Орчин үеийн дэвшилтэт технологийг урьдчилан зөгнөсөн 13 кино. Дээр үеийн кинонууд дээр гардаг байсан зүйлс одоо цагт бодит биелэлээ олжээ

1

Зарим нэг кинонуудыг үнэхээр хэдэн үеэрээ бахархмаар хийх юм аа, 20 жилийн дараа ч дахин дахин үзэхэд сонирхолтой. Ялангуяа ирээдүйн тухай зөгнөлт бүтээлүүд – хэрвээ кинон дээрээ нухацтай ажиллахгүй бол 1-2 жилийн дараа үзэгчдийн шоглоом болж хувирна. Маргаангүй, ирээдүйн тухай уран зөгнөлт кино хийнэ гэдэг эрсдэлтэй бөгөөд аюултай санаа, гэхдээ кино бүтээгчид багтаа эрдэмтэд судлаачид, мэргэжилтнүүд, зөвлөхүүдийг татан оролцуулж төгс бүтээл хийхийг эрмэлзэнэ.

Ирээдүйн технологийг бодитоор гаргаж чадсан олон сайхан кинонууд бий. Ийм бүтээлүүдийг өнөөдөр ч эргэн дурсаж байна, ялангуяа технологийн онцлог шинжийг  харуулсан хэсгийг тусгайлан дурсаж байна. Тийм ээ, өнөө цагт бодит болоод байгаа технологиуд олон жилийн өмнө дэлгэцнээ зохион бүтээгдэн гарч байсан байна.

1. “A Space Odyssey”, 2001 он

Дэлгэцнээ гарсан огноо: 1968

Кинон дээр харуулж буй цаг хугацаа: 2001 он

Юуг зөгнөсөн бэ: дуут туслах бий болохыг (нэг ёсондоо Siri эсвэл Alexa-ийн нэг хувилбар), iPad төрлийн таблет, олон улсын сансрын станц.

 

2. The Terminator, 1984

Дэлгэцнээ гарсан огноо: 1984

Кинон дээр гарч байгаа цаг хугацаа: 2029

Юуг зөгнөсөн бэ: дрон ашиглана – нисгэгчгүй хөөрдөг аппарат. Дрон анхлан цэрэг армийн зориулалтаар зохион бүтээгдсэн.

 

3. Back To The Future, Part II

Дэлгэцнээ гарсан огноо: 1980

Кинон дээр гарч байгаа цаг хугацаа: 2015

Юуг зөгнөсөн бэ: хавтгай зурагт, дэлгэц бүхий зүүдэг шилэн утас – Google Glass-ийн нэгэн хувилбар, мөн Oculus VR виртуал бодит байдлыг бий болгох шил шиг.

 

4. Blade Runner

Дэлгэцнээ гарсан огноо: 1982

Кинон дээр гарч байгаа цаг хугацаа: 2019 он

Юуг зөгнөсөн бэ: зар сурталчилгааны неон самбарууд – одоо цагт том хотуудыг  ийм дэлгэцгүйгээр төсөөлөхийн аргагүй.

 

5. Star Trek

Дэлгэцнээ гарсан огноо:  1966 – 1969 (анхны сериал), 1979 (бүрэн хэмжээний кино)

Кинон дээр гарч байгаа цаг хугацаа: 2264 – 2269 онуудыг

Юуг зөгнөсөн бэ: ухаалаг цаг, Bluetooth-ээр холбогдох хэрэгсэл

 

6. The Net

Дэлгэцнээ гарсан огноо: 1995

Кинон дээр гарч байгаа цаг хугацаа: 1990-ээд он

Юуг зөгнөсөн бэ: хувийн мэдээлэл хулгайлах, магадгүй гэрээсээ гаралгүйгээр хоол захиалах, гэхдээ хэнтэй ч ярих шаардлагагүйгээр

 

7. Minority Report

Дэлгэцнээ гарсан огноо: 2002

Кинон дээр гарч байгаа цаг хугацаа: 2054

Юуг зөгнөсөн бэ: тухайлсан сэдэв бүхий зар сурталчилгаа, нүүрээр таних систем, утасгүй интерфейс, дэлгэцийг шууд удирдах технологи

 

8. War Games

Дэлгэцнээ гарсан огноо: 1983

Кинон дээр гарч байгаа цаг хугацаа: 1980-аад оны нэгэн хувилбарыг

Юуг зөгнөсөн бэ: хакерууд болон кибер дайн. 1983 онд интернет төдийлөн өргөн тархаагүй байсан, тийм учраас залуу Мэттью Бродерикийг анхны хакер гэж өргөмжилж болохоор.

 

9. Тotal Recall

Дэлгэцнээ гарсан огноо: 1990

Кинон дээр гарч байгаа цаг хугацаа: 2084

Юуг зөгнөсөн бэ: жолоочгүй автомашин.

 

10. The Cable Guy

Дэлгэцнээ гарсан огноо:  1997

Кинон дээр гарч байгаа цаг хугацаа: 1990-ээд оны нэгэн хувилбар

Юуг зөгнөсөн бэ: зурагт, компьютер болон утас салаалах ойлголтууд, онлайн шоппинг, онлайн тоглоом. 1997 онд энэ бүгд бодит биш байсан цаг.

 

11. Electric Dreams

Дэлгэцнээ гарсан огноо: 1984

Кинон дээр гарч байгаа цаг хугацаа: 1980-аад оны нэгэн хувилбар

Юуг зөгнөсөн бэ: “ухаалаг гэр” технологийн санаа

 

12. The Jetsons

Дэлгэцнээ гарсан огноо: 1990

Кинон дээр гарч байгаа цаг хугацаа: 2060-аад он

Юуг зөгнөсөн бэ: робот тоос сорогч гарахыг

 

13. Metropolis

Дэлгэцнээ гарсан огноо: 1927

Кинон дээр гарч байгаа цаг хугацаа: ойрын ирээдүй

Юуг зөгнөсөн бэ: видео харилцаа холбоо ашиглахыг

14
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *