswho_718

Та үүнийг харж байна уу? Хараад байхад бас үнэний хувьтай. Хүүхдүүд гартаа ухаалаг утас барьсан мэтээр төсөөлж байгаа юм.

Хүн төрөлхтний нийтлэг хэрэглэдэг өөр ямар дохио зангаа өөрчлөгдсөн бол? Их л сонирхолтой байна шүү.

 

За, шинэ мэдсэн зүйлээ бататгацгаая. Зүүн талын дохио – 2020 оны хувьд буруу болжээ. Баруун талынх нь – зөв, ирээдүйн төлөө урагшаа алхаад!

guesswho_718

Тун удахгүй баруун талын дохиогоор харилцаад сурчихна даа. Орчин үеийн залуучуудын дунд хоцрогдсон бүүмэр шиг ч харагдахгүй шүү.

Тэд үл үзэгдэх утсаар хэрхэн ярьж байгааг та ч гэсэн хүүхдүүд дээрээ туршиж үзээрэй. Тэд ямар дохио хэрэглэхийг нь заавал сонирхоорой.

69
Ха ХаХа Ха
23
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *