Алдартай кинонуудын ихэнх төсөв нь тусгай эффектэд зарцуулагддаг. Кино үзэх нь галзуу хулганаар тоглох мэдрэмжийг өгөх шиг л болдог. Үнэндээ иймэрхүү үзэгдлийг хэмнэлттэй байдлаар хийж болно. Үүнийг Карен Чанг батлаад байгаа юм. Карен төрөл бүрийн брэнд болон компанийн сурталчилгаанд оролцдог нэгэн. Сурталчилгаандаа алдартай кинонуудын тусгай эффектүүдийг маш энгийнээр ашиглаж чадсан нь дурын хүн тэдгээрийг хийж чадна гэдэг ойлголтыг бидэнд өгч байна.
Бүсгүй алдартай кинонуудын тусгай эффектийг бие даан хийж болно гэдгийг харууллаа
Карен Чанг нь алдартай брэндүүдийн сурталчилгаа хийдэг найруулагч болон сурталчилгааны зохиолч юм
Каренийн ажлын амжилт зөвхөн түүний хийсэн бичлэгийн чанарт бус мөн түүний толгойд орж ирэх сонирхолтой санаануудад оршино.
Карен алдартай найруулагчдын мундаг зураглалыг яаж бага мөнгөөр авахыг сайн мэднэ. Гүйлгээ ухаан байхад л болно. Бүсгүй алдартай кинонуудын сонирхолтой хэсгүүдийг хэрхэн авч болохыг тайлбарлажээ. Заавал үнэтэй тусгай камер ч байх шаардлагагүй.
Хичкокийн энэ үзэгдлийг хэрхэн хийж болохыг Карен үзүүлж байна
Жишээ нь, Альфред Хичкокийн киноны алдартай нэгэн хэсэг байдаг. Камер дүр рүү ойртоход жүжигчний нүүрний хувирал эрс мэдэгдэнэ. Энэ аргыг гэртээ хэрэглэхийн тулд гар утсаа эсвэл камераа тоглоомон машин дээр тавиарай.
Харин загасны уургыг зураг авалтад ингэж ашигладаг юм байна
Хичкокийн “Vertigo” киноны эффектийг ч бүсгүй хийхээр шийдэж, камер нь шатны дундуур явдаг юм. Карен үүнтэй төстэй зүйлийг хийж чадсан. Мэргэжлийн хэрэгслийг бүсгүй загасны уурганд тэнцвэржүүлэгчтэй камер суурилуулж орложээ.
“The Shining” киноны ихэр охидын дүрийг бүтээмээр байна уу? Асуудалгүй
Энэ удаад ухаалаг утас бас Snapchat аппликейшн хэрэгтэй. Гараараа стикер хийх горимыг сонгоод өөрийгөө хүрээлнэ. Тэгээд жинхэнэ зурагны хажууд хуулбарыг тавих юм.
“Harry Potter”-ийн үл үзэгдэгч нөмрөгийг Zoom-ээр ярьж байхдаа л шууд өмсөж болно
Юуны түрүүнд өрөөнийхөө зургийг нөүтбүүк эсвэл компьютер дээрээ авсан байх ёстой, хоосон өрөөний зураг шүү. Дараа нь Zoom рүү нэвтэрч ороод өрөөнийхөө зургийг байршуулна. Ингээд тохиргоо хэсэг рүү орж ногоон дэлгэцийг сонгоорой. Нөмрөгийн хувьд хурц гэхдээ цулгуй өнгийнх байх ёстой. За ингээд илбэдээд алмайруулаад байж дээ.
Сонгогдсон цорын ганц байх амархан
Алдартай киноны энэ зургийг авахад 120 камер ашигласан гэдэг, харин Карен ганцаар л болгочихлоо. Тэнцвэржүүлэгчид камераа суурилуулаад олсоор эргүүлж байгаад л бичлэгээ хийсэн байна. Сумны оронд харин савангийн хөөс ашиглажээ.
Мэргэжлийн түвшинд зураг авмаар санагдвал Карен танд туслах болно.
Карен-ийн бусад бүтээлүүдийг түүний Инстаграм хуудаснаас сонирхоно уу.
У. Батбаяр
2020/09/18 at 18:52
Zarim ni ngu 360 camera bh shig bna shd
Baasandorj Zorigtbaatar
2020/09/19 at 14:10
ta nar odoo hurtel green screen gej meddeggu bsimu hahahaha