Нэгэн цагт бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж явсан 11 алдартай эрчүүд одоо юу хийж байгаа вэ? Тэд ямаршуухан болж өөрчлөгдсөн бол?

0

Хэдэн арван жилийн тэртээ эдгээр эрчүүдийн царай зүс, авьяас чадлыг нь дэлхий даяараа магтан дуулж байлаа, охид бүсгүйчүүд өөрийнхөө өрөөг эдгээр эрчүүдийн зургаар чимдэг байсан нь ч нууц биш. Тэд зөвхөн бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдээд зогсоогүй, одоо ч эрч хүчтэй бас ярианы гол сэдэв болсоор л байна. Өнгөрсөн үеийн дэлгэцийн од байсан эрчүүдийг бид эргэн дурсахаар шийдлээ. Ален Делон, Андриано Челентано зэрэг алдартнууд одоо юу хийж байна вэ?

Ален Делон

© Collection Christophel / East News © VALERY HACHE / AFP / East News

Ален Делон 60-аад онд “Plein Soleil”, “Rocco e i suoi fratelli”,  “ Il Gattopardo” зэрэг кинонд тоглосныхоо дараа алдаршиж эхэлсэн юм. Жүжигчин эмэгтэйчүүдийн дунд үнэхээр алдартай байлаа, түүний нэр зөвхөн эерэг зүйлийг л илэрхийлнэ. Ямар сайндаа л “Ален Делон шиг царайлаг” гэсэн хэллэг хүртэл гарах вэ дээ. Одоо ч эрчүүдийн гоо сайхныг энэ үгээр илэрхийлсэн хэвээр л байгаа.

Делон өдгөө 84 настай, хамгийн сүүлд 2012 онд нэгэн уран сайхны кинонд тоглосон. Уг кино нь “С новым годом, мамы” оросын инээдмийн кино юм. 2017 онд жүжигчний тайзаа орхиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Ален Делон амьтанд их хайртай. Тэдний гэрт хэд хэдэн нохой, муур амьдардаг төдийгүй бүжин, морь ч тэжээдэг ажээ.

 

Шон Коннери

© CAP / RFS / Capital Pictures / East News © Yan Lerval / Sipa / East News

Шон Коннери 70 гаруй кинонд дүр бүтээсэн байдаг, үүний 7 нь домогт Жеймс Бондын дүр. Түүний шагналын санд “Оскар”, BAFTA-ийн 2 цом, 3 “Алтан бөмбөрцөг” бий.

2020 онд жүжигчин 90 насныхаа ойг тэмдэглэж байна. Өндөр настай жүжигчин олны өмнө тэр болгон гарч ирэхээ больжээ. 2011 онд түүний биет төлөөлөгч жүжигчин олон нийтээс залхсан гэдгийг мэдэгдсэн. Түүнийг хэн ч ойлгох биз ээ.

 

Алек Болдуин

© East News © William Perez / Image Press Agency / BWP Media / East News

Алек Болдуины жүжигчний гараа 80-аад онд эхэлсэн юм, 90-ээд он гэхэд түүнд дурлаагүй бүсгүй хүнийг олоход бэрх болсон цаг байлаа. Болдуин 1993 онд Ким Бейсинжертэй гэр бүл болсон бөгөөд тэднийг Холливудын хамгийн үзэсгэлэнтэй хос хэмээдэг байв. Харамсалтай нь 2000-аад оны эхээр тэд салцгаасан. Ален одоо ч кинонд тоглосон хэвээр, 62 насандаа залуухан харагдсаар л байгаа шүү.

 

Жан-Поль Бельмондо

© Sipa Press / East News © Gys Danny / Reporters / ABACA / East News

Францын залуу жүжигчинд 1959 оны “À bout de souffle” кино алдар хүндийг авчирсан гэдэг. Хэзээ ч давтагдашгүй инээмсэглэлтэй залуу тэмцэгч олон жил европ залуучуудын үлгэр жишээ болж явжээ. 2001 онд жүжигчин цус харвасан бөгөөд кинонд дахин тоглох боломжгүй болсон юм. Гэхдээ тэр 7 жилийн дараа кинондоо эргэн ирсэн, харин 2015 онд жүжигчний тайзыг бүрмөсөн орхиж байгаагаа албан ёсоор зарлажээ.

 

Хулио Иглесиас

© East News © B2820 / Photoshot / East News

Уужим хоолойтой испани залуу Энрике Иглесиас нь бидний үеийн шүтээн, түүний аав хэдэн арван жилийн тэртээ олон мянган бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж байсан нэгэн. Эцэг Иглесиас уран бүтээлийн он жилүүддээ 300 гаруй сая цомог зарсан байдаг. Магадгүй тэрээр бас худалдаа наймаанд ч азтай нэгэн юм болов уу? Эмэгтэйчүүдийн анхаарлыг ч мөн ихээр татаж байжээ.

76 насандаа ч тоглолтоо хийж үзэгч олноор танхимаа дүүргэсээр л явна.

 

Тимоти Далтон

© East News © Album Online / East News

Үзэгч олон Тимоти Далтоныг 1970 оны “Wuthering Heights” киноны Хитклифф, “Jane Eyre” киноны (1983 он) Эдвард Рочестрийн дүрээр танил болсон. Дараа нь 80-аад оны сүүлээр Жеймс Бондын хоёр ч ангид тоглож алдар хүндээ бататгаж чаджээ.

Далтон 74 насыг зооглоод байна, одоо ч кинондоо тоглосоор л… Хамгийн сүүлд гэхэд л 2019 онд “Doom Patrol” олон ангит кинонд дүр бүтээжээ.

 

 

Клинт Иствуд

© GP / MPI / Capital Pictures / East News © Invision / East News

Клинт Иствуд Амеркийн кино академийн шагналыг 5 удаа хүртсэн. 1951 онд түүнийг “Rawhide” киноны туслах найруулагч анзаарч залууд ковбойн дүр бүтээх санал тавьжээ. Кинонд хөл тавиад Иствуд эрэлт хэрэгцээ ихтэй жүжигчин болсон юм, ихэвчлэн вестернийн эерэг дүрийг бүтээв. Үүнээс гадна тэрээр италийн найруулагч Сержо Леонтой хамтран ажилласан нь бүр ч их амжилт авчирчээ.

Өнөөдрийн байдлаар Клинт Иствуд найруулагчийн ажил дээрээ анхаарлаа хандуулж сууна. 90 настай жүжигчин өвгөн бизнест од нь гийж байгаа гэнэ. Тэрээр гольфийн үнэнч тоглогч, өөрөө ч гольфийн клуб эзэмшдэг. Мөн жазз хөгжим сонирхож, дуу хөгжим зохиосон шигээ цагийг өнгөрөөж суугаа ажээ.

 

Роберт де Ниро

© East News © Invision / East News

Роберт де Ниро 60-аад оны дунд үеэс кинонд тоглож эхэлсэн бөгөөд 70-аад он гэхэд шүүмжлэгч, үзэгчдийн дунд аль хэдийн нэртэй болж амжсан байв. Тэрээр америкийн төдийгүй дэлхийн кино салбарт эрэлт өндөртэй жүжигчинд тооцогддог, Rolling Stone сэтгүүлээс цагийг эзэлсэн жүжигчин гэж тодорхойлжээ.

Роберт де Ниро 100 гаруй кинонд дүр бүтээсэн бөгөөд одоо ч шүтэн бишрэгчдээ баярлуулсаар л явна. Өнгөрсөн жил түүний кино гарсан, 76 настай жүжигчний ажлын хуваарь хэдэн сараар урьдчилан төлөвлөгдсөн байдаг ажээ.

 

Ричард Чемберлен

© Warner Bros TV / Album / East News © Matt Sayles / Invision / AP / East News

Ричард Чемберлен – “The Thorn Birds” киноны халамжит эцгийн дүрийг бүтээж байсан удаатай. 1983 онд олон ангит кино дөнгөж дэлгэцнээ гарч байлаа, кино ч прокатын тоогоор дээгүүр бичигдсэн, жүжигчин ч олон бүсгүйчүүдийн сэтгэл зүрхийг эзэмджээ. Үүнээс гадна Ричард Чемберлен 60-аад оны үед дэлгэцнээ гарч байсан “Dr. Kildare” олон ангит киноны дүрээр үзэгч олноо танигдчихсан нэгэн байв. Энэ дүрээрээ “Алтан бөмбөрцөг” авсан юм.

Хамгийн сүүлд 2017 онд нэг дүр бүтээжээ. Жүжигчин уран зураг зурах дуртай, бүтээлүүд нь ч алдартай байгаа гэнэ.

 

Жерар Депарьде

© Sipa Press / East News © ISOPIX / East News

Жерар Депарьде маш олон тооны дүр бүтээсэн. 170 гаруй кинонд тоглож, зөвхөн гадаад үзэмжээрээ үзэгч олны анхаарлыг татаад зогсохгүй мөн хошигнолоороо ч алдаршсан нэгэн юм. Түүний уран бүтээлд олон төрлийн дүрүүд бий, яагаад гэвэл тэр дүрдээ гайхалтай хувирч чаддаг.

Жүжигчин өөрийгөө космополит (дэлхийн хүн) гэж тодорхойлдог. Жерар Депарьде 2013 онд Оросын иргэн болсон. Хамгийн сүүлд тоглосон кино нь “Распутин”.  Тэрээр одоо Новосибирскд амьдарч хувийн бизнесээ өргөжүүлж байгаа ажээ.

 

Адриано Челентано

© Capitol Films / Album / East News © Daniele Venturelli / Getty Images

Гайхагдаад байх царайгүй ч гэлээ авьяаслаг итали залуу 70-80-аад оны секс бэлгэ тэмдэг болж чадсан юм. Бүсгүйчүүд түүнийг хараад ёстой л ухаанаа алдаж байсан гэдэг. Жүжигчин бас дуучин ганц л эмэгтэйд үнэнчээр үлджээ – Клаудиа Мори.

Челентано нь Итали дуу хөгжмийн түүхэнд амжилттайд тооцогдоно. 41 студийн цомог, 150 сая гаруй хувийг борлуулна гэдэг тоглоом биш. Үүнээс гадна Адриано 40 гаруй кинонд дүр бүтээжээ. Өдгөө 82 насыг зооглосон ч ажлаа үргэлжлүүлэн хийсээр л… Итали дахь вилладаа гэр бүлтэйгээ цуг амьдарч дуугаа бичин аз жаргалтай байна. 2016 онд түүний шинэ цомог гарч байжээ.

13
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. У. Оончиг

    У. Оончиг

    2020/06/15 at 10:46

    Ричард Чемберленг Өргөст модны шувуу киногоор нь мэдхийн байна.

  2. У. Оончиг

    У. Оончиг

    2020/06/15 at 10:47

    Шон Коннери сайхан хөгширчээ

  3. Зэв Зэв

    Зэв Зэв

    2020/06/15 at 14:09

    Жерар Д Парде .Оросын иргэншилтэй болсон.Монте Кристо Гүн киноны гол дүрд тоглосон.Мундаг эр шүү.

  4. Shatar Undrah

    Shatar Undrah

    2020/06/15 at 14:21

    Robert De Nero ih mundag shvv yamarch dvriig yalanguya esreg dvriig vneheer chadwarlag gargadag

  5. Баярлалаа.

  6. Sainzaya Buyankhishig

    Sainzaya Buyankhishig

    2020/06/15 at 18:29

  7. Khishgee Bayar

    Khishgee Bayar

    2020/06/15 at 18:57

    Muuhai hamartai kk

  8. Lhagvadorj Hishigjargal

    Lhagvadorj Hishigjargal

    2020/06/15 at 22:16

    Gsorrmg

  9. Tsetsegmaa Natsag

    Tsetsegmaa Natsag

    2020/06/15 at 22:52

    хөгшрөх хэцүү бөгөөд муухай.гэхдээ азтай нь хөгшрөх юм даа

  10. Жагаа Бээс

    Жагаа Бээс

    2020/06/15 at 23:42

    Ёстой зохиогүй Монте кристо гүн Зохиолч Монте Кристо гүнгээ нүдэнд буутал дүрслэн бичсэн байдаг

  11. Eneree Ganbaatar

    Eneree Ganbaatar

    2020/06/16 at 08:43

    yu be zorvvd er nas barchaa bizdee ali deven gart delon ch bas amid bga gehiin

  12. Kumar Surash

    Kumar Surash

    2020/06/16 at 10:10

    Baigaliin jamiig neeh gaihaad bx ym bxgui bid ch gsn dairna,oligtoihon archaatai bol gaaguu l hugshiruh bx

  13. Bayar Baysgalan

    Bayar Baysgalan

    2020/06/16 at 20:53

    Клинт Иствүд бол домог2. Сайн, муу, зальжин киноны сайн дүрийг төгс бүтээсэн. Алхаа гишгээ царай төрх нь аргагүй л сэтгэл татдаг даа. Дурлаж явсаан явсан. 🥰

  14. Pagma Dambii

    Pagma Dambii

    2020/06/16 at 22:15

    Ингэж өтөлсөн яамаадаа. Хорвоогийн жам

  15. Batdulam Hongorzul

    Batdulam Hongorzul

    2020/06/16 at 22:55

    Eriig nas uuliig tsas gj

  16. Tsetsegee Tsetsegee

    Tsetsegee Tsetsegee

    2020/06/17 at 00:00

    h bhhhhhhhhhhhhv v uu v b bvvv uu uu u ua
    0…..

  17. Jackie Jaltsav

    Jackie Jaltsav

    2020/06/17 at 05:55

    Also Richard Chamberlain gay / ijil xuisten shuu dee yun xuuxnuudiig tatax haha 😜

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *