
Gary LeMaster-т энэ дэлхийн хамгийн авьяаслаг уран барималч байх хувь тавиланг бурхан хайрлажээ. АНУ-ын цэрэг аавыгаа Шинэ Зеландад алба хааж байхад тэнд төрсөн энэ эрхэм өсвөр насаа Америкт өнгөрүүлсэн бөгөөд эцгээсээ мужааны ажлын нарийн төвөгтэй аргачлалууд болон багаж хэрэгслүүдийг хэрхэн яаж ашиглахыг суралцахын зэрэгцээ ээжээсээ хөгжим болон дүрслэх урлагийн ойлголтыг олж авсан. Iowa-гийн их сургуульд хөгжмийн ангид суралцаж байгаад суралцах чиглэлээ англи хэл, түүхийн чиглэлээр багшлахаар сольсон байна.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/eggshell-sculptures/1.jpg)
Зураг зурах дуртай байсан ч өнгөний сохор байдал нь түүнд энэ чиглэлээр дагнах боломж олгосонгүй. Оюутнуудад багшлах, тэдэнтэй харилцахдаа хэзээд дуртай байсан Gary яагаад энэ өвөрмөц материалыг уран бүтээлийнхээ үндсэн түүхий эд болгон ашиглах болсон тухайгаа “Өндгийг чимэглэх цаг хугацаагаар шалгагдсан маш гайхалтай уламжлал боловч орчин үеийн хөл хөдөлгөөн дунд хаягдаж гээгдэж болох юм гэдэгт би хувьдаа итгэдэг. Тиймээс түүнийг урлагийн шинэ түвшинд аваачихыг хичээж байна. Миний EggZotica бүтээл нэг бүр нь гараар сийлбэрлэгдэж хийгдсэн байдаг. Тиймээс ч би өөрийн үйлчлүүлэгчид болон цуглуулагчдад бүтээлээ өгөхдөө маш бахархалтай байдаг” гэсэн байна. Тэрээр мөн “Мэдээж хэрэг би маш олон гайхалтай, сонирхолтой урлагийн бүтээлүүдийг харж байсан. Гэхдээ энэ бүхэн керамик эсвэл хуванцараар хийгдсэн шүү гэж боддог байсан. Харин өндөгний хальсыг олж харсны дараа би үнэхээр гайхан биширсэн. Өндөгний хальс бол галуу, нугас, тахиа, тэмээн хяруул, цацагт хяруул зэрэг өндөг гаргадаг бүхий л амьтнаас бий болсон жинхэнэ зүйл” гэжээ. Өндөгний хальсан дээр урлах энэ ажил нь өндгийг хоосолж, цэвэрлэх мөн хатаахаас эхэлдэг гэнэ. Gary бүтээлийнхээ нарийвчилсан хэсгүүдийг шууд өндөгнийхөө хальсан дээр харандаагаар зурдаг байна. Тэгээд дараа нь хамгийн чухал ажил болох сийлбэрлэх ажлаа эхэлдэг. Түүний багаж хэрэгсэлд алмаазан болон карбидан зүсэх багажнууд мөн минутанд 400,000 эргэлт хийдэг шүдний гар багаж зэрэг ордог аж. Сийлбэрлэх ажил дууссаны дараа өндгөн дээр харагдах харандааны ул мөрийг гараар нэгбүрчлэн арилгаж цэвэрлээд, өндөгний дотор талд үлдсэн байж болох зарим нэг хальс гэх мэтийн үлдэгдлийг арилгахаар цайруулагч бодисонд дүрдэг байна. Хамгийн сүүлд нь лакаар гурав давхарлан будсанаар өндгөн дээр хийх бүх арга ажиллагаа дуусдаг.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/eggshell-sculptures/2.jpg)
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/eggshell-sculptures/3.jpg)








Зочин
2011/05/06 at 09:59
huurhun l…..
hurlee_sun
2011/05/06 at 10:05
[b][size=xx-large][color=0000ff][font=comic sans ms] Urlag baina daa [/font][/color][/size][/b] [b][size=xx-large][color=BF0000][font=comic sans ms] [/font][/color][/size][/b]
Viruss
2011/05/06 at 10:22
GOE HIISEN BAINA SHUU
trojan08
2011/05/06 at 11:08
pooooooooooooh bas iim yum hj boldiimuu
fresh_bangboys
2011/05/06 at 11:35
yamar goy yum vee ingej uznee
ntulga6
2011/05/06 at 11:49
barag ondog bishdee….ingej hiij hiisnee hugarval tegeel namshd…. zgr adil helber higeel pyaavar
doogii0118
2011/05/06 at 11:52
awiyas shu
Donjman
2011/05/06 at 12:47
uu zoozo
Celldweller
2011/05/06 at 13:05
bas l avyas shuu
hishigee_0831
2011/05/06 at 14:32
tnx
DaredeviliN
2011/05/06 at 16:42
laitai
tmra
2011/05/06 at 19:24
uu eemr eemr
NonE_mN
2011/05/06 at 21:45
gaihamshigtai
SeeKeSHDEEE
2011/05/06 at 22:53
oo eiR aiN
Hounthen
2011/05/06 at 23:10
Ymar ih hvch hudulmur zaraa we :D
klm
2011/05/07 at 00:58
wooooow
Dx555
2011/05/07 at 14:58
Aimar aaaain
ben_jr
2011/05/07 at 15:04
Pee yaaj hiideg bnaa.
badrah94
2011/05/07 at 17:03
ymar lag ym bee
zoloo25
2011/05/07 at 21:27
yooo yasan goeiiin
shiji_batuka
2011/05/08 at 05:07
REALMADRID iin wallpaper oruulj uguuch adminaaa
haur
2011/05/08 at 13:50
mundag ymaaaa
crystal_nova
2011/05/08 at 15:15
gaihamshigtai joohon chamg hurchihwel hagrchin shde bishermeer yuma
moochii
2011/05/08 at 17:01
eo aimar huun sen bna tehuu
luulii
2011/05/09 at 01:16
ASDFGJM
muty
2011/05/09 at 17:13
gaihaltaimuu. Orosuud iim yumand ih durtai ulsuud bhaa.
ter undugnuud ni asar uneteishd
ebus
2011/05/11 at 03:53
yo yo yo yo yo yo yo yo yo yo yo yo zugeer l heleh uggui!
chechnya
2011/05/20 at 22:54
goy yum
Зочин
2012/04/21 at 09:51
mongolchyyd iim um oilgohgvi yrlag oilgoh boloogvi oilgoj bna gj bodjinyyy vgvi