Унжсан хацар, давхар эрүүнээсээ салж нүүрний хэлбэрээ өөрчлөхөд туслах 8 дасгал

2

Дасгал хийх тухай яриа гарахад бид нүүрийг ер нь л мартаж орхидог. Биеийн бусад эд эрхтний л адил хацарт дасгал зайлшгүй шаардлагатай, ингэж байж нүүрний хэлбэрээ дэмжинэ. Ген бидний гадаад үзэмжид ямар нэгэн байдлаар нөлөөлөх хэдий ч бид өөрсдөө Анжелина Жоли шиг чанга хацартай байж чадах эсэхээ эртнээс шийдэж болох талтай. Хацрын булчинг чангалах тогтмол дасгал хийснээр та залуу төрхөө хадгалж үлдэж чадна.

Унжсан хацрыг чангалах 8 дасгалыг танилцуулахаар бэлдлээ.

1. “Галуу”

Юуны түрүүнд хацрын төв хэсгийн булчинг чангалах дасгалаас эхэлье. Уруулаа хумиад амаа ангайлгаж дараа нь хаана. Уруулыг гадагш нь цорвойлгоорой, та булчин чангарч байгааг мэдэрч байна уу?

Давталт 15 удаа.

 

2. “Эвгүй байдал”

© shutterstock.com

Өөртөө үнэхээр таагүй байдлыг төсөөлөөрэй. Уруулын үзүүрүүдийг доош нь болгож хүзүүний булчинд ачаалал өг. Толинд хүзүүн шулуун байгааг харж байгаа бол дасгалыг зөв хийж байна гэж ойлгоно.

Давталт 15 удаа.

 

3. “Загас”

© depositphotos.com

Энэ нүүр царайг яаж гаргахыг хүн болгон мэднэ дээ. Уруулаа бөөгнүүлээд цорвойлго. Дараа нь толгойгоо гэдийлгэн эрүүгээ тааз руу чиглүүлэх юм. Нэг сумаар олон туулай буудах нь: хацрын булчингаас гадна эрүү, хүзүүний булчингууд чангарна.

10 секунд тутмаар 15 удаа хийнэ.

 

4. “Шанааны барималч”

© shutterstock.com

Өндөр шанаа, булцгар хацартай хүний нүүрний төрхийг засдаг. Инээмсэглэж байгаа мэт амаа ангайлгана, уруулаа шүдэндээ наагаарай, хуруугаараа шанаа орчмын булчин дээр дараад дээш нь татаарай.

30 секунд энэ байрлалд барина.

 

 

5. Нүдээ аних

© depositphotos.com

Итгэнэ үү байна уу таны хэрэг. Нүдээ аньснаар хацрын өөхийг шатааж болдог. Тиймээс нүдээ чангахан аниад нүүрний бүх булчингууд ажиллаж байгааг мэдрээрэй.

3 секундээр 15 удаа хийнэ.

 

6. Эрүүгээ өргөх

© shutterstock.com

Эрүүгээрээ ч бас “суниаж” болно. Доод уруулаа дээд уруул дээрээ тавиад эрүүгээ аль болох дээш нь тат.

15 удаа хийнэ.

 

7. Хажуугаараа үнсэх

© shutterstock.com © shutterstock.com

Франц найз нартайгаа мэндэлж байна гээд төсөөл дөө. Уруулаа нийлүүлээд баруун, зүүн тийш нь болгоорой. Уруулаа салгахгүй аль болох чанга нийлүүлнэ, тэгээд хажуу тийш нь болгохдоо аль болох хүчтэй.

15 удаа.

 

8. Унжсан эрүү

Үр дүнтэй сунгалтын дасгал болоод зогсохгүй мөн хацрын өөхийг үр дүнтэй шатаадаг. Хэлээ дээд тагнайн угт хүргээд эрүүгээ аль болох доош унжуул.

15 удаа.

 

Бонус: Хэлний “нуруу”

© depositphotos.com

Биеийн л адил хэл муу “нуруу”-тай байж болно. Буруу байрласан хэл нүүр хэрхэн харагдахад хүртэл нөлөөлдөг. Жишээ нь, давхар эрүү суух, нүүр хавантай харагдаж болох юм. Өөрийгөө тайван байгаа үед хэл, шүд зөв байрлалдаа байгаа эсэхийг ажиглаарай. Хэл эрүүндээ хүрч байх ёстой, харин шүд бие биедээ багахан шүргэсэн байдалд байна.

Нүүрний хэлбэрийг дэмжихэд өгөх зөвлөгөө танд байна уу?

5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *