Нарийхан бэлхүүстэй болоход туслах дасгалын хөтөлбөр

1

Цогц дасгал нь нуруу, гэдэсний босоо болон хөндлөн булчинг ажиллуулахад тусална.

1. Нуруугаараа дээш харан хэвтээд тохойгоор тулж өвдгөө 90 хэмийн өнцөг гаргана. Хөлөө шулуун болгож өргөөд гараа аажим дээш өргөн шулуун болгоно. Энэ байрлалд хэсэг байгаад эхлэл байрлалдаа шилжинэ. Дасгалыг 20 удаа хийнэ.

2. Шалан дээр алчуур дэвсээд хана дагуу сууна: өвдөг, нурууг бөгтийлгөнө, гарын алга шалан дээр. Өвдгөө өөртөө татаад хөлөө шулуун болгоно. 3 оролтоор 10 удаа хийнэ.

3. Хажуугаараа хэвтээд хөлөө шулуун байрлуулна, доороо алчуур дэвсэж болно: зүүн гараараа газар тулна, баруун гар биеийн дагуу байрлалд. Өгзгөө өргөөд биеэ шулуун байлгана, энэ байрлалд 2 секунд бариад эхлэл байрлалдаа шилжинэ. Дасгалыг тал бүрээр 10 удаа хийнэ.

4. Нуруун доороо алчуур ивж тавиад нуруугаараа хэвтэнэ: хөлөө өвдгөөр нь нугална, гар их биеийн дагуу. Баруун хөлөө зүүн өвдөг дээрээ гаргаж тавина, зүүн хөлийн өсгийг өргөнө. Дараа нь өгзгөө аль болох дээш өргөнө, энэ үеэр хэвлийн булчинд ачаалал ирнэ. Өгзгөө буулгаад дасгалыг хөл тус бүрээр 10 удаа хийнэ.

6
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Бүх нөхцөлийг нөхөн төлж чадах маш энгийн хүмүүст зориулж санхүүгийн зээл олгож байна. Би бас тодорхой төрлийн хөрөнгө оруулалт, зээлийг хийдэг. Би зээлийн хүүг 3% -ийн хүүтэйгээр 1000- $ 5,000,000 хүртэлх санхүүгийн зээл олгодог. Би богино, дунд, урт хугацааны зээл олгодог. Бид таны гомдлыг мэддэггүй бөгөөд гүйлгээний аюулгүй байдлыг хангах үүднээс банкны шилжүүлэг хийдэг. Аливаа асуулгад таны нэхэмжлэлийн мөрдөх хугацааны дүнг бидэнд өгнө үү. Та 48 цагийн дотор зээл авч болно.

    И-мэйл: [email protected]

    Ps: Цахим шуудангаар надтай холбоо бариарай.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *